Нас ахих үйл явцтай холбоотой бидний үнэн гэж боддог 7 худал зүйл – Хүн бүр үүнийг мэддэг байх хэрэгтэй!

1

Олон хүн өндөр настнуудын талаар нэгэн хэвийн бодолтой байдаг. 60 нас хүрсний дараа аливаа зүйлийг өөр байдлаар хүлээж авдаг: бусдад итгэх нь багасч, биеэ даах байдалд эргэлзэж, үргэлж хүүхэдтэй харьцуулдаг. Тэд кино болон нийгмийн хандлагад амархан хууртдаг. Бид та бүхэндээ өндөр настнуудын талаарх хүмүүсийн үнэн гэж боддог 7 худал зүйлийг хүргэж байна.

1. Нас ахих тусам хүний оюун ухаан муу болдог

Эргэлзээгүй, нас ахих нь хүний олон чадварт өөрчлөлт оруулдаг. Таны хариу үйлдэл үзүүлэх чадвар буурах бөгөөд тархи чинь өөр байдлаар ажиллаж эхэлнэ. Настай хүмүүс илүү их амьдралын туршлага хуримтлуулсан байдаг. Иймээс тэдний эрдэм мэдлэг залуу хүнийхтэй харьцуулахад илүү баялаг байна.

© Kaspars Grinvalds / Shutterstock.com

 

2. Нас ахих тусам хүмүүс депресстдэг

Энэ худал ойлголт олон жилийн өмнө алга болсон. Судалгаагаар өндөр настай хүмүүс нийт хүн амын хамгийн аз жаргалтай бүлэг болох нь батлагдсан. Тэд амьдралд илүү бага санаа зовдог – аз жаргалтай байхын тулд өөр юу хэрэгтэй гэж?

© Pretty Vectors / Shutterstock.com

 

3. Нас ахих тусам ганцаарддаг

Нийгмийн хандлага настай хүмүүсийн хувьд асуудал болох нь бий, гэхдээ тухайн насны хүмүүст зориулсан арга хэмжээнд оролцох нь нийгмийн идэвхийг бууруулахгүй. Түүгээр ч зогсохгүй гэр бүлээрээ тогтмол уулзах нь өндөр настай хүмүүсийн хувьд юм мартахгүй байх, ой санамжаа алдахгүй байхад тусалдаг байна.

© Vectors bySkop / Shutterstock.com

 

4. Нас ахих тусам бүтээлч байдал буурдаг

Өндөр настай хүмүүсийн бүтээлч байдал муу байдаг гэдэгт итгэхэд үнэхээр бэрх юм. Олон уран бүтээлчид, зохиолчид болон соёл урлагийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд нас ахих үедээ карьераа эхлүүлж алдар нэрд хүрсэн тохиолдол маш их бий.

© Pretty Vectors / Shutterstock.com

 

5. Нас ахих тусам хуучинсаг үзэлтэй болдог

Энэ нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарна, гэхдээ хэрэв та өвөө эмээгээ хуучинсаг бодолтой хүмүүс гэж бодож байвал алдаж байна. Олон хүн нас ахих тусам илүү ухаалаг болж, өрөөсгөл хандахаа больж эхэлдэг. Тэд асуудлыг хялбар аргаар шийдвэрлэх арга замыг хайж олохоос гадна залуу хүмүүстэй төвөггүй харилцаж, ойлголцож чаддаг.

© Anna Violet / Shutterstock.com

 

6. Нас ахих үйл явцыг зогсоох боломжгүй – энэ бол гентэй холбоотой

Мэдээж хэрэг энэ бол үнэн, гэвч нас ахих үйл явцыг удаашруулж болно. Шим тэжээллэг хоол хүнс хэрэглэж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь урт хугацааны турш залуугаараа байхад тусална. Та нас ахих үйл явцыг удаашруулж болно бас урт удаан хугацаанд идэвхтэй байх ч боломжтой.

 

7. Нас ахих тусам бүтээмж мууддаг

Настай хүмүүст маш их чөлөөт цаг гардаг. Хүн бүр чөлөөт цагаа хэрхэн зарцуулахаа сонгодог шүү дээ. Судалгаагаар тэтгэвэрт гарсан хүмүүсийн 24% нь сайн дурын ажил хийж, идэвхтэй амьдралыг сонгодог болох нь батлагдсан тул нас ахих тусам бүтээмж мууддаг гэдэг нь үнэний ортой зүйл биш юм.

Эдгээр буруу ойлголтуудаас харахад нас ахих нь тийм ч айгаад байх зүйл биш гэдэг нь харагдаж байна. Энэ бол зүгээр л амьдралын нэг үе, тархи хүрээлэн буй орчныг арай өөр байдлаар хүлээж авах, аливаа зүйлийг өөр өнцгөөс ойлгох нөхцөл бүрдэж байна гэж үзэх хэрэгтэй. Хэрэв та өөртөө анхаарал халамж тавьж, ойр дотнын хүмүүстэйгээ хамт байвал нас ахих үйл явц танд сөрөг үр дагаврыг авчрахгүй.

22
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *