Нэгэн влоггер залуу “Коронавирусын пранк” бичлэг хийснээсээ болоод томхон асуудалд оржээ! Хэн ч ийм зүйл болно гэж бодоогүй…

2

Тэр газарт хэвтэж, татганажээ – тэр олон нийтийн дунд тархаад байгаа вирусын халдвар авсан хүн шиг жүжиглэсэн байна.

Филиппин улсын иргэн, нэгэн залуу Легазпи хотын их дэлгүүрт хийсэн пранк бичлэгнээсээ болж интернет хэрэглэгчдийн дургүйцлийг маш ихээр хүргэжээ. Пранк бичлэг хийдэг энэ залууг Marlon De Vera гэдэг гэдэг бөгөөд түүний интернет орчинд хүмүүс “Uragon Vlogger” гэх нэрээр нь сайн мэддэг ажээ. Тэрээр гудамжинд коронавирусын халдвар авсан юм шиг жүжиглэж, олон нийтийг цочролд оруулсан гэж үзэн түүнийг цагдаагийн газраас баривчилжээ.

Олон нийтийн анхаарлыг татаад байгаа түүний хийсэн бичлэгт 43 настай De Vera их дэлгүүр рүү орох хаалганы өмнө цагаан цамц болон хар маск нүүрэндээ зүүсэн байгаагаар гарна. Тэрээр гэнэт газарт унаж, вирусын халдвар авсан юм шиг жүжиглэж эхэлнэ. Эргэн тойрны хүмүүсийг шоконд оруулсны дараа влоггер залуу босож, гар дээр суниалт хийх бөгөөд үүнийг харсан хүмүүс түүнийг зүгээр гэж ойлгохын зэрэгцээ тоглож байсныг нь эцэст нь мэднэ.

Влоггер Marlon De Vera сүүлд нь олон нийтээс болон тухайн дэлгүүрийн ажилтнуудаас уучлал гуйжээ

Түүний уучлал хүссэн богино хэмжээний бичлэгийг Филиппин хэлнээс орчуулах юм бол, “Би алдаа гаргажээ. Одоо би хий дэмий зүйлээс болж, өөрийгөө ийм том асуудалд орооцолдсондоо айгаад сууж байна. Намайг та нар уучилна гэж найдъя. Энэ явдал надад том сургамж боллоо. Дэлгүүрийн удирдлагуудад хандаж хэлэхэд намайг үнэхээр уучлаарай.” гэжээ.

Цагдаагийн ахмад Dexter Panganibam сүүлд нь тухайн их дэлгүүрийн удирдлагууд влоггер залууд гомдол мэдүүлэхгүй гэж хэлсэн талаар олон нийтэд мэдээлжээ.

 

Лайк цуглуулж, хандалт авахын тулд хийсэн!

Их дэлгүүрийн холбогдох ажилтн Crispin Tormes хэлэхдээ: “Бид түүнийг уучлалт гуйсан учраас шүүхэд гомдол мэдүүлэхгүй. Тэр үүнийг зүгээр л алдартай болохын тулд хийсэн гэсэн.”

Нөгөөтэйгүүр Легазпи хотын дарга Vince Baltazar энэ төрлийн пранк бичлэг хийхийг хатуу хориглосон бөгөөд олон нийтийн газар ийм зохисгүй үйлдэл гаргасан этгээдийг хатуу чанга шийтгэх талаар мэдэгджээ.

 

Бичлэг үзэх:

Та энэ талаар юу гэж бодож байна? Хэрэв манай улсад ийм пранк бичлэг хийсэн бол яаж шийтгэх байсан бэ?

63
ТэнэглэлТэнэглэл
35
БурууБуруу
19
Ха ХаХа Ха
9
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Зочин

    2020/02/07 at 16:42

    Zodmoor baina

  2. Gantuul Khenmedekh

    Gantuul Khenmedekh

    2020/02/08 at 11:35

    .ѳвчнѳѳр тоглоом хийгээд явж бдг тэнэг дуракууд энэ ѳвчнѳѳр хэдэн хүн үхэж хэдэн хүн зовж бхд😡

  3. Naraa Byambaa

    Naraa Byambaa

    2020/02/08 at 11:41

    teneg mal

  4. FaZe Nmm Erhmee

    FaZe Nmm Erhmee

    2020/02/08 at 14:19

    uddimu adi

  5. Баярбат Батаа

    Баярбат Батаа

    2020/02/08 at 15:51

    Шоронд орох юм хийж дээ

  6. Дорж Сүрэн

    Дорж Сүрэн

    2020/02/08 at 16:42

    Ulziisaikhan Enkhbayr

  7. Ulambayar Gantumur

    Ulambayar Gantumur

    2020/02/08 at 17:55

    манайхан ингэж тоглосон бол ёстой алуулна биз 🤣🤣

  8. Aadartseren Tumurchudur

    Aadartseren Tumurchudur

    2020/02/08 at 19:44

    Тоглоом тоотой нь дээрээ гэж

  9. Haksbahskkdhssj Khaushkfhayhshd

    Haksbahskkdhssj Khaushkfhayhshd

    2020/02/08 at 20:21

    Eniig ter hu yuch bilee ter gazarluun ywuulchaaj

  10. Jak Jargal

    Jak Jargal

    2020/02/08 at 22:50

    Анхаар тоглоом тоотой гэдэг энэ… залуусаа дэмий юм дэмий л байдаг. Сургамж аваарай… бусдын алдаанд суралцдаг хүн ….. ухаалаг байдаг

  11. Narangerel Dorjsuren

    Narangerel Dorjsuren

    2020/02/09 at 08:50

    Солиорч бж өөрөө өвдөхвий бодолгүй тэнэг юмнууд хаа газар бх юмдаа

  12. Enkh Erdene

    Enkh Erdene

    2020/02/09 at 17:15

    Owchtei sheesuu guu yu

  13. Г. Баттулга

    Г. Баттулга

    2020/02/09 at 17:47

    Uiddiimu yadi shees chn

  14. Ж. Чимгээ

    Ж. Чимгээ

    2020/02/09 at 23:08

    тоглоом тоотой нь дээр өөрөө унасан хүүхэд уйлдаггүй одоо яаая гэхэв

  15. Norjin Ouyna

    Norjin Ouyna

    2020/02/10 at 12:33

    😪Өвчин зовлонгоор тоглох яавч эрүүл сэтгэлгээ биш.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *