Бусдын зовлон зүдгүүрийн хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй, сайхан сэтгэлтэй хүмүүсийн 16 гайхалтай түүх

2

Танд охиндоо зориулж тоглоомын парк барьж өгсөн Техасын аав шиг 50 сая доллар байхгүй байж болно оо, гэхдээ хулгайд алдсан дугуйг эзэнд нь олж өгөх эсвэл хөршийн муурыг дулаахан амбаарт хонуулахад нь зориулж жижиг хаалга хийж өгсөн шиг сайхан сэтгэл байхад л болно. Сайн сайхан зүйл хийхэд заавал тодорхой цаг хугацаа эсвэл мөнгө төгрөг байх ёстой биш – эргэн тойрноо сайтар хараад үзээрэй – хэн нэгэнд бусдын тусламж хэрэгтэй байгааг олж харна.

Бусдын зовлон зүдгүүрийн хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй хүмүүсийг бид шүтэн биширч байна. Бидний өнөөдрийн нийтлэлийн баатруудтай танилцана уу.

1. Энэ залуу дэлгүүрт үлдсэн Сантагийн бүх малгайнуудыг худалдаж авч байгааг харлаа. Сураглаад байх нь ээ, жил болгон худалдаж авдаг уламжлалтай гэнэ. Дараа жилийн Зул сарын баяраар хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж байгаа хүүхдүүдэд тарааж өгдөг ажээ.

© banginbowties / Reddit

 

2. Энэ хүү метронд өөрийнхөө суудлыг хүүхдээ түрсэн эмэгтэйд тавьж өгсөн юм. Ээж нь зүүрмэглээд эхэлсэн чинь бариул болон ээжийнхээ толгойны завсар гараа хийж байна, ээжид нь их л зөөлхөн сайхан байгаа бололтой.

© rectifieer / Reddit

 

3. Өглөө болгон Калифорни дахь жижиг хотын оршин суугчид кафены эзний пончикийг юу ч үлдээлгүй бүгдийг нь худалдаж авдаг. Энэ хүнийг кафегаа эрт хааж өвчтэй эхнэрээ асрахад нь тусалж байгаа нэгэн дэмжлэг ажээ.

© Inside Edition / Youtube

 

4. Нохой минь бугын тугал руу дайрч байсан бухыг хөөж чадсан юм. Бид хоёр тугалыг гэртээ авчирсан. Цагийн дараа тугал айдсаа давж ээж бугатайгаа нийлж билээ. Тэр цагаас хойш манай гэрийн ойролцоо тугалаа дагуулсан буга хааяа харагддаг болсон. Тугалыг бид Бернард гэж нэрлэсэн дээ.

© fetuseatery / Reddit

 

5. Ленанградыг фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлсөн өдрийг тэмдэглэх ойн арга хэмжээний үеэр хотыг чөлөөлөх дайнд гар бие оролцож байсан Смоленскд амьдардаг 1 ахмад дайчинд зориулсан цэргийн парад

© СУ СКР по Смоленской области

 

6. Аламаба дахь нэгэн кафед ганцхан ажилтан ажлаа дийлэхгүй байгааг харсан үйлчлүүлэгч лангууны ард гарч аяга таваг угааж эхэлжээ

© Ethan Crispo / al.com

 

7. Техасын нэгэн аав барилгын бизнесээ зарж охин болон хөгжлийн бэрхшээлтэй бусад хүүхдүүд, насанд хүрэгчдэд зориулсан тоглоомын паркыг 51 сая ам.доллараар барьжээ

© Mwl0410 / Wikipedia

 

8. Филиппинд галт уулын дэлбэрэлтийн улмаас агаарт маш их үнс дэгдсэн тул амны хаалтны хомсдол бий болжээ. Харин энэ залуу гудамжинд амны хаалт үнэгүй тарааж байна.

© GMA News / Facebook

 

9. Манай хотын фермер золгүй явдлаар нас барсан юм, ургац хураалтын үеэр хөрш зэргэлдээ фермерүүд бүгд нийлж тэдний ургац хураалтанд нь тусалжээ

© a_complex_kid / Reddit

 

10. Хараагүй найздаа яг одоо талбай дээр болж байгаа хөл бөмбөгийн тэмцээнийг жижиг хөл бөмбөгийн талбай дээр үйлдлээр тайлбарлаж өгч байгаа нь

 

11. Хэн нэгэн зогсоолын энэ газрыг тусгайлан худалдаж авчээ, хуучин модыг хамгаалах сайхан арга!

© Rubbert1 / Reddit

 

12. Райлии Хауэлл зэвсэглэсэн этгээдээс ангийнханыгаа хамгаалж байгаад амь насаа алдсан. Тэр “Star Wars” үзэх дуртай байжээ, тиймээс түүний дурсгалыг хүндэтгэн уг бүтээлийн нэгэн жедайд түүний нэрийг хайрласан байна.

© Riley Howell Foundation Fund / Facebook

 

13. Дымка муур хөлөө хөлдөөчихсөн юм, Новосибирскийн эмч нар түүнд зориулж 3D принтерээр хиймэл хөл хэвлэж өгчээ. Одоо тэр гүйж, нүүрээ угааж бас суниаж чадна.

View this post on Instagram

Знакомьтесь, это Дымка! 😊 ⠀ Кошечка из Новокузнецка, потеряла лапы, хвост и уши. Сейчас она находится у нас в клинике на стационарном лечении, идет плановый процесс остеоинтеграции протезов. Планируем наблюдать за пациентом еще около месяца, а затем отправим домой, к хозяевам. ⠀ Кошечку Дымку, как и Рыжика, уже нашли в состоянии обморожения и помочь экстренно не удалось. Сейчас Дымку приютила к себе девушка, которая и занимается ее лечением – после всех необходимых процедур кошечка поедет домой. С Рыжиком, живущим в клинике, Дымка сохраняет нейтральные отношения, но едят коты из одной миски. 😍 ⠀ Протезы сделаны в более новой версии — как внутри, так и снаружи. Проектированием занимались Наталья Владимировна Уланова и Сергей Сергеевич Горшков — доктора клиники «Бэст». 👌🏻 ⠀ #vetklinikabest #бэст #nsk #novosibirsk #новосибирск #нск #ветеринария #vet #ветклиника

A post shared by Ветклиника Бэст (@vetklinikabest) on

 

14. Хуучин эзэн нь түүнийг бөөрний өвчтэй гээд нойрсуулах гэж байлаа. Би түүнийг өргөж аваад өвчнийг нь анагааж чадлаа, одоо миний хамгийн сайн анд нөхөр болжээ.

© Ithrewupinchurch / Reddit

 

15. Би сахлаа түрүү булчирхайн хавдартай хүмүүст туслах аянд зориулж хандивласан юм. Миний сонгосон дизайн энэ байна.

© ThorNFuego / Reddit

 

16. Энэ манай хөршийн муур. Тэд муураа гэртээ бараг оруулдаггүй, их хүйтэн байсан ч оруулахгүй. Тийм болохоор бид амбаартаа жижиг хаалга гаргаж бэлдлээ, хөөрхий амьтан жоохон ч гэсэн дулаацаг.

© MoonieNine / Reddit

 

Бонус: дугуйгаа хулгайд алдсан эзэнд нь буцааж өгөх гэж залуу энэ дугуйг худалдаж авчээ

© SteBurke44 / Twitter

26 настай Британийн Ливерпульд суудаг нэгэн залууд нэгэн этгээд дугуй худалдаж авах санал тавьжээ, залуу уг бараа нь хулгайн юм шиг санагдаж л дээ. Гэхдээ хулгайчийг хардаж сэрдсэнгүй, харин ч дугуйг үг дуугүй худалдаж авсныхаа дараа Twitter-т дараах зарыг байршуулсан байна: “Хэн нэг нь дугуйгаа хулгайд алдаагүй биз? Дөнгөж саяхан үүнийг 80 фунтээр худалдаж авлаа, дугуй түгжээтэй. Эзэнд нь буцааж өгмөөр байна. Иймэрхүү дугуй үнэндээ 1350 фунт байдаг гэдгийг би сайн мэднэ, хэрвээ миний ийм дугуйг хулгайлчихсан бол миний зүрх сэтгэл шимширч байгаа. Надад мэдэгдээрэй” гэжээ.

Тун удалгүй залуутай дугуйны жинхэнэ эзэн холбогджээ – эзэн нь түгжээ онгойлгох түлхүүр, дугуй худалдаж авсан дэлгүүрийн баримттайгаа ирж жинхэнэ эзэн гэдгээ баталж чаджээ. Интернэтээр залууг сайхан сэтгэлтэй ховор хүн гэж үнэлсэн төдийгүй аялал, жуулчлалын бараа бүтээгдэхүүн зардаг Halfords компани залууд унадаг дугуй санал болгожээ. Гэвч британи залуу татгалзсан хариу өгсөн байна, би бэлэг авах гэж ингээгүй гэж эелдгээр хариулжээ.

Та хэн нэгний төлөө сайн зүйл хийж байсан уу?

8
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *