Зөвхөн Америкт л гэхэд нэг минут тутам 90.000 ширхэг хуванцар сав хог хаягдал болон гарч байдгийг та мэдэх үү? Үүн дээр нэмээд хуванцар савтай хог хаягдлыг нийлүүлээд бодвол нэг өдөрт л маш их хэмжээтэй хаягдал гардаг нь тодорхой байна. Дунджаар нэг жилд 50.000 тэрбум усны сав хаягдал болж гарч байна. Эдгээрийг байгальд маш их хор хөнөөл учруулахаас нь урьтаж дизайнер Ники Синглауб нэг удаагийн хуванцар савны хэрэглээг халах зорилгоор Hydaway нэртэй усны савыг зохион бүтээжээ.
Энэхүү жижиг эвхэгддэг силикон лонх нь 600 мл усыг агуулах боломжтой, 3.2 сантиметр зузаантай болж эвхэгддэг. Аяллаар явах үедээ мөн бага ачаатай явах шаардлагатай үед хадгалах, зөөвөрлөхөд хялбар ба байгальд хор хөнөөлтэй хог хаягдлын тоо хэмжээг бууруулах сайн нөлөөтэй. Мөн аюулгүй материалаар хийгдсэн, хөнгөн, хэрэглэхэд амар зэрэг нь бага насны хүүхэд хэрэглэхэд ч боломжтой болгож байгаа юм.
Үүнийг зохион бүтээх санаа анх 2012 онд төрсөн бөгөөд бүрэн гүйцэт хөгжүүлснийхээ дараа 2015 оны 4-р сарын 15-нд Kickstarter дээр хөрөнгө босгох үйл ажиллагааг амжилттай эхлүүлж богино хугацаанд 200.000$-ын санхүүжилт босгож чаджээ. Одоогийн байдлаар бүтээгдэхүүн захиалгын өмнөх шатанд байгаа ба 9-р сард худалдаанд гарах төлөвтэй байна.
Odsy Borchi
2015/05/25 at 11:09
Haanaas awahu
Зочин
2015/05/25 at 14:50
mongold 100 jiliin daraa orj irne
Smile Dashka
2015/05/25 at 14:53
vne xd we
Булгансор Энхмандах
2015/05/25 at 15:05
yun aytaihan ym be
Byambajaw Erdenechuluun
2015/05/25 at 15:19
haanaas awhiin, vne ni hd ym bl?
Uuganaa Janchiv
2015/05/25 at 18:49
Ene unen heregtei ed bna.
Tuugii Tuguldur
2015/05/25 at 20:00
ustai uydee evhegddeg bol bur ynziin
Drako Casper
2015/05/25 at 21:37
Chat
Зочин
2015/05/25 at 22:59
yag iim gehdee ayga shig helbertei ni bdag nadaa 4 bdag ih dajgu ed joohon baritsgu l bolohoos
Энхээ Батболд
2015/05/26 at 01:34
Америкаас
Энхээ Батболд
2015/05/26 at 01:34
Д. Чимгээ