Гандан бууршгүй Леонардо Ди Каприо өөрөөсөө 30 насаар дүү шинэ найз бүсгүйтэй болжээ

0

Холливудын од, гоонь эр шинэ найз бүсгүйтэй болжээ гэсэн хов жив саяхнаас дэгдлээ. Түүний сонголт Израилийн загвар өмсөгч Эден Полани гэх эмэгтэй ажээ.

Саяхан холливудын од Леонардо Ди Каприо нэгэн үдэшлэг дээр шинэ найз бүсгүйтэйгээ цуг иржээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн дурламтгай гоонь эрийн хайр дурлалын тухай шуугиж эхэлснээс гадна шаргал үст царайлаг бүсгүйн талаар мэдээлэл цуглуулах болов. Леогийн хажууд 19 настай Израилийн загвар өмсөгч Эден Полани яваа нь тодорхой болов. Тэрээр загварын тайзан дээр алхаад багагүй хугацаа өнгөрсөн, саяхан ITM Model Management алдартай ангентлагтай гэрээ байгуулсан нэгэн юм.

hsmedia.ru

Одоогоор энэ харилцааны талаар хэн нь ч тайлбар хийгээгүй л байна. Мөн жүжигчин гоонь эр загвар өмсөгч бүсгүйтэй хаана танилцсан нь ч тодорхой бус. Шүтэн бишрэгчид нь сошиал сүлжээнд өөрсдийнхөө таамгийг дэвшүүлсээр л: Виктория Ламас хаачив – Ди Каприогийн шинэ найз бүсгүй байсан биз дээ?

dzeninfra.ru

Холливудын алдартай жүжигчин Лоренцо Ламас (“Renegade” цуврал киногоороо алдартай)-ын охинтой Ди Каприо бараг хоёр сарын турш болзсон байдаг.

Жүжигчний дэргэд үзэсгэлэнтэй Камилла Морроне бусдаас илүү удаан байж чадсан юм. Бүсгүй жүжигчин хаана явна дандаа цуг байсан тул хүмүүс тэднийг сүй тавих нь гэж их хүлээлтэй байсан. Даанч тэдний хүслээр болоогүй. Бүсгүйг наймдугаар сард 25 нас хүрэнгүүт Леонардо түүнээс “огцом” салсныг бид сайн мэднэ.

dzeninfra.ru
dzeninfra.ru
dzeninfra.ru
dzeninfra.ru
dzeninfra.ru
dzeninfra.ru
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *