Ажлын ярилцлаганд гаргадаг 16 алдаа

0

Гарын чинь алга хөлөрч, зүрхний чинь цохилт түргэсээд л ажлын ярилцлаганд орно гэдэг хэнийг ч сандаргадаг зүйл. Ярилцлаганд бэлтгэж байхад байсан өөртөө итгэлтэй, эрч хүчтэй дүр төрх, бэлэн цэцэн үг салхинд хийссэн мэт алга болж орхих нь ч бий. Гэхдээ энэ бол таны буруу биш. Ажлын ярилцлага гэдэг бол угаасаа тааламжгүй, онцгүй зүйл. Гэхдээ дараах 16 зөвлөгөөг мэдсэн байхад танд ажлын ярилцлаганд ялалт байгуулах тийм ч хэцүү зүйл биш болох болно.

1. Харцаараа холбоо тогтоож чаддаггүй

Ярилцагчийнхаа нүд рүү тасралтгүй ширтэх эсвэл цаг үргэлж шал ширтэхийн аль ч зөв бус. Ярилцагчийнхаа хоёр нүдний хоорондох хэсэг рүү харах нь хамгийн зөв юм.

Ажлын ярилцлаганд гаргадаг 16 алдаа 1

2. Ямар ч асуулт асуухгүй байх

Хэдий ажлын ярилцлаганд орж байгаа ч компаний соёл, өдөр тутмын үйл ажиллагаа гэх мэт туршсан асуулт асуух нь таныг сониуч, ухаантай хүн болгож харагдуулдаг. Ажлын ярилцлаганд бэлтгэхдээ дор хаяж 5 асуулт бэлтгэж ирэх нь зүйтэй юм.

3. Хэтэрхий овсгоотой байдал

Компаниуд таны хувийн зан чанарыг шалгахыг хүсэх учир энэ чанараа бага зэрэг хойш татсан нь дээр.

Ажлын ярилцлаганд гаргадаг 16 алдаа 2

4. Гэрийн даалгавраа хийхгүй байх

Чухал ярилцлаганд оролцох гэж байгаа бол та албан тушаал, компани, ярилцагчийнхаа тухай мэддэг байх хэрэгтэй. Тодруулбал та ярилцлаганд бэлтгэлгүйгээр очиж болохгүй.

5. Ажилдаа зориулан хувцаслаагүй байх

Ухаалаг босс чинь яаж хувцасладагтай адил хувцасла. Хэрвээ энгийн байдлаар хувцаслах бол сорочкин цамц, хүрэм, брюкэн өмд өмсөөд зангиа зүүх хэрэггүй юм. Харин албан ёсны хувцаслах бол зангиа, хавчаар гээд бүхий л зүйлсийг бүрэн өмсөөрэй.

Ажлын ярилцлаганд гаргадаг 16 алдаа 3

6. Хэтэрхий хөшүүн хүйтэн байх

Ярилцлагын үеэр тайван дөлгөөн бай. Гэхдээ хэт идэвхгүй байх нь таныг залхуу, сонирхолгүй, үхээнц харагдуулна. Гар утсаа гаргаж ирэх, сандлаа эргэлдүүлэх зэргийг хийх хэрэггүй. Биеийн эерэг хэлнүүдийг ашигла.

7. Ажилд авсан үгүйг асуухгүй байх

Та ажлын ярилцлаганд найзтай болох гэж ирээгүй. Та ажил олох гэж ирсэн. Ярилцлагын өрөөг орхихдоо ярилцагчдаа ямар албан тушаал хүсэж байгаагаа мэдэгдэж чадсан гэдэгтээ итгэлтэй бай. Ямар албан тушаалд очих хүсэлтэй байгаагаа шууд хэл. Ярилцагчид амбицтай, эрч хүчтэй өрсөлдөгчдөд дуртай.

Ажлын ярилцлаганд гаргадаг 16 алдаа 4

8. Өөртөө худал хэлэх

Ярилцлагын үеэр хуурамч баг зүүснээр та тулаанд ялагдана. Тантай ярилцаж байгаа хүн өөрөө ч үүнийг урьд нь хийж үзэж байсан учир таныг өөрийгөө компаний соёлд тааруулах гэж хичээж байгааг хялбархан олж мэдэх болно.

9. Таны үнэр

Үнэр бол ой санамжтай хамгийн гүн холбогддог мэдрэмж юм. Танаас үнэртэж буй үнэр ярилцагчийн чинь ямар ч дурсамжийг сэргээж болно.

10. Та маш их зүйл ярьсан боловч хангалттай зүйлийг хэлэхгүй байх

Нөхөрсөг, харилцаа сайтай байх хэрэгтэй боловч амьдралынхаа бүхий л зүйлийг нурших шаардлагагүй. Баттай, тодорхой, зохистой бай.

Ажлын ярилцлаганд гаргадаг 16 алдаа 5

11. Өөрийн товч намтрын тухай худал хэлэх

Мэддэг зүйлээ мэддэг гэдгээ хэл, мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ хэл.

12. Дараагийн алхмаа тодорхойлох

Ярилцлагын төгсгөлд уг компани, тус албан тушаалд тохирох чадвартай хүн гэдгээ дахин дурдах нь өөрийгөө идэвхтэй, тэмүүлэлтэй байгааг харуулж байгаа хэрэг. Магадгүй 7 хоногийн дараа танд хариу ирэхгүй бол дараагийн алхмыг хийж, дахин нэг лавлаад үз.

13. Хуучин боссынхоо тухай гомдоллох

Хүмүүс үргэлж л энэ алдааг давтдаг. Таныг ажилд авсан хүн дараа нь таны хуучин босстой адилаар хэлүүлэхийг хүсэхгүй.

Ажлын ярилцлаганд гаргадаг 16 алдаа 6

14. Мөнгөнд хэт анхаарах

Ажил хайж байгаагийн тань шалтгаан мөнгө мөн боловч үүнийг байн байн тодотгоод байх шаардлагагүй. Хийх ажлаасаа илүүтэй авах цалиндаа анхаарал хандуулаад байгаа тань ярилцагчдад таалагдахгүй.

15. Өөрийн товч намтрыг хэвлүүлээгүй байх

Бид цахим ертөнцөд амьдарч байгаа хэдий ч хуучных шиг товч намтраа хэвлүүлсэн байх нь огтхон ч илүүдэхгүй. Магадгүй таны илгээсэн намтрыг ажил олгогч уншсан ч зарим хэсгүүдийг мартсан байж болно.

Ажлын ярилцлаганд гаргадаг 16 алдаа 7

16. Өөдрөг цовоо байх

Өөрийгөө сэргээх, өөдрөг байхад тань тус болдог зүйлээ бодох, сонсох гэх мэт юу ч байж болно.

 

3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *