Энэ эмэгтэй ямар ч дасгал хийлгүйгээр 45 кг турж чаджээ. Түүний нууц маш энгийн, та яг одооноос энэ хоолны дэглэмийг баримталж эхлээрэй!

3

Хүн бүхэн чамд жин хасна гэдэг амаргүй зүйл гэж хэлэх байх. Тогтсон амьдралын хэв маягаа өөрчилж, янз бүрийн арга туршиж үзээд ч нэмэргүй байж мэднэ. Тэгвэл нэгэн ээж их хэмжээний жин хасах хүртлээ бууж өгөлгүй, тэмцэж чаджээ.

tereserosevenet / Instagram

Teresa Venetoulis хэлэхдээ, тэр анх 101 кг жинтэй байсан ба 56 кг жинтэй болтлоо турсан байна, энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэр 10 сарын дотор ойролцоогоор 45 кг жин хасаж чадсан гэсэн үг юм. Хамгийн гайхалтай нь Teresa зорилгодоо хүрэхийн тулд фитнесээр огтхон ч хичээллээгүй гэнэ.

tereserosevenet / Instagram

Жингээ хасах аяллыг эхлэхдээ Teresa “Кето” хоолны дэглэмийг сонгосон бөгөөд үр дүнд нь түүний бүх зүйл өөрчлөгджээ. Тэр илүү их уураг, тостой хоол идэх болж, өмнө нь иддэг байсан нүүрс ус ихтэй пицца, талх болон гоймонд баяртай гэж хэлсэн байна.

Дээр дурдсан хоолны дэглэмийг баримтлах үед, Teresa-д дасгал хийх ямар ч шаардлагагүй байгаагүй болохыг хэлжээ.

tereserosevenet / Instagram

Тэрээр Их Британийн “The Sun”-д өгсөн ярилцлагынхаа үеэр, 9 жилийн өмнө хүүгээ төрүүлсний дараа жин нэмж эхэлсэн бөгөөд эргээд хэвийн жиндээ ороход маш хүндрэлтэй байсан гэжээ.

Тэр энэ хугацаанд олон төрлийн хоолны дэглэм баримталж үзсэн ч, аль нь ч үр дүнгээ өгөхгүй байсан гэнэ. Жин хасах гэж хоолны дэглэм баримталж байхад, харин эсрэгээрээ эргээд жин нь нэмэгдэж байсан учраас Teresa аргаа бараад байжээ.

tereserosevenet / Instagram

Эцэст нь түүний эмч нь Teresa-д “Кетогеник” хоолны дэглэм баримтлахыг санал болгож, үр дүнд нь тэр жингээ хянаж чадсан байна. Тэр эхний хэдэн сарын дотор 12 кг жин хасаж чадсан тул, үр дүнг нь хараад үнэхээр их гайхсан гэнэ.

“Эхний 2 сарын хугацаанд би овоо хэдэн кг жин хассан. Урьд өмнө нь ийм том ажилтад хүрч байсангүй.”

Энэ үр дүн түүнд урам зориг өсөн бөгөөд тэрээр үргэлжлүүлэн хоолны дэглэмийг баримталж, илүүдэл өөхөө аль болох хурдан хайлуулахыг хүсэх болжээ.

tereserosevenet / Instagram

Teresa хэлэхдээ, цаг хугацаа өнгөрөх тусам өөрөөрөө улам их бахархаж, гарч буй үр дүнг хараад баярладаг байлаа гэжээ.

“Одоо надад үнэхээр гайхалтай байна, учир нь их хэмжээний жин хасаж чадлаа. Энэ нь дан ганц гоолиг болох тухай биш, эрүүл бас сайн ээж болох тухай юм шүү.”

tereserosevenet / Instagram

Өөртөө тохирох жин хасахад туслах дэглэмийг олно гэдэг амаргүй зүйл, гэхдээ Teresa-ийн түүхийг харвал, зүгээр суулгүй, бүхий л боломжийг эрэлхийлж, өөрийнхөө төлөө зүтгэх хэрэгтэй гэдгийг та эндээс ойлгож авсан гэдэгт итгэлтэй байна.

12
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *