Тэд бүтэлгүйтлийг үл тэвчиж хэзээ ч бууж өгөөгүй юм

0

Бид эдгээр алдартай хүмүүсийг төрөлхийн гайхалтай авьяастай, амжилттай эсвэл зүгээр л азтай хэмээн итгэдэг. Энэ өндөрлөгт хүрэхийн өмнө тэд бүтэлгүйтлээ тэвчиж, татгалзсан хариу олонтаа сонсож, тэднийг зүгээр л энэ ажилд хэрэггүй мэтээр тооцдог байв. Тэдний оронд өөр хүн байсан бол ихэнх нь шантрах байсан бизээ. Гэвч тэд өөртөө болон өөрийнхөө хүчинд итгэж, тууштай зүтгэсний дүнд амжилт олсон юм. Хэцүү цаг үедээ үүнийг санаж яваарай.

Бейонсе

Америк даяар цацагдаж байсан телевизийн шоунд Girl’s Time хамтлагийн анхны тоглолт амжилтаар төгсөөгүй юм.

Харин одоо бол Бейонсе – хамгийн амжилттай, өндөр орлоготой уран бүтээлчдийн нэг, тэрээр “Grammy”-ийн 20 шагналын эзэн ажээ.

Тэд бүтэлгүйтлийг тэвчиж хэзээ ч бууж өгөөгүй юм 1

Уолт Дисней

Уолт Дисней сонингийн ажлаасаа “түүнд ямар ч сайхан санаа алга, төсөөлөл дутаж байна” гэсэн шалтгаанаар халагдаж байжээ. Түүнд Микки Маус алдарт гарахгүй, харин Диснейленд ердөө орон нутгийн хулигаануудыг л татах болно гэж сэнхрүүлдэг байв.

Тэд бүтэлгүйтлийг тэвчиж хэзээ ч бууж өгөөгүй юм 2

Жоан Роулинг

Жоан Роулинг ганц бие ээж бөгөөд тэтгэмжээр амьдардаг байжээ. Түүнд “Харри Поттер”-ийн гар бичмэлийг 12 удаа буцаан өгсөн ч, эхлэн бичигч түүнтэй Лондонгийн нэгэн жижиг хэвлэлийн газар уулзахаар тохирсон юм.

Одоо Роулингийн хөрөнгийг 1 тэрбум доллар гэж тооцдог байна.

Тэд бүтэлгүйтлийг тэвчиж хэзээ ч бууж өгөөгүй юм 3

Опра Уинфри

Опра Уинфрийг нэвтрүүлгийн үнэлгээ бага байснаас ажлаас нь халж байжээ. Долоон жилийн дараа, тэрээр өөрийн ток-шоуг 25 жилийн турш 146 оронд дамжуулсан байдаг байна.

Одоогоор Опра өөрийн хувийн телевизийн сувгийг ажиллуулдаг гэнэ.

Тэд бүтэлгүйтлийг тэвчиж хэзээ ч бууж өгөөгүй юм 4

Стивен Кинг

Стивен Кинг хэвлэлийнхнээс “Кэрри” романыг хэвлүүлэхэд 30 гаруй татгалзсан хариу сонссон байна. Гэвч тэрээр гар бичмэлийг худалдах эрхээ олж авсан даруйд түүний роман сая хувь борлогдсон бөгөөд хүмүүс зохиолыг нь шүтэх болжээ.

Одоо Стивен Кингийн ном нийт 300-350 сая хувь борлогдоод байгаа юм байна.

Тэд бүтэлгүйтлийг тэвчиж хэзээ ч бууж өгөөгүй юм 5

Оливер Стоун

Алдарт найруулагч, кино зохиолч Оливер Стоун өөрийн анхны романыг бичихийн тулд нэр хүндтэй Йелийн их сургуулиасаа гарсан боловч бүх хэвлэлийнхэн түүнд татгалзсан хариу өгч байжээ.

Тэд бүтэлгүйтлийг тэвчиж хэзээ ч бууж өгөөгүй юм 13

Стивен Спилберг

Стивен Спилберг хоёр ч удаа кино сургуульд орох гэж оролдсон боловч түүнийг “хэтэрхий мулгуу” хэмээн хоёуланд нь хүлээж аваагүй гэдэг.

Тэд бүтэлгүйтлийг тэвчиж хэзээ ч бууж өгөөгүй юм 6

Битлз хамтлаг

Дуу бичлэгийн компани хамтлагийнхантай гэрээ байгуулахаасаа татгалзахдаа: “Бидэнд та нарын дуу таалагдахгүй байна. Гитарчдын хамтлаг моодноос гарч байгаа, тиймээс та нар шоу бизнест ямар ч ирээдүй олохгүй” гэж хэлсэн байдаг.

Тэд бүтэлгүйтлийг тэвчиж хэзээ ч бууж өгөөгүй юм 7

Элвис Пресли

Ирээдүйн рок-н-роллын хааны анхны тоглолт амжилтгүй дууссан юм. Түүний дуулж байсан клубын эзэн: “Хүү минь чамд ирээдүй алга. Чамд жолооныхоо ард байх нь илүү дээр” гэж хэлж байжээ.

Тэд бүтэлгүйтлийг тэвчиж хэзээ ч бууж өгөөгүй юм 8

Абрахам Линкольн

Абрахам Линкольн залуу байхдаа дайнд ахмад цолтой явсан ч, тушаал буурагсадтай хамт ирж байжээ. Тэрээр хожим бизнесмэн болох гэсэн ч амжилт олоогүй. Дараа нь Линкольн улс төрд оролцсон ч янз бүрийн азгүйтэл дагаж байжээ.

Харин одоо бол бид түүнийг улс орны уналтаас урьдчилан сэргийлж чадсан АНУ-ын ерөнхийлөгч, боолчлолыг чөлөөлсөн хамгийн утга учир бүхий хүмүүсийн нэг гэдгээр нь мэдэх билээ.

Тэд бүтэлгүйтлийг тэвчиж хэзээ ч бууж өгөөгүй юм 14

Томас Эдисон

Багш нар түүнийг “ямар нэг юм сурахад хэтэрхий тэнэг” гэж үздэг байсан. Мөн түүнийг “үр бүтээмж муу” хэмээн хоёр ч удаа ажлаас нь халсан юм.

Сурвалжлагч Эдисоноос – дараалан 1000 удаа алдах ямар байсан бэ гэж асуухад тэр: “Би 1000 удаа алдаагүй ээ. Зүгээр л чийдэн хийх бүтээлд маань 1000 алхам шаардлагатай байсан юм” гэж хариулсан гэдэг.

Тэд бүтэлгүйтлийг тэвчиж хэзээ ч бууж өгөөгүй юм 9

Федерико Феллини

Федерико Феллиний хийсэн анхны кино нь шүүмжлэгчид болон үзэгчдийн дунд амжилт олоогүй юм. Сэтгүүлчид түүний талаар: ”Бид дахиж хэзээ ч Феллиний тухай дахин сонсохгүй л болов уу” хэмээн бичиж байжээ.

Сүүлд Феллини “Зам” гэх кино хийсэн бөгөөд, энэ киногоороо 50 гаруй шагнал авсан байна.

Тэд бүтэлгүйтлийг тэвчиж хэзээ ч бууж өгөөгүй юм 10

Игорь Стравинский

Анхны “Нандин хавар” тоглолтын нээлтийн үеэр үзэгчид түүний балетыг шоолж үзүүлбэрийг нь тасалдуулж байжээ.

Дараа нь хөгжмийн зохиолч маань: “Хөгжмийн зохиолчийн амьдралаар амьдрахдаа би туршлагатай нэгнээс туслалцаа гуйж бэлэн мэдлэг хайхын оронд өөрийн алдаан дээрээс суралцаж хоосон таамаглалаа бодит бүтээл болгож явдаг байлаа” дурсжээ.

Тэд бүтэлгүйтлийг тэвчиж хэзээ ч бууж өгөөгүй юм 11

Уинстон Черчилль

Уинстон Черчилль бага сургуульдаа хоёр удаа улирч, академид орох шалгалтандаа мөн хоёр ч удаа унаж байжээ. Тэрээр 62-тойдоо Ерөнхий сайд болсон байна.

Сүүлд тэрээр бичихдээ: “Хэзээ ч бүү шантар – хэрэв шударга бус зүйл биш л бол том ч, жижиг ч, аварга ч, өчүүхэн ч зүйл байсан хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч бууж өгч болохгүй. Хүчиндээ хэзээ ч битгий эргэлзээрэй, хэзээ ч өрсөлдөгчийнхөө давуу хүчинд бууж өгч болохгүй шүү” гэжээ.

Тэд бүтэлгүйтлийг тэвчиж хэзээ ч бууж өгөөгүй юм 12

8
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Наранхүү

    2015/07/25 at 22:44

    Сэтгэгдэл *LIKE LIKE

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *