Одооноос эхлэн эдгээр 10 хоол хүнсийг тогтмол идээрэй: таны элгийг өвчлөхөөс найдвартай хамгаална

3

Эрүүл мэндэд хор хөнөөлтэй хоол хүнс идэх үед хамгийн ихээр өвчилдөг эрхтэн бол элэг юм. Иймд эрүүл, зөв хооллож, элгээ өвчлүүлэхгүй байх нь юу юунаас илүү чухал. Бид танд элгийг хамгаалж, бие организмыг цэвэрлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Бэрсүүт жүрж

Уг жимс нь их хэмжээний витамин С болон “глютац” гэх бодисыг агуулдаг бөгөөд эдгээр нь элэгний үйл ажиллагаанд сайн нөлөөг үзүүлдэг байна. “Глютац” бодис нь эд эсийн гэмтлийг нөхөн сэргээж, химийн хортой найрлагаас бие организмыг хамгаалаад зогсохгүй бие организмд хэрэгтэй уураг, шим тэжээлийг олгож, дархлааны системийг сайжруулна. Сонирхуулж хэлэхэд бэрсүүт жүрж жимсэнд 70 мг “глютац” бодис агуулагддаг байна.

 

2. Усан үзэм

Согтууруулах ундааны гаралтай бус элэгний өвчин туссан хүн усан үзэм идэх нь элэгний үйл ажиллагааг сайжруулах ач тустай байдаг байна. Найрлаганд нь агуулагдах төрөл бүрийн эрдэс бодисууд нь антиоксидантын хэмжээг нэмж, төрөл бүрийн өвчний үрэвслээс хамгаална.

 

3. Авокадо

Авокадо нь элгэнд хамгийн сайн нөлөө үзүүлдэг. Найрлаганд нь агуулагдах “глютац” бодис болон витамин С, Е зэрэг амин дэмүүд нь антиоксидантаар баялаг учраас элэгний гэмтсэн эд эсийг сэргээдэг байна. Витамин Е, К амин дэмүүдийн хувьд элгийг өвчлөхөөс хамгаалдаг. Түүнчлэн авокадо нь холестеролын хэмжээг тэнцвэржүүлэх ач тустай.

 

4. Самар

Элэгний өвчтэй хүн самар идвэл биед хэрэгтэй ферментүүд нэмэгддэг. Түүнчлэн судалгаагаар самар бага иддэг хүн тогтмол иддэг хүнтэй харьцуулахад элэгний өвчин тусах магадлал харьцангуй их байдаг болох нь батлагджээ.

 

5. Өргөстэй лийр

Элэг, ходоодны шарх болон ядралт зэрэгт энэ жимсийг эм болгон ашигладаг. Судалгаагаар уг жимс нь согтууруулах ундаа уусны дараах элгэнд явагддаг исэлдэлтийн хэмжээг бууруулдаг болохыг баталсан учир өргөстэй лийр идэж байх хэрэгтэй гэж мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

 

6. Сармис

Энэ хүнсний ногоонд элэгний үйл ажиллагаанд маш сайн нөлөө үзүүлдэг бодисууд агуулагддаг. Тухайлбал, “селен” гэх бодис байдаг бөгөөд энэ нь антиоксидантаар баялаг учраас биеийг хоргүйжүүлэх ач тустай. Сармисны найрлагад “аргинин” гэх амино хүчил агуулагддаг бөгөөд цусны судсыг тэлж, элгэнд үзүүлэх дарамтыг бууруулдаг байна. Түүнчлэн сармис нь элгийг өвчлүүлдэг үрэвслийг үгүй хийх үйлчилгээтэй витамин В6 амин дэмээр баялаг юм. Мөн эсийн исэлдэл болон эсийн гэмтэл зэргээс бие организмыг хамгаалдаг витамин С амин дэм найрлагад нь багтдаг.

 

7. Оливын тос

Хүмүүсийн хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг тоснуудаас оливын тос элгэнд хамгийн сайн нөлөө үзүүлдэг. Учир нь найрлагадаа “липид” гэх бодис агуулдаг бөгөөд энэ нь элгийг өвчлүүлдэг хорт бодисуудыг устгах ач тустай.

 

8. Тослог загас

Мэргэжлийн эмч нарын үзэж буйгаар тослог загас нь ферментийг нэмэгдүүлж, төрөл бүрийн өвчний үрэвслээс сэргийлдэг бөгөөд таргалахаас сэргийлнэ. Мөн найрлагад нь агуулагдах омега-3 хүчил нь элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Омега-3 хүчил элгийг өвчлөхөөс сэргийлдэг болохыг судалгаагаар баталсан байна.

 

9. Нимбэг болон лайм

Нимбэг болон лайм жимс витамин С амин дэмээр баялаг бөгөөд бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулахад сайнаар нөлөөлдөг. Өглөө бүр нимбэг болон лаймын шүүс уувал элэгний үйл ажиллагааг нөхөн сэргээдэг гэнэ.

 

10. Нэрс болон аньс

Эдгээр жижиг хэмжээтэй, ховор жимс нь зөөлхөн бас шүүслэгээс гадна найрлагадаа их хэмжээний антиоксидант агуулдаг – элгийг гэмтэхээс сэргийлнэ. Нэрсийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэвэл дархлааны системийг сайжруулдаг болохыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

10
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2018/10/30 at 19:36

    urgustei liir gj yu yeeb

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *