Та чухам юунаас болж шөнө унтаж байхдаа хурхираад байгаагийн 5 шалтгаан

2

Унтах үеийн апноэ буюу хурхирах гэдэг бол нойрны нэгэн эмгэг бөгөөд цаашдаа таны амьдралд ихээхэн хэмжээгээр нөлөөлж болох юм. Ийм өвчин бүхий хүний нойрны чанар муу, амрах боломж бага байдаг нь таны биеийн ерөнхий эрүүл мэнд, хүч чадалд сөргөөр нөлөөлнө.

Үндэсний зүрхний институтийн мэдээгээр уушгин дахь цус, унтах үеийн хурхиралт зэрэг нь АНУ-д ихээхэн тархсан байна.

Та өөрөө мэдэхгүй ч хурхирах өвчнөөр шаналж байж болох 5 шинж тэмдэг

1. Та хэдийгээр их унтах боловч хангалттай амарсан мэт санагддаггүй

Хичнээн их хугацаагаар унтсан байсан ч бага унтаж, амарч чадаагүй байх мэт сэтгэгдэл төрнө. Та 7-9 цаг унтаж босоод өдрийн турш нойрмог бие сулбагар байвал хурхирах өвчлөл байгаа эсэхийг эмчид үзүүлэх хэрэгтэй.

2. Та байнгын ууртай, сэтгэл санааны зовиуртай байх

Та амархан уурлаж бачимддаг уу? Таны сэтгэл санаа янз бүр болдог уу? Таны сэтгэл зовох, айж түгших нь байнгын болж өөрийн амьдралаа зөвхөн сөргөөр хардаг болсон уу? Та их уцаартай байж таарах ба учир нь та хангалттай нойр авч чаддаггүй байна. Нойр дутах нь депресс болон түгшүүр төрүүлж болох ба үүний эх сурвалж хурхиралт байх магадлал өндөр.

Хэрвээ та энэ шаналгаа зовиурыг эмчилж чадвал таны сэтгэл санаа, депресс нь үгүй болох сайн талтай. Тийм учраас мэргэжлийн эмч нарын таны нойрны тухай дүгнэлт нь таны амьдралд маш их нөлөөтэй бөгөөд чухам ямар эмчилгээг яаж хийж үр дүнд хүрэх вэ гэдэг замыг заана.

3. Таны жин нэмэгдсээр

Хурхиралтаас болж таны нойр ханахгүй, улам бүр ядарч байгаа мэт болж нэмэлт биеийн ачаалал авахаас төвөгшөөж эхэлдэг. Хэрвээ та биеийн тамираар хичээллэж, ачаалал авахгүй бол илүүдэл жингээ шатааж чадахгүй хуримтлуулж эхэлнэ.

Олон улсын жингийн тухай сэтгүүлийн судалгаагаар нойрны эмгэгтэй дунд насны эмэгтэйчүүд нь нойрны ямар нэг бэрхшээлгүй эмэгтэйчүүдээс илүү хурдан жин нэмэх магадлалтай байдаг байна. Таны даавар зөв ялгарахгүй, ажиллахгүй бол жингээ хянана гэдэг маш хэцүү болно.

Таны бие организм унтаж чадаагүй үедээ илүү их хэмжээний грелин ялгаруулна. Грелин нь таны бие организмд юм идмээр байгаа дохио өгдөг бол лептин нь идэж болсон гэсэн дохиог өгнө. Үүнийг зөв голдиролд оруулах цорын ганц арга зам бол сайн унтаж амрах явдал юм.

Хэрвээ та хурхирах шаналгаатай бол таарах эмчилгээг хийлгэж тус өвчнөөс салах хэрэгтэй.

4. Таны толгой өвдөж сэрнэ

Хэрвээ та хурхирах өвчинтэй бол сэрэхэд тань толгой өвдсөн байх тохиолдол их гарна. Энэ нь таны тархи амьсгалах үед хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч чадаагүйтэй холбоотой юм.

Бага хэмжээний хүчилтөрөгч авах нь цусны судсыг тэлдэг. Энэ нь толгойн өвчний шалтгаан болдог байна.

Унтах цагаараа сайн унтаж чаддаггүй хүнд ийм толгойн өвчин нь нойрны ямар нэг бэрхшээлгүй хүнийхээс багадаа 8 дахин их байдаг байна. Энэ толгойн өвчин ихэнхдээ өглөөний 4-9 цаг хүртэл үргэлжлэнэ.

5. Та шөнө байнга босож шээнэ

Шөнө босож шээдэг зуршил нь эрүүл мэндийн олон бэрхшээлийн шинж бөгөөд хурхирах нь түүний нэг байж болно. Таны нойр тасарч эсвэл хэсэг хугацаагаар нойр хүрэхгүй бол шээс ялгаруулах дааврын үйл ажиллагаанд ч бас өөрчлөлт орно.

Жирийн хүний хувьд унтаж байх үед ийм даавар нь шээс хүргэхгүй үүрэгтэй байна. Харин нойр тасалдах үед таны бие организм зарим нэг эсрэг тэсрэг шинжтэй дохио хүлээж авна. Таны давсаг дүүрсэн мэт санагдах учир та унтаж байхын оронд ариун цэврийн өрөө рүү явах нь их болдог.

Унтахаас хоёр цагаас өмнө юм уухаа болихыг хичээх хэрэгтэй. Хэрвээ та ус уугаагүй боловч шөнө босож байвал танд хурхирах гэсэн зовиур байна гэсэн үг.

5
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *