
Ридлей Скотын бүтээл болох шинжлэх ухааны уран зөгнөлт “Ангараг гарагийн хүн” киноны трейлер болон анхны зургуудийг таньд хүргэж байна. Анди Вейрын зохиолоос сэдэвлэсэн ба үйл явдлын тухайд Ангараг гарагийг нээж илрүүлэхээр сансрыг зорьсон багийн гишүүний тухай өгүүлдэг. Шороон үүл боссоноор сансрын багийн бусад гишүүд нь түүнийг орхиж явахаас өөр аргагүйд хүрч, Дамон Ангараг гараг дээр ганцаар үлддэг. Үүн дээр нэмээд түүнд хамтрагчиддаа амьд байгаагаа хэлж, дохио өгөх ямар ч арга байдаггүй.
Зохиолыг Дрюй Годдард бичсэн ба Jessica Chastain, Kate Mara, Michael Pena, Kristen Wilg, Chiwetei Ejiotor, Jeff Daniels, Mackenzie Davis, Sean Bean, Naomi Scott нар туслах дүрүүдийг бүтээх гэнэ.
Ингээд киноны албан ёсоор өгүүлэмжийг таньд хүргэж байна.
“6 өдрийн өмнө, сансрын нисгэгч Марк Ватней Ангараг гараг дээр хөл тавьсан хамгийн анхны хүн болсон.
Одоо, тэрээр Ангараг гараг дээр нас барах хамгийн анхны хүн болох нь тодорхой болоод байна.
Хүчтэй шуурганы дараа багийн бусад гишүүд Ангараг гарагаас явж, Марк холбоо барих ямар ч хэрэгсэлгүйгээр ганцаараа үлдсэнээ мэдэх ба түүнд хангалттай хоол хүнс ч байсангүй.
Тэр өлсгөлөнгөөр үхэхээс өмнө эвдэрч сүйрсэн машинууд, сөнөсөн байгаль зэрэг зүйлс түүнийг хөнөөж мэдэхээр байлаа.
Гэхдээ Марк энэ бүхэнд бууж өгөх хараахан болоогүй байлаа. Тэр нарийн арга ухаан сийлж инженерийн чадвараа ашиглан бууж өгөхийг мэдэхгүй зогсолтгүй шаргуу хөдөлмөрлөсөөр саад бэрхшээл бүхэнтэй тэмцэнэ. Түүнд ирэх дараагийн даван дийлшгүй саад бэрхшээлийг тэр давж гарч чадах болов уу?”
Ангараг гарагийн хүн кино 2015 оны 11-р сарын 25-наас эхлэн үзэгчдийн хүртээл болно.








Chinzaya Chinee
2015/05/27 at 14:39
Дэлхий бөөрөнхий хүн хүнд харамгүй өгсөн бүх зүйлээ илүү аз жаргалаар буцааж авдаг LIKE битгий харамлаарай найзуудаа Эмэгтэй хүн сул дорой ч ээж хүн хамгийн хүчтэй. https://www.facebook.com/mirage.restaurant.mongolia/photos/ms.c.eJwtysENADEIA7CNTjQUkuy~;WCWOpyUrD1NHWQy7Po0TY511uR0X4po9Zqx1x43frgwkC~;NNFFsKyQ~;8NhbO.bps.a.830591060352374.1073741841.607728229305326/831738183570995/?type=1&theater