Нурууны булчинг чангалах болон сунгаж өгөх 7 энгийн дасгал

3

Роттердам дахь Adamec Chiropractic эмнэлгийн их эмч Майкл А.Адамекийн хэлснээр хүний нуруу маш нарийн бүтэцтэй ажээ. Эмч Адамек цааш хэлэхдээ, хүний нуруу нь яс, булчин, холбоос, шөрмөс, мэдрэл болон судаснаас бүрдэнэ – энэ бүгд хүзүүнээс өгзөг хүртэл үргэлжилдэг. Нурууны анатоми нь биеийн бусад хөдөлгөөнийг дэмждэг буюу толгой, их биеийн хөдөлгөөнийг хариуцдаг. Хамгийн гол нь нуруу нь нугасны “гэр” гэдгийг эмч Адамек онцлон хэлж байна, бидний биеийн үндсэн тулгуур эрхтэн ажээ.

Нуруу нь ямар чухал эрхтэн болохыг мэдэж авснаас хойш нурууг бэхжүүлж, сунгаж байх нь чухал гэдгийг ойлгоно, ялангуяа нас нэмэгдэх тусам үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Гэхдээ нэг хэцүү зүйл байгаа юм – зөв дасгал олж зөв хийснээр бэртэл гэмтлээс өөрийгөө хамгаалж чадна. Өөртөө тохирох зөв дасгалыг олохын тулд мэргэжлийн эмчид хандан туслалцаа авах нь илүү тохиромжтой юм.

Канадын Брамптон дахь нуруу нугасны доктор Чад Эллис болон мөн Канадын Торонтод байрлах System Fitness–ийн хувийн дасгалжуулагч Томаш Голубчико нар хамтран нурууны сунгалт болон нурууг бэхжүүлэх маш энгийн дасгалуудыг боловсруулан та бүхэнд санал болгож байна.

 

Толгойноос хөл хүртэлх сунгалтын дасгал

“Өглөө босч ирэнгүүтээ та нуруугаа хэзээ ч сунгаж болохгүй. Бүх биеэ эхлээд халаах хэрэгтэй, бие халаагүй байхад нуруугаа сунгавал өөрийгөө гэмтээж болзошгүй”. Үүн дээр Томаш нэмж хэлэхдээ: “Халсан булчин илүү уян хатан байдаг, тийм учраас сунгахад илүү сайн” гэжээ. Түүний бодлоор нурууны доод хэсгийг зөөлөн сунгахын тулд толгойгоо 20 секундын турш тонгойлгох хэрэгтэй гэсэн юм. Энэ дасгалыг хийхийн тулд эгцхэн зогсоод нуруугаараа аажим бөгтийнө, хурууны үзүүрийг хөлөндөө хүргэхийг хичээгээрэй.

 

Дээд хэсгийг халаах

Нуруугаа яагаад сунгаж, бэхжүүлэх ёстой юм бэ? “Яагаад нуруугаа сунгаж бэхжүүлэх ёстой вэ гэж үү? Яагаад гэвэл энэ нь бидний нугасыг бүрхэж байдаг бөгөөд цөм нь болж өгдөг. Түүнийг сунгаж бэхжүүлснээр бэртэл гэмтлээс өөрийгөө хамгаална”. Нурууны доод хэсэг нь нурууг босоо байдалд байхад нь тусалж дэмждэг. Нурууны доод хэсэг нь хүчгүй, сул дорой хүмүүс бэртэл гэмтэлд өртөмтгий эсвэл нуруу нь бөгтийж мурийсан байдаг байна. Нурууны доод хэсэгт тэгээд ямар дасгал санал болгох вэ? “Хаалган дээр хоёр гараа тохойгоор нь нугалаад тулж зогсоно. Тэгээд биед багахан тааламжгүй мэдрэмж төрөх хүртэл биеэ урагшлуулна. Энэ байрлалд 20 секунд байна”.

 

Гараа нүүр рүүгээ татах

Сул эсвэл гэмтсэн нуруутай хүмүүст өдөр тутмын хөдөлгөөн хүнд хэцүү байх нь нууц биш. “Нуруунд гаж нөлөө үзүүлэх эсвэл багахан илүү ачаалал өгөхөд л өдөр тутмын хөдөлгөөнөө хийхэд хэцүү болдог. Хүнсээ бариад явах, толгой дээрээ юм өргөх, тэр ч бүү хэл нурууны сул булчинтай хүмүүс алхаж ч чаддаггүй”. Хүмүүст тэгээд ямар дасгал санал болгох вэ? Нурууны булчингаа чангалах хүсэлтэй хүмүүст би “Гараа нүүр рүүгээ татахыг зөвлөнө” гэсэн юм. Жишээг зураг дээр харуулсан байна.

 

Төхөөрөмж дээр

Спорт зааланд очоод харж байхад та маш олон хүмүүс олон төрлийн дасгал хийж байгааг анзаарсан байх, зарим нэгийг нь та урьд өмнө нь хараагүй ч байж болно. Спорт зааланд хичээллэдэг хүмүүст ямар төхөөрөмж дээр дасгал хийх болон юунаас зайлсхийх ёстой тухай зөвлөе. “Гар шилэн хүзүүн дээр эсвэл цээжин дээр, биеийн дээд хэсгийг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар өргөнө. Энэ дасгал нь мөн өгзөг, гуяны булчин, шөрмөсийг ч чангална. Сул дорой шөрмөс нь нурууны доод хэсгийн асуудлын шалтгааны 80%-ийг эзэлдэг”.

 

Гантел

Хүний нуруунд 50 гаруй булчин байдаг гэж Томаш тайлбарласан юм. Тийм учраас би хүмүүс нурууны талаар юу мэдэх ёстой вэ гэж түүнээс тодруулан асуусан. Хүмүүс олон талын үйлчилгээ үзүүлэх дасгал дээр анхаарал хандуулах ёстой гэсэн юм, ингэснээр булчингууд бүгд зэрэг ажиллана, таны биед нейроны холбоос ихээр үүсдэг байна, өөрөөр хэлбэл та улам илүү хүчтэй болох ажээ. Зарим тохиолдолд зүгээр хүч нэмэх тодорхой дасгал ч хэрэг болох талтай. Нурууны хүчийг нэмэхийн тулд чухам ямар дасгал зөвлөх вэ? “Гантель. Нурууны булчинг чангалах зорилгоор өөрт таарсан жинтэй гантель өргөнө, үнэхээр хүчээ гаргаж хийх хэрэгтэй”. Гэхдээ анхлан хийж байгаа хүмүүс бага жингээс эхлээд аажим ихэсгэх ёстойг анхаараарай.

 

Штанг

Нурууны дээд хэсгийг чангалах дасгалын тухай мэдэж авснаас хойш нурууны доод хэсгийг чангалах дасгалын талаар илүү ихийг мэдэхийг хүссэн юм. Томаш штанг өргөхийг санал болголоо: “Мөн хөл, өгзөг, гар болон нурууны бүх булчингуудыг ажиллуулдаг. Дасгалд хэдий хэр их булчин оролцож байна төдий чинээ бид илүү их үр дүнд хүрнэ”. Штанг нь хүндийн төрөлд орох тул анхаарал маш их хүч шаардахыг анхаарах хэрэгтэй. Спорт зааланд бэлтгэл сургуулилт хийж байгаа хүмүүсийн авч байгаа бэртэл гэмтлийн 90% -ийг штангтай суулт эзэлдэг. Үүний шалтгаан нь сул дорой булчинтай л холбоотой юм” гэжээ.

 

Сунгалтын дасгал

Томаш анхлан суралцагчдад олон төрлийн сунгалтын дасгал хийхийг зөвлөж байгаа юм. Үүнд сунадаг туузтай суугаа дасгал орно – хүчний гэхээсээ илүү шууд сунгалтын дасгалын төрөл юм.

Спорт зааланд явах завгүй хүмүүс ямар аргаар нуруугаа бэхжүүлж болох талаар асуусан юм. Тэр хэлэхдээ: “Спортоор л хичээллэ эсвэл тулааны урлагаар хичээллэх ч боломжтой. Энэ бүгд бие махбодио бэхжүүлэх шилдэг арга. Мөн уян хатан чанарыг хангана, эрүүл мэндийг дэмжинэ”. Томаш өөрийнхөө тухай цөөн хэдэн үг хэлсэн юм: “Би маш эрч хүчтэй бас сониуч хүн. Тиймдээ ч идэвхтэй хөдөлгөөн бүхий спортын төрлийг сонирхоно. Би хөгширсөн хойноо эрүүл нуруутай байхыг хүсдэг. Нас нэмэгдэх тусам хүний яс, булчин сулардаг, хэрвээ та сул дорой нуруутай бол насны эцэст эрүүл мэндийн асуудал үүсэх нь дамжиггүй гэдгийг мартаж болохгүй”.

27
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
12
БахархмаарБахархмаар
11
Ха ХаХа Ха
10
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *