Анхаарлаа нааш хандуулна уу! Өдөр тутмын энэхүү муу зуршил нь таныг хавдар, өөхлөлт, бүр хараагүй ч болгож болзошгүй аюултай!

1

Хуучны хүмүүс биднийг бодвол илүү эрүүл саруул, авхаалж самбаатай, тэр ч бүү хэл өглөө яг цагтаа сэрдэг ч гэсэн бүтэн нойртой байсан гэдэгтэй нь хэн ч маргахгүй байх. Жишээ нь гэхэд л миний найзын өвөө сайхан эрүүл хөгшин 103 насалсан. Харин манай нэг настай ажилтан амьдрал энгийн байх тусмаа л эрүүл байдаг гэж ярьдаг байж билээ.

Өнөөдрийн амьдрал үнэхээр жирийн биш болжээ: өдөр болгон л нэг шинэ зүйлтэй нүүр учирна, том оргилд хүрнэ бас төрөл бүрийн технологид бүр донтсон байна. Чухам энэ чинь л ирээдүй юм биш үү гэмээр… Тэгээд бидэнд юу өгсөн юм бэ? Цахилгаан хэрэгслүүд нь бидний нойрноос хугаслаж байна, мэдрэлийн системийг гэмтээж байна, цаашлаад эрүүл мэндэд бүхэлд нь сөрөг үр дагавар л авчирч байна шүү дээ.

Нойрны даавар болох мелатонин яагаад эрүүл болон урт удаан амьдралын эх сурвалж болж байгааг танд танилцуулахаар бэлдлээ. Бид уг дааврын ялгаруулалтыг дэмжих ёстой.

Нойрны даавар

Бидний ихэнх нь унтахаасаа өмнө ухаалаг утас, нөүтбүүк эсвэл таблет дээр сошиалаар мэдээлэл үзэх, ном унших дуртай байдаг. Тэгэлгүй ч яах вэ дээ, орой орондоо ороод уншиж дуусгаагүй номоо үргэлжлүүлэх сайхан байх нь дамжиггүй эсвэл эцэс төгсгөлгүй Facebook эргүүлээд л…

Тэр ч бүү хэл чанд дэглэмтэй хүмүүс ч гэсэн үе үе орондоо ухаалаг утсаа барьж орно, тэгээд дэрнийхээ хажууд тавиад унтах нь бий. Хэн мэдэх вэ, чухал дуудлага, захидал ирэх ч юм билүү?

Унтахаасаа өмнө гажет хэрэглэх явдал нь эрүүл мэндэд маш их сөрөг үр дагавартай болохыг сүүлийн ганц биш жилийн олон удаагийн судалгаа анхааруулаад байгаа.

Орчин үеийн моодны эдгээр цахилгаан төхөөрөмжүүд нь өөрийн гэсэн онцлогтой туяа цацруулдаг бөгөөд энэ нь хүний биологийн дэглэмд сөргөөр нөлөөлнө. Шөнийн харанхуй цагаар цацрал хөх туяа нь мелатонины ялгаруулалтыг дарангуйлдаг байна – нойрыг хариуцсан нойрны даавар.

“Мелатонин нь шөнийн цагаар харанхуйд тархинаас ялгардаг. Чухам энэ л даавар бие махбодид шөнө болсон тухай мэдээллэдэг юм. Мелатонин хэвтэж унтах цаг боллоо гэсэн дохио өгнө, ингээд бие махбодь өдрийн дэглэмээс шөнийн дэглэмд шилжихэд бэлэн болно”.

Цэнхэр гэрэл нь мелатонины ялгаруулалтыг дарангуйлдаг, тархинд шөнө болоогүй шүү, өдөр хэвээрээ л байгаа гэсэн мэдээлэл өгнө. “Мелатонины ялгаруулалт эвдэгдэх нь тогтмол бус хурц эсвэл харанхуй гэрлээс шалтгаална, үүнээс болж нойрны дэглэм алдагддаг. Үр дагаварт нь муу нойр болон ажлын чадвар эрс буурна”.

Хэрвээ удаан хугацааны турш гажеттай буруу харьцвал үр дагавар нь үнэхээр нөхөж баршгүй: чихрийн шижин тусах магадлал нэмэгдэнэ, юунаас болж илүүдэл жинтэй болоод байгаагаа ойлгохгүй, зүрх-судасны өвчлөл, тэр ч бүү хэл хавдар ч тусах эрсдэлтэй.

“Орчин үеийн гажетаас ялгарч байгаа туяа нь хавдарт хүргэнэ гэж би шууд хэлээгүй. Энэ бол буруу ойлголт. Гэхдээ бид тайван, бүтэн нойртой байхын тулд нойрны дэглэмийг аль болох эвдэхгүй байх ёстой”.

Одоогийн байдлаар гажетаас ялгарах цэнхэр гэрлийн гаж нөлөөг бид шийдвэрлэж чадаагүй байна. Гэхдээ бид та бүхэндээ гажет хэрэглэхээс үүдэлтэй гаж нөлөөг багасгахад туслах зарим нэг энгийн зөвлөгөөг өгөхөөр бэлдлээ.

1. Харуй бүрий болонгуут л утас, таблет хэрэглэхээ болино гэж байхгүйгээс хойш та унтахаасаа хоёр цагийн өмнөөс л хэрэглэхээ болих хэрэгтэй. Яагаад гэвэл мелатонин нойрсохоос хоёр цагийн өмнөөс ялгарч эхэлдэгтэй холбоотой. Энэ энгийн аргаар та бие махбодид өдрийн дэглэмээс шөнийн дэглэмд ороход нь тусалж чадна.

 

2. Хэрвээ үнэхээр орондоо хэвтээд мэйлээ шалгамаар байгаа бол жижиг дэлгэцтэй төхөөрөмж ашиглахыг зөвлөе. Өөрөөр хэлбэл нөүтбүүк эсвэл таблет болон том дэлгэцтэй ухаалаг утас биш.

“Нүдний хүүхэн хараа маш багаар мэдрэх тийм хэмжээний цэнхэр туяа ялгарч байх ёстой. Цэнхэр туяа их байх тусам л мелатонины ялгаруулалтыг дарангуйлдаг”.

 

3. Дэлгэцийнхээ тод гэрлийг багасгахыг хичээгээрэй. Утасны дэлгэцийн гэрэл хурц байх тусам л мелатонины ялгаруулалтад сөргөөр нөлөөлнө. Орондоо ороод хурц гэрлийг багасгаснаар нүдэнд тусах цэнхэр туяаг ч гэсэн багасгаж байгаа хэрэг юм. Сүүлийн үеийн зарим нэг төхөөрөмжид шөнийн эсвэл унших горим гэж байдаг болсон. Энэ горимыг идэвхжүүлэхээ мартав.

 

4. Харамсалтай нь зөвхөн гажет л цэнхэр туяа ялгаруулдаг гэж ойлгож болохгүй. Жирийн гэрэл л гэхэд бас л бидний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэнэ. Та сайхан номын хуудсыг аажим эргүүлээд л уншиж байна гэж бодож байгаа ч гэлээ нүдэнд тань гаж нөлөө үзүүлж байх нь. Тиймээс шөнийн цагаар илүү бүлээн туяатай гэрэл сонгохыг зөвлөе.

 

5. Тусгай хамгаалалтын шилтэй нүдний шил зүүж болно. Энэ төрлийн нүдний шил нь утасны дэлгэцээс ялгарч байгаа цэнхэр туяаг нүдний хүүхэн хараанд хүргэлгүй хамгаалдаг байна.

 

6. Сүүлийн зөвлөгөө утгагүй санагдах байх, гэхдээ л өдрийн цагаар гадуур зугаалж байгалийн гэрлийг авч байх хэрэгтэй. Байгалийн гэрэлд мөн цэнхэр туяа байдаг энэ нь ч байх ёстой зүйл, бидний биологийн цагийг хэвийн ажиллахад нөлөөлөх ёстой ажээ.

Цэнхэр туяа бидэнд өдөр боллоо, идэвхтэй байх цаг шүү гэдгийг ойлгуулна. Өөрөөр хэлбэл байгалийн өөрийн цэнхэр туяаг өдөр хэдий хэр авч чадна төдий чинээ шөнийн хиймэл цэнхэр туяаны гаж нөлөөнд бага өртөнө.

Хэрвээ эрч хүчтэй бас эрүүл байхыг хүсэж байгаа бол хараагаа хамгаалаарай. Хараагаа муутгахгүйн тулд унтахаасаа өмнө аль болох утас, таблет хэрэглэхээс татгалзаж сурах хэрэгтэй. Чанартай нойр – эрүүл бие, урт удаан наслахыг үндэс. Эрүүл энхийг хүсье.

Нийтлэл таалагдсан уу? Сошиал сувгаар найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

22
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Janimkhan Marjangul

    Janimkhan Marjangul

    2018/12/10 at 19:25

    Gulbakhit Khanat Ersin Nursoltan

  2. Okoo Oko

    Okoo Oko

    2018/12/10 at 19:44

    Р. Оюунтөгс

  3. Tseegii Tsendee

    Tseegii Tsendee

    2018/12/10 at 20:08

    Bayasgalan Bayasaa

  4. Davaanyam Davaasuren

    Davaanyam Davaasuren

    2018/12/11 at 12:56

    Авирмэд Амарсанаа

  5. Oogii Oogii

    Oogii Oogii

    2018/12/12 at 05:31

    Даагий Дархаа

  6. Зулаа Гэгээ

    Зулаа Гэгээ

    2018/12/12 at 14:18

    Н.Нандинэрдэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *