Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт

1

Сүүлийн зуун жилд “сайхан эмэгтэй” гэх ойлголт хэрхэн өөрчлөгдсөн тухай та бүхэнд сонирхуулья.

1910-аад он: Гибсоны охид

XIX болон ХХ зууны босгон дээр Америкийн зураач Чарльз Гибсон эмэгтэй хүний гоо сайхны туйлыг зохиожээ. Эмэгтэйчүүд бүгд хосгүй сайхан биений төлөө бие биеэ хуулбарлах болсон гэнэ, энэ нь 8-ын тоон галбир байсан бөгөөд ингэхдээ чанга татсан корсетыг хэрэглэдэг байжээ.

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 1

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 11

1920-иод он: Флэпперүүд

Дэлхийн нэгдүгээр дайны дараа өсвөр насны охидын: намхан, хавтгай цээжний эрин үе эхэлжээ. Бүсэлхийн шугам хүйснээс доош бараг арван сантиметр доошилсон гэдэг, иймээс ташаа нь чухал зүйлийн нэг болж байсан юм. Тэр үед эмэгтэйчүүд саналаа өгөх эрхтэй болсон бөгөөд тэд өөрсдийн тусгаар тогтнол болон гадаад төрхөө тодотгохыг хүсэцгээжээ.

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 2

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 12

1930-аад он: Жигд зөөлөн муруй

20-иод оны үеэр “хавтгай цээж” үнэхээр алдартай байжээ. Долорес дель Риог “Холливудын шилдэг бие”-тэй хэмээн нэрлэн, сэтгүүлүүд түүний зөөлөн дугуйвтар биеийг магтан биширдэг байжээ.

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 3

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 13

1940-өөд он: Хүчирхэг бие

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн загварт “цэргийн” мөр (өргөн, дөрвөлжин)-ийг оруулж иржээ. Загварын ертөнцөд өнцөгтэй хэлбэр ноёрхов. Эмэгтэйчүүд эрүүл, хөдөлмөрлөх чадвартай байх хэрэгтэй болсон ба өөрөөр хэлбэл хүчирхэг, чийрэг байх ёстой байжээ.

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 1

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 14

1950-иад он: Элсэн цаг

50-иад онд моодонд дахин дугуйвтар, үзэсгэлэнтэй, зөөлөн хэлбэр орж ирсэн юм.
Зурагт хуудаснаас авахуулаад бараг бүх зүйлс дээр туранхай эмэгтэйчүүдийг элэглэн шоолж, эмэгтэйчүүдийн жинг нэмэгдүүлж дугуйвтар биетэй болоход нь өөгшүүлэн дэмждэг байв. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдгээр Элизабет Тейлор болон Мэрилин Монро нар шалгарч байсан байна.

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 15

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 16

1960-аад он: Нарийхан хулс

60-аад оныхон моодыг харин ч эсрэгээр нь эргүүлэв. Туранхай бие дахин трэнд болж байв. Загварын ертөнц туранхай, бяцхан, ер бусын охин Твиггийг алдарт гаргав. Олон нийт дэглэм барьж, тураах бэлдмэл хэрэглэх шинэ эрин эхэлсэн юм.

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 17

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 18

1970-аад он: Туранхай бие

Эдгээр арван жил галзуу үдэшлэгийн үе байсан юм. Харин энэ үдэшлэгийн охид тэр үеийн моодны хувцасанд багтахын тулд үргэлж туранхай гуя, хавтгай гэдэстэй байх шаардлагатай байжээ. Туранхай галбир удаан хугацаанд давамгайлж байсан боловч буцаад аажмаар өөрчлөгдөж эхэлсэн байна.

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 4

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 5

1980-аад он: Супер модель

80-аад он бол фитнесийн эрин үе эхлэв. Анх удаа эмэгтэй хүний булчинг хүмүүс хүлээн зөвшөөрөөд зогсохүй харин ч хүсэмжилдэг зүйл болов. Амазоны гадаад төрхтэй супер моделиуд ихсэж өндөр, урт хөлтэй бүсгүйчүүд гоо сайхны бэлэг тэмдэг болж байжээ.

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 6

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 19

1990-ээд он: Тэнэмэл загвар

20-р зууны төгсгөлд унисекс загвар дэлгэрч, 2 размераар том цамц, өвдөг нь уранхай жинсэн өмд зэрэг бохир хувцаслалт моодонд орсон байна. Энэ үед секс бэлэг тэмдгээр туранхай, өндөр биш, мяраалаг биш – Кейт Мосс, Вайнона Райдер нар тодорч байжээ.

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 7

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 20

2000-аад он: Спортлог бие

Супер модель Жизель Бюндхен загварын ертөнцөд эмэгтэйлэг, тачаангуй байдлыг оруулж өгсөн бөгөөд “гялалзсан баатар” хэмээн дуурсагдаж чадсан билээ. 90-ээд оны цийлгэр нүд, цайвар, хатангир царай алга болж хүчтэй, тачаангуй, зурсан мэт хэвлийн булчинтай, наранд борлосон арьсны цаг үе эхэлсэн юм.

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 8

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 21

2010 он ба одоог хүртэл: Том өгзөг

Харин одоо бол моодонд хавтгай гэдэс, том бүдүүн гуя, том өгзөг орж байна.

Гоо сайхны илэрхийлэл үргэлж нэг хэвэндээ байдаггүй, үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Тийм учраас моод хөөлгүй, өөрөө өөрийнхөөрөө байгаарай.

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 9

Эмэгтэйчүүдийн бие галбирын 100 жилийн өөрчлөлт 10

11
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/21 at 21:31

    havtgai tseej moodond orjiin bna genuu

  2. Зочин

    2015/07/21 at 21:31

    havtgai tseej moodond orjiin bna genuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *