Jackie Chan-ийн тухай тэр бүр мэдэгдээгүй, гайхалтай 10 баримт

1

Кино ертөнцөд анх хөл тавьснаасаа хойш 50 жилийн дараа 100 гаруй кинонд дүр бүтээж, дэлхий дахинаа танигдсан Jackie Chan-ыг хүндлэн хайрладаггүй хүн үгүй. Сэтгэл татам инээмсэглэл, ааш араншин, бүтээсэн дүрүүдээрээ хүн бүрийн сэтгэлийг татдаг энэ эрхмийн амьдралд бидний тэр бүр мэдэхгүй, гайхалтай зүйлсүүд олон байдаг аж. Тэдгээр үл мэдэгдэх баримтууд юу болохыг мэдэхийг хүсвэл цааш үргэлжлүүлэн уншаарай.

10. Түүний эцэг эх түүнийг жаахан хүүхэд байхад орхисон.

Jackie-гийн эцэг Charles Хятадын засгийн газарт тагнуулаар ажилладаг байсан нэгэн даалгаврынхаа үеэр тайзны жүжигчин, хар тамхи худалдаалагч Lee-Lee-г баривчилсан бөгөөд хожим нь түүнтэй гэрлэжээ. Тэд хоёулаа өмнөх гэрлэлтээсээ хүүхэдтэй байсан ба 1949 онд коммунистууд хүчирхэгжих үед хүүхдүүдээ орхиж, Гонконг руу дүрвэсэн байна. 5 жилийн дараа Jackie Chan төрсөн ч тэд түүнийг эх барьж авсан эмчид 26 доллараар худалдахыг оролджээ. Хожим түүнийг сургуулийн дотуур байранд орхиод эцэг эх нь Австрали руу ажил хайхаар явсан байна. Дотуур байрны амьдрал Jackie болон түүний бусад нөхдийн хувьд хүндхэн байсан ба драм, акробат, тулааны урлаг, хөгжмийн хичээл орж, ямар ч алдаа гаргасан зодуулдаг байжээ. Сургууль нь сурагчиддаа унших, бичих тал дээр юу ч заадаггүй байсан гэнэ. 8 насандаа Jackie анхныхаа кинонд тоглосон ба Bruce Leе-г нас барсны дараа тэрээр аажмаар Гонконгийн кино ертөнцөд дараагийн том од болох замналаа тавьж эхэлсэн байна.Jackie Chan-ы тухай тэр бүр мэдэгдээгүй, гайхалтай 10 баримт 1

9. Уурласан Jackiе зураг авалтын үеэр жинхэнээр тулалдсан.

1984 оны Wheels on Meals киноны үеэр кикбоксын дэлхийн аварга Benny ‘The Jet’ Urquidez-тэй тулалдаж байгаа зураг авалт хийлгэх үедээ өвдтөлөө цохиулсан Jackiе жинхэнээсээ уурлаж, хариу хэдэн сайн цохилт өгсөн байна. Уурлаж бухимдсан Jackie Urquidez-ийг жинхэнэ тулаанд дуудсан ч Jackie кикбоксчин биш учир Urquidez түүнд гэмтэх болно хэмээн сануулсан байна. Удалгүй киноны багийн гишүүд талцаж, мөрий тавьцгаасан боловч энэ тулаан огт болоогүй юм. Хожим нь тэд 1988 оны Dragons Forever кинонд дахин тулалдаж тогложээ.Jackie Chan-ы тухай тэр бүр мэдэгдээгүй, гайхалтай 10 баримт 2

8. Тэр нэг удаагийн үзүүлбэрийн үеэр үхэх шахсан.

Jackie Chan бол онцгой хүнд гүйцэтгэлийг гарамгай гүйцэтгэдэг жүжигчин бөгөөд амь насанд аюултай мэт санагдах үзүүлбэрүүдийг ч төвөггүй гүйцэтгэдэг. Гэвч 1986 онд тэрээр энгийн үзүүлбэр гүйцэтгэж байгаад үхэх шахсан. Тэрээр зураг авалт хийлгэхээр Югослав руу ниссэн бөгөөд хананаас мод руу үсэрсэн байна. Хэдийгээр эхний оролдлого нь амжилттай болсон ч энэ нь түүний хувьд төгс санагдаагүй учир дахин үсэрчээ. Гэвч модны мөчирт хүрч шүүрч амжаагүй учир доошоо шууд хадан дээр унасан байна. Түүний гавлын яс хугарч, тархи руу нь хатгаснаас болж чихнээсээ цус алджээ. Энэхүү ослоос болж түүний баруун чих сонсголоо хагас алдсан байна.Jackie Chan-ы тухай тэр бүр мэдэгдээгүй, гайхалтай 10 баримт 3

7. Тэр Холливудыг ойлгодоггүй.

Тэр Холливудыг тийм ч их шүтэн биширдэггүй. Түүгээр ч барахгүй Rush Hour, Shanghai Noon зэрэг хит кинонуудынхаа дараа ч тэрээр машинаар хөөцөлдсөн киноны ар тал дахь Холливудын солиорлыг ойлгосон ч Америк хошигнолыг хүлээж авч чадахгүй гэдгээ хэлсэн байдаг. Мөн Rush Hour таалагдаагүй учир машин машинаар мөнгө амласан ч дараагийн ангиудад тоглохгүй гэсэн байна. 1980-аад оны үед Холливудад байсан эхний жилүүддээ Jackie найруулагчид түүнийг дараагийн Bruce Lee болгохыг хүсэж байсан учир өөрийн хэв маягийг бий болгох гэж ихэд чармайж байжээ. Ямартай ч Jackie Steven Spielberg зэрэг Холливудын томчуудтай хамт ажиллахгүй байсан ч хамаагүй Азид бол бүгд түүнийг болон түүний киног үзэх гэж ирдэг.Jackie Chan-ы тухай тэр бүр мэдэгдээгүй, гайхалтай 10 баримт 4

6. Төгс төгөлдөрийг бүтээгч л шагнуулдаг.

Кино бол нүсэр ажил. Charlie Chaplin алдарт City Lights киногоо найруулах үедээ сарнай авч байгаа хэсгийг төгс өнцгөөс авахын тулд 300 удаа давтаж байсан бол David Fincher нэг үзэгдлийг дунджаар 50 удаа авдаг гэж хэлж байсан. Гэтэл Jackie Chan 1982 оны Dragon Lord киногоо найруулах үедээ тэр ердөө 10-хан минутын үзэгдлийг 2900 удаа авсан байдаг. Энэхүү маш нарийн ажиллагаатай хэсэгт олон аюултай үзүүлбэрийг жинхэнээр хийгч жүжигчид оролцжээ. Тэрээр Гиннесийн дэлхийн дээд амжилтанд нэг үзэгдлийн зургийг хамгийн олон удаа авсан хэмээгдэн бүртгэгдсэн байдаг.Jackie Chan-ы тухай тэр бүр мэдэгдээгүй, гайхалтай 10 баримт 5

5. Түүний чөмгийг царцаасан үзүүлбэр

Хэдэн жилийн аюултай үзүүлбэрийн дадлага туршлагатай ч Jackie-гийн хувьд үзүүлбэр бүр нь аймшигтай байдаг гэнэ. Гэхдээ Who Am I? киноны хэсэг шиг аймшигтай нь байгаагүй гэжээ. Тэрээр Роттердам дахь Willemswerf Building-ийн 21 давхраас доош унадаг. Энэ үзүүлбэрийг хийх зоригийг олж авахад түүнд хоёр 7 хоногийн хугацаа шаардагдсан гэдэг.Jackie Chan-ы тухай тэр бүр мэдэгдээгүй, гайхалтай 10 баримт 6

4. Тэр дууны 20 цомог гаргасан.

Сургуулийн дотуур байранд урлагийн анхан шатны боловсрол олж авсан тэрээр 1984 оноос хойш дууны 20 цомог гаргажээ. 1980 оноос тэр өөрийн бүх хятад киноны дууг дуулж эхэлсэн. Хятадад Disney-н Mulan кино гарахад Jackie “I’ll Make a Man Out of You” дууг дуулжээ.Jackie Chan-ы тухай тэр бүр мэдэгдээгүй, гайхалтай 10 баримт 7

3. Түүний бие шарх сорвиор дүүрэн

Түүний биеийн бараг бүх хэсэг шархдаж бэртсэн. Гараа тоо тоймшгүй удаа гэмтээж, хамраа 3 хугалж, өвдгөө маш олон уда гэмтээж байсан тэрээр хоёр машины хооронд шагайгаа хугалж, хүзүүгээ гэмтээж, гуяа няцалсан. Мөн аарцаг, мөр, сүвэргээ мулталж байсан.Jackie Chan-ы тухай тэр бүр мэдэгдээгүй, гайхалтай 10 баримт 8

2. Jackie Chan-ы аюултай үзүүлбэр үзүүлэгч жүжигчдийн холбоо

Карьерынхаа эхэн үед Jackie аюултай үзүүлбэр гүйцэтгэгчидтэй тоглох үедээ ихэвчлэн гэмтдэг байжээ. Харин дараа нь зарим нь дотуур байранд хамт байсан нөхдүүд зэрэг бүрдсэн итгэмжит, сайтар бэлтгэгдсэн эрчүүдээс бүрдсэн Sing Kar Pan нэртэй аюултай үзүүлбэр гүйцэтгэгч жүжигчдийн холбоог бий болгосон. Энэхүү баг нь эйкшн үзэгдлүүдэд Jackie-ын дэглэсэн үзүүлбэрийг хамтран гүйцэтгэх болсон төдийгүй зураг авалтын үед хамт амьдардаг болжээ. Sing Kar Pan эсвэл Jackie Chan’s Stuntmen Association нэрээрээ алдартай энэ баг одоо ч байдаг ба түүний 28 кинонд хамт ажиллажээ.Jackie Chan-ы тухай тэр бүр мэдэгдээгүй, гайхалтай 10 баримт 9

1. Түүний Гиннесийн дэлхийн дээд амжилтууд

Тэрээр дахиад өөр хоёр дэлхийн дээд амжилтын эзэн бөгөөд нэг нь хамгийн олон аюултай үзүүлбэр гүйцэтгэсэн жүжигчин, нөгөө нь нэг кинонд хамгийн олон үүрэг гүйцэтгэсэн гэсэн хоёр амжилтыг тогтоожээ. Тэрээр хамгийн сүүлийн Zodiac кинондоо найруулагч, зохиолч, гол дүрийн жүжигчин, гүйцэтгэх продюсер, продюсер, нэгжийн продюсер, урлагийн найруулагч, зураглаач, менежер, туслах, аюултай үзүүлбэрийн зааварлагч, аюултай үзүүлбэр гүйцэтгэгч жүжигчин, кино зургийн гэрэлтүүлэгч, киноны дууны дуучин, хөгжмийн зохиолч тэр ч бүү хэл хүнсний ханган нийлүүлэгчийн үүрэг гүйцэтгэсэн байна.Jackie Chan-ы тухай тэр бүр мэдэгдээгүй, гайхалтай 10 баримт 10

53
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. baaska

    2014/11/07 at 14:29

    WOW! Jvjigchin Jackie Chan mundag shvv!

  2. Зочин

    2014/11/08 at 01:56

    awesome

  3. Зочин

    2014/11/08 at 08:14

    Uneheer mundag jujigchin shuu

  4. uvuu ni bn

    2014/11/08 at 13:11

    Сэтгэгдэл *

  5. Билгүүн

    2014/11/08 at 14:17

    Үнэхээр мундаг юмаа жүжигчин хүний амьдрал иймл сайхан

  6. Зочин

    2014/11/08 at 23:14

    Hollywood-ын жүжигчид бол бүгд хуурамч. Дээр нь ази хүн холливүдэд нэрд гарах хэцүү.

  7. Зочин

    2014/11/09 at 03:46

    дээр нь наад хүн чинь хаана ч явсан оймсоо заавал өөрөө угааж, цоортол нь өмсдаг гэж байгаа

  8. aaa

    2016/09/18 at 11:36

    bagiinhan amidral ni ih orowdoltei yumaa
    tuuhen hun gedeg chin l ene baih

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *