“Da Vinci” робот маш нарийн мэс ажилбаруудыг хийж чадна

0

Өнөөдөр мэс ажилбар бүдүүлэг байдлаасаа салж шинэ технологийн ач тусаар улам хөгжиж байна. Мэс ажилбар ирээдүйд бүр л боловсронгуй болох бөгөөд Da Vinci роботын ач тусаар мэс заслын эмч нар маш нарийн хяналтан дор мэс ажилбарын туршилтыг хийж байна. Маш нимгэн усан үзэмний хальсийг зүсч буцаан оёх туршилтыг амжилттай хийж гүйцэтгэжээ.

"Da Vinci" робот маш нарийн мэс ажилбаруудыг хийж чадна 1

Da Vinci роботын тусламжтайгаар цөсний чулуу болон сав тайрах мэс ажилбарыг хийж байгаа мэтээр туршсан нь амжилттай болжээ. Роботын гар мэс заслын нарийн ажиллагааг амжилттай гүйцэтгэж усан үзэмний нимгэн хальсийг буцаан оёсон байна.

"Da Vinci" робот маш нарийн мэс ажилбаруудыг хийж чадна 2

Робот жижигхэн багажаар тоноглогдсон бөгөөд энэхүү багажаар мэс засалчид маш жижиг чимхлүүр ажлуудыг гүйцэтгэсэн байна, тухайлбал оёдлыг зангидах, усан үзэмний хальсийг буцаан хооронд нь оёх зэргийг хийжээ.

"Da Vinci" робот маш нарийн мэс ажилбаруудыг хийж чадна 3

Энэхүү мэс ажилбарын хамгийн дурьдууштай зүйл бол энэхүү мэс ажилбарыг шилэн дотор хийжээ. Үүнээс гадна, усан үзэмний хальс 1 мм хүрэхтэй үгүйтэй зузаан билээ.

"Da Vinci" робот маш нарийн мэс ажилбаруудыг хийж чадна 5

Ирээдүйд өвчтөний бие дээр түлхүүрийн нүх шиг жижиг зүсэлт хийж робот багажийн тусламжтайгаар мэс ажилбараа хийх юм, ингэснээр хүний биеийг томоос том зүсч, муухай сорви үлдэхгүй болно.

"Da Vinci" робот маш нарийн мэс ажилбаруудыг хийж чадна 6

Da Vinci роботын тусламжтайгаар мэс ажилбар хийж байгаа хэсгийнхээ эргэн тойрныг 3D-гээр харуулах боломжтой. Мөн л 2-хон см-ийн урттай зүсэлт хийж энэ үүргийг гүйцэтгэж болох юм.

Усан үзэмийн хальс бол маш нимгэн бөгөөд эмзэг эд. Гэсэн хэдий ч робот-багаж маань ажлаа амжилттай гүйцэтгэж усан үзэмд элдэв гэмтэл үүсгэлгүй мэс ажилбарыг амжилттай дуусгаж чадсан. Үүнээс гадна 1 центээс ч жижиг хэмжээтэй цаасаар цаасан онгоц нугалж хийж байсныг та бүхэн санаж байгаа бизээ.

"Da Vinci" робот маш нарийн мэс ажилбаруудыг хийж чадна 4

Da Vinci систем нь 2 сая гаруй доллар байх бөгөөд жилийн засвар үйлчилгээнд 100,000 гаруй доллар зарцуулах аж. Ингээд усан үзмэнд хийсэн мэс ажилбарын видеог үзэж сонирхоно уу.

 

1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/05/27 at 10:44

    Wow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *