Коронавирусын дэгдэлтийн талаар хамгийн анх анхааруулж байсан Ухань хотын эмч таaлал төгсжээ. Тэрээр коронавирусын халдвар авч эмчлүүлж байсан байна!

0

Олон нийтэд коронавирусын дэгдэлтийн талаар хамгийн анх мэдээлж, анхааруулсан Ухань хотын эмч, хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнөөс вирусын халдвар авч харамсалтайгаар таaлал төгсжээ.

Хятадын хэвлэл мэдээлэл доктор Li Wenliang-ийг өнгөрсөн бямба гаригт халдвар авсныг мэдээлж байсан ба өчигдөр шинэ вирусын халдвараас болж таaлал төгссөн байна.

Хятадын Уханьд амьдардаг байсан 34 настай эмчид коронавирусын дэгдэлтийн талаар олон нийтэд мэдээлж болохгүй, нууцлах ёстой гэсэн үүргийг цагдаагийн газраас хүлээлгэсэн байжээ. Өвчин хурдацтай тархаж, улмаар 566 хүн амь насаа алдаад байгаа билээ.

12-р сарын сүүлээр Li Wenliang эмнэлгийн оюутан найзуудтайгаа групп чатаар SARS вирустэй ижил төрлийн вирусын халдвар авсан өвчтөнийг оношилсон талаараа бичсэн байна. 2003 онд тархсан SARS вирусын улмаас 774 хүн амь насаа алдаж байсан юм.

Тэрээр уг мэдээллийг найзууддаа дуулгах үедээ “SARS вирусын 7 төрөл албан ёсоор илэрсэн.” хэмээн бичжээ.

Хятадын “Weibo” сошиал медиа дээр Wenliang пост бичсэн ба цагдаа нар түүнтэй холбоо барьсан талаар дурдсан байна. Түүний бичсэн постыг орчуулж хүргэвэл, “Намайг мессеж илгээсний дараа цагдаагийнхан намайг олж, вирусын дэгдэлтийн талаар олон нийтэд зарлахгүй байх тухай дурдсан албан бичиг дээр гарын үсэг зуруулсан.” гэжээ.

Түүний хувьд вирусын халдвар авсан өвчтөнүүдэд эмчилгээ хийж буй гол эмнэлэгт ажилладаг байсан бөгөөд цагдаагийн газрынхан түүн рүү нэгдүгээр сарын 3-ны өдөр бичиг илгээжээ.

Илгээсэн бичигт хэдийгээр 500 гаруй хүн амь насаа алдаад байгаа ч гэсэн, вирусын тархалтын талаар олон нийтэд мэдээлэхийг хориглож байна гэсэн утгатай зүйлс бичсэн байсан гэнэ.

Цагдаагийн газрын зүгээс түүнтэй холбоо барих үедээ, “Та бидэнтэй байнга холбоотой байж, хууль зөрчиж, олон нийтийг сандралд оруулахгүй байх тал дээр хамтарч ажиллах боломжтой юу?” гэхэд тэр “Тэгье. Ойлголоо.” гэж хариулсан байна.

Түүнчлэн цагдаагийн газраас түүнд хандаж, “Бид таныг тайван байж, ёс суртахуунтай хандана гэдэгт итгэлтэй байна. Бид танд найрсгаар анхааруулъя. Хэрэв та өөрийнхөөрөө зөрүүдлэж, хууль зөрчиж, олон нийтийг сандаргах үйлдэл хийх юм бол, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг ойлгоорой.” гэжээ.

Өнгөрсөн бямба гаригийн өглөө тэрээр вирусын халдвар авсан болох нь тогтоогдож, “Өнөөдөр миний өгсөн шинжилгээгээр би коронавирусын халдвар авч, шинжилгээний хариу эерэг гарлаа. Бүх зүйл одоо тодорхой боллоо.” гэж бичжээ.

18
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Purevtogtokh Amartuvshin

    Purevtogtokh Amartuvshin

    2020/02/07 at 18:09

    eviidee 😔 sain emch bjee

  2. Bolormaa Sh

    Bolormaa Sh

    2020/02/07 at 18:11

    Yanada huurhiis yalgaagui hunii urs. Burhan mini. Ene tsagdaa ni nuuddag ni sonin yuma.

  3. Ulziitogtoh Togmid

    Ulziitogtoh Togmid

    2020/02/07 at 18:16

    үнэнийг нууна гэдэг гэмт хэрэг биз дээ

  4. Ulziitogtoh Togmid

    Ulziitogtoh Togmid

    2020/02/07 at 18:17

    хятадын ЗГ арай л юм аа

  5. Arc Light

    Arc Light

    2020/02/07 at 18:25

    Алцан байхдаа хөөрхий

  6. Erhes Huu

    Erhes Huu

    2020/02/07 at 18:28

    Хужаад хайртай үхэр, үнээ , үмбүү Монголчуудаа !!!! бидэний ухаант өвөг дээдэс шиг ( харх хужаагийн ) мөн чанарийг сайн таньж мэдсэн улс энэ Дэлхий дээр байхгүй !!!! Тийм ч учираас ( Өглөө болгон надад урьд зүгт Хан улс бий гэдэгийг сануулаж бай ) гэсэн байдаг .Хужаа нар чинь сурсан , мэдсэнээ ч үр , хүүхэддээ зааж өгөхгүй байж байгаад ( авсандаа ) ордог улс .Дэлхий нийтээс энэ зэрэгийн тахал, вирусээ нуух ч юу ч биш юм байхаа !!!! За тэгээд хужаад хайртай , байхгүй хөгжил , дэвшилд нь дуртай , өт идэж сурах курст явах дуртай , хужаад хайртай бузар эмсүүд гээд л үхэр, үнээ , үмбүү Монголчууд минь уушигаа идээлүүлэж амьдаараа нян, вирусэний хоол , идэш болж үхэцгээгээд байж дээ !!! Үхэцгээхээсээ өмнө хайрт хужаа нартаа талархахаа мартацгаав !!!!.

  7. Уранчимэг Увааш

    Уранчимэг Увааш

    2020/02/07 at 18:32

    huurhii ene emch emchiin tangaragtaa unench baisniihaa hariud ami nasaa aldlaa l gej bodoj baina ene huniig tsaashid olon yum yarina gej uzeed emchleegui baih doo

  8. Хандаа

    Хандаа 'С

    2020/02/07 at 19:12

    бантахдаа хөөрхийг явуулчихсан бхдаа…

  9. Hurhudu zalu saihan emch hairan yasan hechuch umde

  10. Bold Deedel

    Bold Deedel

    2020/02/07 at 19:38

    Ум маани бадмэ хум

  11. Bolortuya Magsarsuren

    Bolortuya Magsarsuren

    2020/02/07 at 20:39

    um maani badme hum.

  12. Tuya Baatar

    Tuya Baatar

    2020/02/07 at 21:33

    Харамсалтай

  13. Учрал Бат

    Учрал Бат

    2020/02/07 at 23:52

    Баас л бол баас шүүдээ.

  14. Zochin

    2020/02/08 at 05:42

    Ijilhen hvn gedeg talaaraa vneheer haramsaltai. Ter hujaa ene teree geed baigaad hvmvvs tegj vzen ydaad baigaa yum bol mongoliinhoo niigmiig sain bolgohiin tuluu yu hiisen be. Yadaj l hogoo hogiin savandaa hiideg vv. Neg ch mongol hvntei hvn gedeg utgaar ni haritsaj baigaa yu gej uuruusuu asuu. Bi ter vzen ydaad baigaa huzaagaasaa ilvv ajillaj baigaa yu gej asuugaarai uuruusuu.

  15. Na Dogi

    Na Dogi

    2020/02/08 at 11:27

    Um maani badmi hum

  16. Naraa Narantsetseg

    Naraa Narantsetseg

    2020/02/08 at 22:12

    Hunii tuluu eh orniihoo tuluu uuriiguu ul haihran urgusun tangaragtaa unench zutgej yabaad amia aldjee.haramsaj bn.

  17. Daimaa Daimaa

    Daimaa Daimaa

    2020/02/09 at 09:36

    🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  18. Daimaa Daimaa

    Daimaa Daimaa

    2020/02/09 at 09:36

  19. Tuyatsetseg Altangerel

    Tuyatsetseg Altangerel

    2020/02/09 at 10:25

    Um ma ni bad mi hum

  20. Oyun Nymdawaa

    Oyun Nymdawaa

    2020/02/09 at 12:22

    эвиидээ даанч залуугаараа аюулт өвчинии золиос боллоо дарга нараа хилээ хаах ухаан бга уу бид чинь цөөхөн …

  21. Ganjuur Oyunbileg

    Ganjuur Oyunbileg

    2020/02/10 at 19:37

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *