Avengers-ын хэн нь илүү өндөр даатгалтай байх бол?

2
0
23,899

Зун болгон кинотеатрт гарах өшөө авагч баатруудын түүхийг үзэн суухдаа нэгэн бодол миний толгойд үргэлж эргэлддэг юм. Юу вэ гэхээр “Агуу Одины сахлыг хараад надад түүний даатгалын гэрээ хэр өндөр үнэтэй байх байсан бол” гэх сэтгэгдэл төрсөн.

Энэ бодлынхоо хариуг олохын тулд дотны найзаасаа тусламж хүссэн бөгөөд тэр нэгэн томоохон даатгалын компанид даатгалын мэргэжилтнээр ажилладаг юм. Найз маань байж болох эрсдлүүдийг математикийн тэгшитгэл, магадлал ашиглан тодорхойлсон юм. Дэлхийн агуу баатруудын даатгалыг тооцохдоо учирч болох эрсдлүүдийг 6 ангилалд хуваан тус бүр 1-5 хүртэлх оноотой байхаар 30 онооны системийг боловсруулсан бөгөөд оноо өндөр байх тусмаа тэрхүү баатар маань эрсдэл өндөртэй гэсэн үг юм.

Avengers-ын хэн нь илүү өндөр даатгалтай байх бол? 1

 

Онооны системийн тухай танилцуулахад:

Найзын маань ажлын нэг хэсэг нь үйлчлүүлэгчийн мэдээллийг цуглуулж, статистикийн үндсэн дээр эрсдлийг нь тооцдог. Тэрээр бидэнд өшөө авагч баатруудын мэдээллийг 1-5 гэсэн тоон дүнд шилжүүлэхэд шаардлагатай үзүүлэлтүүдийг тодорхойлж өгсөн юм.

Эрүүл мэндийн эрсдэл: Өвчний түүх, гэр бүлийн өвчний түүх хүртэл энд багтана.
Байршлын эрсдэл: Эрсдлийг тооцоход байршлын талаарх мэдээлэл зайлшгүй хэрэгтэй.
Учирч болох аюул эрсдэл: Баатрууд маань бүгд төрөх цагаасаа л аюултай тулгардаг ч тэдэнд учирч буй аюул нь өөр хоорондоо ялгаатай байдаг.
Ажил, мэргэжлийн эрсдэл: Ихэнхи баатрууд маань өдрийн цагаар ажил эрхэлдэг тул тооцоололд үүнийг багтаах ёстой.
Хорт бодисын эрсдэл: Энэ маш чухал үзүүлэлт. Учир нь ямар ч төрлийн хорт бодис хэн нэгний эрүүл мэндийг ноцтой хор хөнөөлтэй.
Хүч чадлын эрсдэл: Эдгээр баатруудын ихэнхи маань агуу хүч чадалтай ба цаг үргэлж өөрсдийн эрүүл мэндийг эрсдэлд учруулж байдаг. Гэвч Hawkeye зэрэг зарим баатрууд онцгой хүч чадваргүй учраас эрсдлийн тооцоонд энэ хүчин зүйлийг анхаарах нь зүйтэй юм.

Avengers-ын хэн нь илүү өндөр даатгалтай байх бол? 2

7. Thor

Эрүүл мэнд: 1/5
Байршил: 5/5
Учирч болох аюул: 3/5
Ажил, мэргэжил: 4/5
Хорт бодис: 1/5
Хүч чадал: 1
Эрсдлийн ерөнхий үнэлгээ: 15/30

Аянгын бурхан Thor хамгийн хямд үнэ бүхий даатгуулагч гэдэгт гайхах зүйлгүй юм. Учир нь тэр бол бурхан. Түүний хамгийн өндөр оноотой эрсдлүүд нь байршил (орчлон ертөнцийн нөгөө талд амь насанд аюул учруулж болзошгүй нүсэр мөс ихтэй газарт амьдардаг) болон ажил мэргэжил нь байсан. Бурхан архидан согтуурахгүй учраас аюултай, хорт бодис гэсэн үнэлгээ нь бага, аюулд учирч болзошгүй нөхцөл нь дундаж. найз маань мэргэжлийнхээ үүднээс ярихдаа “Хэдийгээр бидэнд бурхдад зориулсан хөтөлбөр байхгүй ч, Thor аятайхан нөхцөл бүхий даатгалын гэрээтэй байх байсан. Бидний хувьд эрсдэл багатай даатгал гэж үзнэ. Ер нь тэр үхэшгүй мөнх биз дээ” гэж билээ.

Avengers-ын хэн нь илүү өндөр даатгалтай байх бол? 3

6. Captain America

Эрүүл мэнд: 4/5
Байршил: 4/5
Учирч болох аюул: 5/5
Ажил, мэргэжил: 5/5
Хорт бодис: 1/5
Хүч чадал: 2/5
Эрсдлийн ерөнхий үнэлгээ: 21/30

Өшөө авагч, эрэлхэг баатруудын ахлагч тэрээр хагас зууныг хөлдүү байдалтай өнгөрөөсөн тул эрүүл мэндийн үзүүлэлт тийм ч сайн биш. Дэлхийгээр хэрэн хэсэгч супер цэрэг түүний ажил (мөн түүний ямар ч аюул, тулаанд нэн тэргүүнд явах эрмэлзэл) нь өндөр эрсдэлтэйд тооцогдоно. Тэрээр өв тэгш биетэй бөгөөд хөнгөн хуумгай явдалд орооцолдоно гэж санаа зовох зүйлгүй. Найз маань Ахмад Америкын талаар “Тэр маш өндөр эрсдэлтэй ажил эрхэлдэг бөгөөд өөрөө ч байнга аюултай нөхцөл байдал руу яваад орчихдог. Гэхдээ тулаан хийгээгүй үедээ тэр өөртөө сайн анхаарч чадна гэж бодож байна. Түүний хүч чадал Ахмад Америкыг урт удаан амьдруулна гэж найдаж байна.” хэмээсэн. Азаар 30-аад настай энэ баатар маань дархлаажуулалтын бүх тарилгаа хийлгэсэн нь сайн хэрэг.

Avengers-ын хэн нь илүү өндөр даатгалтай байх бол? 4

5. Black Widow

Эрүүл мэнд: 2/5
Байршил: 5/5
Учирч болох аюул: 4/5
Ажил, мэргэжил: 5/5
Хорт бодис: 1/5
Хүч чадал: 5
Эрсдлийн ерөнхий үнэлгээ: 22/30

Баатруудын маань цорын ганц эмэгтэй гишүүн хүч чадал дутмаг, ажил мэргэжлийн (олон улсын тагнуулчид амиа алдах эрсдэл өндөр байдаг) хувьд өндөр үнэлгээ авснаар үнэтэй даатгуулагчдын жагсаалтад дээгүүр орж байна. Хэдий эмэгтэйчүүд урт насалдаг ч эмэгтэй баатар маань Ү хромосомоос болж ах дүүс дотроо богино хөлтэй болж төрсөн нэгэн. “Тэр бол залуу бүсгүй. Түүний ажил аюултай ч гэсэн тэр эрүүл харагддаг. Мөн ямар нэгэн хорт бодистой ойр биш” гэж Орос цэргийн дүрд хувирагч бүсгүйн талаар онцолсон.

Avengers-ын хэн нь илүү өндөр даатгалтай байх бол? 5

4. Nick Fury

Эрүүл мэнд: 5/5
Байршил: 3/5
Учирч болох аюул: 2/5
Ажил, мэргэжил: 5/5
Хорт бодис: 3/5
Хүч чадал: 5/5
Эрсдлийн ерөнхий үнэлгээ: 23/30

Компанийн менежер ажилтай өрөөсөн нүдэт Nick Fury нь хамгийн ахмад настай нь бөгөөд энэ нь түүний жагсаалтын дээгүүрт буй шалтгаан нь энэ юм. Түүнд өөрийгөө хамгаалах онцгой хүч чадал үгүй бөгөөд S.H.I.E.L.D-ийн ахлагч учир маш их ачаалалтай байдгаас гадна амь нас нь үргэлж аюул дунд байдаг (Америк ахлагч: Өвлийн цэрэг кинонд үүнийг тод харуулдаг). Гэхдээ найзын  маань хэлснээр тэр нисдэг цайз дотроо ихэнх цагаа аюулгүй өнгөрөөдөг. Тэр сүүлийн анги дээр нилээн тааруухан байсан нь эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаан байгаа нь гарцаагүй. “Би хэцүү байдалд байна” гэж хэлж байгаа нь түүнийг хаяа хаяахан ганц, хоёр хатуу зүйл уух дуртайг харуулж байна гэж дүгнэсэн. Магадгүй тэр Samuel Jackson учраас уух дуртай ч юм билүү.

Avengers-ын хэн нь илүү өндөр даатгалтай байх бол? 6

3. Hulk

Эрүүл мэнд: 5/5
Байршил: 4/5
Учирч болох аюул: 5/5
Ажил, мэргэжил: 5/5
Хорт бодис: 4/5
Хүч чадал: 3/5
Эрсдлийн ерөнхий үнэлгээ: 26/30

Түүний ууртай байдал хүмүүст таалагддаггүй бөгөөд түүний даатгалын нэхэмжлэлээс холуур байсан нь дээр байх. Bruce Banner нь даруу төлөв нэгэн боловч тэрээр ногоон өнгөнд хувирахаараа асуудалд ордог. Хэт өндөр цацраг туяатай ойр байдаг нь аюултай, хорт бодисын үзүүлэлтэд хамаарна. Хэдийгээр Hulk дийлдэшгүй боловч уур хилэн нь намдаж, тайвшрахаараа хэврэг хүн болж хувирдаг. Hulk-ийн талаар “Hulk нь хүн төрхөндөө хувирах бүрт аварга биенийх нь нялцгай, зунгааралдсан зүйл үлддэг. Өөрийн гэх орох оронгүй, тэнүүчлэн амьдрах нь түүнд маш их стресстэй байдаг” гэж тэмдэглэсэн байна.

Avengers-ын хэн нь илүү өндөр даатгалтай байх бол? 7

2. Hawkeye

Эрүүл мэнд: 5/5
Байршил: 3/5
Учирч болох аюул: 5/5
Ажил, мэргэжил: 5/5
Хорт бодис: 5/5
Хүч чадал: 5/5
Эрсдлийн ерөнхий үнэлгээ: 28/30

Өшөө авагчдын багийн Ringo Starr хочит Hawkeye нь нум, сум барьсан энгийн нэгэн бөгөөд робот, хүн бурхад, тэр бүү хэл бүтэн армитай тулалддаг. Тэр бол ялагдашгүй нэгэн. Loki-гийн шидийн нөлөөнд автсанаар түүний тархинд өөрчлөлт орсон. “Хэрвээ хэн нэгэн тулаанд амь эрсэдсэн бол тэр нь Hawkeye байх болов уу. Тэр тэнд байх ямар шаардлатай байсныг ч мэдэх юм алга” гэж маш оновчтой түүнийг дүрсэлсэн байдаг.

Avengers-ын хэн нь илүү өндөр даатгалтай байх бол? 8

1. Iron Man

Эрүүл мэнд: 5/5
Байршил: 5/5
Учирч болох аюул: 5/5
Ажил, мэргэжил: 5/5
Хорт бодис: 5/5
Хүч чадал: 5/5
Эрсдлийн ерөнхий үнэлгээ: 30/30

Аз болж Tony Stark нь тэрбумаар үнэлэгдэх авьяаслаг бизнесмэн бололтой. Учир нь түүний хэтэвч тун удахгүй түнтийх нь ээ. Төмөр хүн шалгуур бүрт хамгийн дээд оноог авсан байна. “Тэр бол болгоомжгүй, шархалсан зүрхтэй, ажил нь их стресстэй, маш их уудаг, мөн ямар нэгэн онцгой хүч чадваргүй. Чухамдаа тэр бол даатгалынхны хар дарсан зүүд юм”. Түүний гэр орон сүйтгэгдсэн учраас амьдарч буй нөхцөл нь эмх замбараагүй байгаа. Түүнд ядаж л шаварма байгаа нь яамай. Цаашид ч байна байх.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/05/25 at 19:07

    Даатгалын компаниуд тэднийг даатгуулахыг хүсэхгүй л болов уу?

  2. ЗочинДЗ

    2015/05/26 at 00:11

    Даатгалын компани ямар ч хамаагүээ
    Марвэлийнхан Наадуулд чинь зориулж нэгэн багийг зориуд хийсэн бдаг юм бна лээ.
    Тэд эвдэрч сүйдсэн барилга барилга байгууламжуудыг нь засах үүрэгтээ ххэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.