
Дэлхий дахинд бидний эргэн тойронд хэдэн мянган төрлийн ургамал ургаж байна. Эдгээрийн ихэнх нь гоёмсог дэлбээ, ногоон навчаараа гайхуулна. Ургамлын ертөнцийн зарим нэг төлөөлөл үнэхээр онцлог төрхтэй байж ажээ: хэмжээ, өнгө, үрийн хэлбэр дүрс бас цэцэглэлтээрээ бусдаас ялгарна.
Яг л хүн шиг гэж хэлж болохоор, шууд бусдын анхаарлыг татахаар ямар нэгэн давтагдашгүй онцлогтой. Гайхалтай ургамлуудын гэрэл зургуудыг сонирхохыг урьж байна. Эдгээрийн ихэнхийг нь үзэж хараагүй гэдэгт эргэлзэх зүйл алга.
Аденантера павлинья үрээ цацахдаа их этгээд хачин, анх хараад таны өмнө яг юу байгааг ойлгохгүйд хүрнэ

Хуш модон дээрх чөтгөрийн шүүр. Хачин харагдаж байгаа биз дээ?

Чөтгөрийн шүүр – этгээд ургалттай хэсэг гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл тухайн ургамлын өвчин. Нойрсож буй үрээс ургах нарийхан олон тооны шилмүүс мөчрүүд, ихэнх тохиолдолд ийм мөчрүүд үргүй байдаг.
Зерумбет цагаан гаа буюу савангийн цагаан гаа

Полинезчууд ургамалд хуримтлагдах анхилуун үнэртэй шингэнийг нь шампунь болгон ашигладаг байсан үе бий. Гэрэл зураг дээр гоё харагдаж байгаа биз дээ?
Бадамляанхуа цэцгийн үрээс гайхсан царай ургаж байна

Pixar-ийн шинэ дүр үү?
Морганы суккулент

Зэрвэс харахад ажилдаа яаран мөлхөж байгаа хэдэн зуун авгалдай шиг л санагдана.
Виржиний арц мод – их сайхан анхилуун үнэртэй, мөн маш амархан муудаж ялзрах хандлагатай

75 настай декабрист ингэж харагдана. Үнэхээр сайхан харагдана

Одоо надад шинэ зорилго бий. Ердөө 74 жил л хүлээх хэрэгтэй.
Өнгөрсөн жил хулуу, гуа хоёр суулгасан юм, тэгсэн юу ч ургаагүй өнгөрсөн. Тэгсэн энэ жил ийм хөөрхөн гибрид ургасан байна шүү

Өнгийн хоолойт каланхоэ – байгаль эх тэгш зөв хэлбэр дүрсэнд үнэхээр дуртай болохыг илчлэх ургамал

Псевдолитос яг л чулуу шиг харагдана

Зэрлэг усан үзмийн модны хэлбэр дүрс өөрчлөгджээ

Adenia Perrieri үнэхээр давтагдашгүй навчтай

Пассифлорагийн цэцэг яг л уран зөгнөлт ертөнцөөс ирсэн юм шиг харагдана

Шүүст ургамал биш, харин бөөн эрдэнийн чулуу шиг л харагдана

Аугаа их похутукава мод

Хохлаткийн цэцэг бяцхан шидтэнүүд шиг харагдана

Аварга том равенала өөрийнхөө хэмжээгээр сүрдүүлэх ажээ

Зөөлөн навчит синелийн цэцэг үнэхээр сонирхол татна – яг л үсэрхэг өтийг санагдуулдаг юм

Модот эониум нь хар сарнайтай төстэй








