Өөрийн гараар ванны тансаг үнэртэй бөмбөлөг хийцгээе

0

Өөрийн гараар ванны тансаг үнэртэй бөмбөлөг хийцгээе


Өнөөдөр бүх зүйлийг дэлгүүрээс худалдаад авчихаж болдог болсон үе. Хүнд хэрэгтэй шаардлагатай бүхэн дэлгүүрүүдэд байгаа хэдий ч хааяа ч гэсэн өөрийн гараар, гэртээ хийсэн зүйлээ хэрэглэвэл худалдаж авсан зүйл хэрэглэснээс илүү сэтгэлийн өндөр таашаал эдлэх нь гарцаагүй. Тиймийн учир танд ахуйн хэрэглээний нэгэн зүйлийг хийх зааврыг хүргэж байна. Өөрийн гараар бэлтгэж хийсэн анхилуун үнэртэй ванны хөөсөрдөг бөмбөлөгөө хийсэн халуун бүлээн усанд тухлан хэвтэнэ гээд төсөөлөөд үз дээ. Гайхалтай байгаа биз.Цардуул, хуурай сүү, овьёосны гурил эсвэл овьёос гэх мэт айл болгонд байдаг зүйлсийг энэ тансаг үнэртэй хөөсөрдөг бөмбөлгийг хийхэд ашиглаж болно. Дээрх зүйлсээ холиод дээрээс нь дурын суурь тос /янз бүрийн өнгө, үнэргүй тунгалаг тос/, далайн давс болон бусад арьсанд ашиг тустай хольцуудыг нэмнэ. Бөмбөлөгний тань өнгө, үнэр ямар байх нь таны л сонголт.
За ингээд нэгдүгээрт таны бэлдэх зүйл бол: 4 цайны халбага сода, 2 цайны халбага нимбэгний хүчил, 1 цайны халбага хуурай сүү, 1 цайны халбага далайн давс, 2 цайны халбага суурь тос /энд бид тоорынхыг хэрэглэсэн/, 5 дусал бергамот лийрийн эфирийн тос, 5 дусал розмарины эфирийн тос, хонин арцны хатаасан цэцэг
Хоёрдугаарт, бэлтгэх үйл явц: Эхлээд содаа бүхэл зүйлгүй болтол нь шигшиж, хуурай цэвэр аяганд хийгээд дээрээс нь нимбэгний шүүс, хуурай сүү, кофе нунтаглагчинд хийж нунтагласан далайн давсаа нэмнэ. Хольцоо бүрэн нэгдтэл хольж хутгана. Энэ жоронд агуулагдсанаас өөр эрдэншишийн эсвэл төмсний цардуул, нунтаг элсэн чихэр болон бусад зүйлсийг нэмж хийж болно.
Дараа нь суурь тосоо бэлтгэнэ. Бид тоорын суурь тос хэрэглэсэн, харин та өөрийн хүслээр бүйлс, олив гэхчилэн дуртай тосоо хэрэглэж болно. Тусдаа саванд бергамот лийр болон лийрийн эфирийн тосоо холино. Мөн хэдэн дусал А, Е витамин нэмсэн ч болно. Гартаа бээлий өмсөөд холимгоо сайн базаж холих хэрэгтэй. Хэрвээ зуурмаг чинь хуурай, бутарсан байвал бага зэрэг усыг шүршигчээр шүршиж хийгээд хурдан хутгана. Зуурмаг сайхан эвлэх хүртэл хутгаад гараараа бөмбөлөг хийж үзэхэд бутарч унахгүй бол зуурмаг хангалттай чийглэг болсон гэсэн үг юм.
Зуурмаг бэлэн болсон бол хэвлэх үлдлээ. Хэвнийхээ ёроолд хонин арцны хатаасан цэцэгнээсээ чимхэж хийгээд зуурмагнаасаа цайны халбагаар тасдан хийгээд сайтар дарж нягтруулж өгөөрэй. Хонин арцны хатаасан цэцэгний оронд овьёос, цэцгийн хатаасан дэлбээ, кофены үр гэхчилэн дуртай бүхнээ ашиглаж болно. Энэ нь таны төсөөлөл, хүсэл, боломжийн хэрэг юм.
Бөмбөлөг хэлбэртэй болгохдоо хүүхдийн элсний тоглоом, өндгөн шоколадны сав гээд дурын зүйлийг ашиглаж болох ба хэвлэсэн бүтээгдэхүүнээ өрөөний температурт харанхуй, хуурай орчинд хонуулаад маргааш нь хэвнээс нь болгоомжтой гаргаад дахин нэг өдөр тавьж хатаана. Ингээд л таны анхилуун үнэртэй өхөөрдөм бөмбөлөгнүүд бэлэн болж байна.
Бэлэн болсон бөмбөлөгнүүдээ чийгшил болон үнэрийг нь алдагдуулахгүйн тулд гялгар уутаар ороож хадгална. Хэрвээ бөмбөлөгнүүд чинь хэмжээний хувьд илт томорсон байвал энэ нь орчны чийглэгээс үүдэлтэй хэрэг бөгөөд үүнд хэрвээ гадаа тавьж хатаасан бол бороо, эсвэл ус буцалгах, хоол хийх зэрэгт ихээхэн хэмжээний уур дэгдсэн зэрэг шалтгаанууд нөлөөлсөн гэсэн үг. Хэрвээ хэвлэн тавьсан бөмбөлөгнүүд тань “дэлбэрчихсэн” бол хэвнээс нь гаргалгүйгээр зузаан гялгар уутаар ороогоод хөргөгчинд хийчих. Хэрвээ хатаах өрөөний чинь чийглэг их бол бага зэрэг алкохол эсвэл тос арай ахиу хийх хэрэгтэй.
Өөрийн гараар хийсэн бөмбөлгөө гоёмсог уутанд хийгээд хайртай хүндээ бэлэглэвэл үнэхээр гайхалтай бэлэг болно шүү. Ямартай ч танд амжилт хүсье.

[flv]http://ru.fishki.net/picsw/112012/06/post/vanna/1.flv[/flv]
5
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. huslenjx

    2012/11/14 at 00:17

    aaaah

  2. LillLove

    2012/11/14 at 01:41

  3. Userman

    2012/11/14 at 09:59

    wwoooooww

  4. ReD_MooN05

    2012/11/14 at 12:35

    mmmmmmmmmmm bi j hiine gj hudlaa bhuuu

  5. Зочин

    2012/11/16 at 11:25

    bulgan shuba zah zeeliin vnees hymd zarj bna.utas 91915043 9191419714250

  6. uniQu3

    2012/11/16 at 22:08

    ……..

  7. Зочин

    2013/02/17 at 13:20

    paah bi ch idchihmeerl bna shuuuu xaxa ter guzeeelzgene ni goy tasartsan haragdjiina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *