Яагаад хадам эгчтэйгээ ойлголцох нь хадам ээжтэйгээ ойлголцохоос илүү хэцүү байдаг вэ? Ийм учиртай байдаг гэж ёстой бодож байсангүй!

2

Та хуримаа хийх хүртэл таны гэрлэлтэнд өөр бас нэгэн эмэгтэй байгаа гэдэгт бэлтгэлтэй байх шаардлагатай: энэ бол таны хадам ээж. Гэхдээ олон хүн хадам ээж гэдэг хүнийг ойлголцоход хамгийн бэрхшээлтэй гэж үздэг боловч, хайрттайгаа сайхан амьдрахын тулд танд хадам ээжээс чинь өөр эмэгтэйд илүү том шаардлага тулгарах болно: энэ бол эхнэрийн чинь эгч.

Бид та бүхэнд зориулан яагаад эрчүүд хадам эгчтэйгаа жинхэнэ өрсөлдөгчид болж хувирдаг болох шалтгаануудыг хүргэхээр бэлтгэлээ.

Хадам ээжээсээ биш, хадам эгчээсээ болгоомжилж яв!

Ээж хүү хоёрын хоорондын холбоо маш хүчтэй байдаг. Гэвч эх хүнд хүүгээ даль жигүүрээ дэлгэн, өөр эмэгтэйг хайрлахаар өөрөөс нь хөндийрөхийг харах хамгийн сэтгэл шаналгасан асуудал билээ. Хэдий тийм боловч зарим судалгаагаар хадам ээж болон хадам эгч хоёрын хоорондын холбоо тийм ч нөхөрсөг биш болохыг олж тогтоосон байна. Эдгээр хоёр хүний дунд ихэвчлэн хадам эгчээс болж асуудал ундардаг гэнэ.

Чили улсын “La Tercera” сонины зүгээс онлайнаар явуулсан санал асуулгаар 600 гаруй хүнээс хадмуудтайгаа ямар харилцаатай байдаг талаар нь асуужээ. Тэд санал асуулгад оролцсон хүмүүсээс хадмуудын чинь хэн нь илүү асуудалтай, ойлголцоход хүндрэлтэй хүн бэ гэж асуусан байна. Нийт хүмүүсийн 32% хадам ээж гэж хариулсан бол, 56% нь хадам эгч гэж хариулсан буюу тэднийг жинхэнэ “хэцүү хүмүүс” гэжээ.

© Monster-in-Law / New Line Cinema

 

Хадам эгч нар өөрийн гэр бүлээ хамгаалах болон эрх мэдлээ алдахгүй байхыг хүсдэг

Санал асуулгын үр дүн үнэхээр сонирхолтой гарсан боловч, үүний цаана учир шалтгаан байгааг Чили улсын Диего Поралес Их сургуулийн сэтгэл судлаач Paula Saez тайлбарлажээ. Тэрээр хүмүүс насанд хүрмэгц, үе тэнгийнхэнийг нь эцэг эх нь орлож, амьдралд нь хүчтэй байр суурь эзэлдэг гэж хэлсэн байна. Яагаад гэвэл бид ирээдүйдээ үүрэг хариуцлагатай хандах цаг ирснээс гадна, бодит байдал дээр бид эцэг эхийнхээ залгамж халаа болох цаг болсон гэсэн үг аж. Ийм учраас хүмүүс төрсөн ах дүүстэйгээ илүү ойр дотно болж, дараагийн үе гарч ирснийг илтгэж, хүчтэй нэгдэл үүсгэдэг байна. Энэ нэгдэл дэх эгч хүн дүүгээ хамгаалах үүрэгтэй гэж хувьдаа хатуу чанга байр суурьтай болсон байдаг.

Ойлголцоход хүндрэлтэй байдаг хадам эгч нарт өөр шалтгаанууд ч бий. Сэтгэл судлаач Saez гэр бүлд эзлэх үүрэг балчир наснаас нь хүмүүст төлөвшдөг гэж үзжээ. Хэрэв хамгийн том эгчид нь эрэгтэй дүүгийнх нь эхнэр түүний амьдралыг үл ойшоосон хандлага гаргах юм бол, тэр тухайн агшинд гэр бүлийнхээ эрх мэдлийг дүүгийнхээ эхнэрт алдаж байна гэж үздэг бөгөөд ингэснээр асуудал үүсдэг байна. Үр дүнд нь гэр бүлийн шинэ гишүүнд заналхийлэл бий болно.

© Sex and the City / HBO

 

Эгч дүүсийн хоорондын өрсөлдөөн шинэ эхнэрийг таалахгүй байхад хүргэдэг

Энэ үл ойлголцлын цаана өөр нэгэн учир шалтгаан бий. Сэтгэл судлаач Terri Apter төрсөн эгч дүүсийн амьдралд эзлэх байр суурийн өрсөлдөөн үргэлж байдаг талаар тайлбарлажээ. Хэрэв таны хайртай хүн болон түүний эгч нар хоорондоо урт хугацааны туршид тааламжтай харилцаатай байгаагүй бол, энэ нь таныг нөхрийн чинь эгч нар таатай хүлээж авч, оройн зоог хамт барихдаа найрсаг харилцахгүй болохын илэрхийлэл гэж ойлгож болно.

© The Family Stone / 20th Century Fox

 

Төрсөн эгч дүүсийн хоорондын холбоо уг мөргөлдөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг

Эцэст нь зарим судалгаагаар нялх хүүхэд өөрийн төрсөн эгч дүүстэйгээ эцэг эхтэйгээ холбогддог шиг илүү нягт холбогддог болохыг олж тогтоожээ. Энэ холбоосын үр дүнд, айлын отгон хүүхэд төрсөн эгч дүүсийнхээ хамгаалалт дор байдаг бөгөөд шинэ найз охин эсвэл эхнэртэй болох үед дээрх холбоос эрсдэлд ордог байна.

© Friends / Warner Bros.

Танд хадмуутайгаа ойлголцоход хэрэг болох зөвлөгөө байна уу? Та эхнэр гэсэн статусаа хадмуудынхаа өмнө хэр удаан хадгалсаар ирсэн бэ? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.

6
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *