
Зэрлэг байгалийг ажиглаж суухдаа та аливаа нэг амьтны өнгө зүс амьдарч байгаа орчиндоо гайхалтай зохицож буйг анзаарсан биз ээ. Бид мэлхийний ногоон өнгөнд дассан, бас үнэг гэхэд л цайвар саарал эсвэл улаан шаргал байдаг биз дээ. Гэхдээ олон амьтдын дунд зөвхөн нэг л төрлийн өнгө зүсээр хязгаарлахгүй амьтад байх ажээ. Тэд нэг өнгөнөөс нөгөө рүү шилжих гайхалтай чадвартай тул танигдахгүй болтол өөрчлөгдөнө. Энэ нь аажим өөрчлөлт байж ч болох юм (үс ноос эсвэл өд сөд нь гуужих), эсвэл маш хурдан өөрчлөлт – өөрийгөө далдлах зорилгоор.
Арктикийн туулай өөрийн үсийг жилийн улирал болон өөрийн амьдарч байгаа орчиндоо тохируулж өөрчилдөг

Зүс өөрчлөгдөж байгаа үйл явц

Аркитикийн туулай нь жилд хоёр удаа зүсээ өөрчилдөг. Гэхдээ сүүл нь дандаа цагаанаараа үлддэг юм.
Хувирамтгай мэлхий

Мэлхий – өнгөлөн далдлалтын мастер. Мэлхий нь өөрийн орчиндоо тохируулж өөрийнхөө өнгийг өөрчилж чаддаг. Толбоны хэмжээ ч мөн адилхан өөрчлөгдөх ажээ.
Хамелеоны өнгө улирлаас шалтгаалан өөрчлөгдөнө. Дүрэм ёсоор зундаа илүү хурц өнгөтэй болох ажээ

Наймаалж хүссэн цагтаа өөрийнхөө өнгө зүсийг өөрчилдөг

Цонхигор өнгө нь наймаалжийг айдастай байгааг илэрхийлнэ. Өнгө өнгийн харагдаж байгаа бол нуувчиндаа орох гэж байна гэж ойлгоорой. Хэрвээ наймаалж өөрийгөө бараан өнгөтэй болгосон байвал түүнийг дайралтад бэлдэж байгааг илэрхийлнэ.
Тундрын ятуу жилийн турш өнгөө өөрчилдөг. Гэрэл зураг дээр эрэгчин ятуу харагдана

Хавар болон зундаа жижигхэн хар толботой саарал өнгөтэй байдаг. Намраас эхлээд цагаан өд гарч эхэлдэг юм. Өвөл цагт уг шувуу нь бүхэлдээ цагаан өдөн гоёлтой болох ажээ.
Эмэгчнийх нь өөрчлөлт

Хажуугаараа явагч аалз

Уг аалзны өнгө нь амьдарч буй орчиндоо дасан зохицож өөрчлөгддөг. Цэцгийн дэлбээнд амьдардаг аалз нэгэн зэрэг хэд хэдэн төрлийн өнгөөр өөрчлөгддөг ажээ.
Туйлын үнэг улирлаас шалтгаалж бараанаас цайвар өнгөтэй болж өөрчлөгдөнө

Цох – алтан яст мэлхий

Онцгой арга залийн ачаар өнгөө гайхалтайгаар сольж чаддаг амьтан. Нэвт харагдах хуяганд нь шингэн агуулагдаж байгаа юм. Хорхой нь шингэний агууламжийг микро тусгай хоолойны тусламжтайгаар зохицуулдаг. Шингэнээс тусах гэрэл нь өнгө өөрчлөгдөж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Цох хорхой нь хавьтлын үед л өнгөө өөрчилдөг шавьж (энэ үед хурц улаан өнгөтэй болно). Мөн хурц өнгө нь араатан айлгах зориулалттай гэдэг. Тайван байдалдаа гоёмсог алтан хуягаар өөрийгөө гоёх ажээ.
Хойд америкийн улаан толгойт анолис хэдхэн минутын дотор ногооноос хүрэн бор болж өөрчлөгддөг

Нэгэн төрлийн нугас өвөл болон зуны цагт

Богино сүүлт үенч зун болон өвлийн улиралд

Урт уруулт

Урт уруулт – жинхэнэ усны хамелеон. Амьдарч буй орчинтойгоо дасан зохицож өнгөө өөрчилдөг загас. Үүгээр зогсохгүй сэтгэл санаа, гэрэлтүүлгээс ч өнгө нь шалтгаална. Дайчин зан чанартай загас нь өөрийн газар нутгийг аймшиггүйгээр хамгаалдаг. Өөрийн ашиг сонирхлыг өнгөөрөө хэнд ч ойлгомжтойгоор илэрхийлэх ажээ.
Модны маскаренийн хортой могой

Залуу могой нь хурц улбар шар өнгөтэй байдаг. Нас ахих тусам бор эсвэл хар бараан өнгөтэй болох ажээ.
Сахалт агама

Гүрвэл нь биеийн өнгөө хэсэгчлэн өөрчилж чаддаг – толгой, хажуу тал, сарвуу. Ийм байдлаар тэд бусадтайгаа ойлголцдог.







