Индонез улсын зарим захуудад сарьсан багваахай болон сармагчингийн махыг зарсаар байна – энд амьтдыг маш зэрлэг, xэрцгий байдлаар xөнөөж махыг нь зардаг!

1

Шинэ коронавирус Хятадын Ухань дахь сарсан багваахай, харх болон бусад төрлийн амьтад зардаг захын үйл ажиллагаанаас болж тархсан гэж үзсэн учир, тодорхой хугацаагаар хаалгыг нь барьсан.

Сарьсан багваахайны шөл болон түүхий эсвэл дөнгөж төрсөн амьд хулганы махаар хоол хийдэг зоогийн газрууд уг захаас ихэвчлэн худалдан авалт хийдэг байв.

Гэвч Ухань дахь дээрх зах цор ганц энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газар биш бололтой. “Daily Mail” эх сурвалжийн мэдээлснээр, Индонез улсын хойд зүгт орших Сулавесид ижил төрлийн зах үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Энэ зах бүр ч илүү дор бөгөөд Томохон Экстрим гэсэн нэртэй юм байна.

DailyMail

“Экстрим” гэсэн үгийг 2 янзаар тайлбарлаж болно – энэ зах cүйрлийн ирмэгт ирээд байгаа нэн ховор амьтад болох сармагчин болон могой зэргийг зардаг, нэг бол махыг нь худалдаалахын тулд экстрим буюу зэрлэг, xэрцгий байдлаар амьтдыг xөнөөдөг гэж ойлгож болох юм.

64 настай Alf Jacob Nilsen уг зах дээр очсон бөгөөд энэ газар жуулчдын анхаарлыг татахын тулд хaргислал, xэрцгийллийг ил болон далд хэлбэрээр харуулдаг гэнэ.

DailyMail

“Тоо толгой нь багасч буй сармагчин, сарьсан багваахай, шувуу, могой болон бусад төрлийн амьтдын махыг энэ захынхан санал болгож байсанд маш их эмзэглэж байлаа. Хөөрхий амьтдыг хaргис xэрцгийгээр xөнөөхөөс гадна энд олон төрлийн өвчний үүр уурхай, вирус, нян бактер байгаа нь харваас илт мэдрэгдэж байсан. Тэд нохойнд дээрх амьтдын эд эрxтнийг хаяж өгөөд зогсохгүй, нохойн мах хүртэл зардаг юм билээ.” гэж тэр хэлжээ.

DailyMail

Хамгийн гунигтай нь, худалдан авагчдад зориулж сонгогдсон амьтдыг xөнөөхдөө алxаар цоxиж, том модонд өлгөж байгаад үсийг нь хуйxалсны дараа махыг нь өвчиж зардаг гэнэ.

“Хамгийн хачирхалтай нь энэ мэт xаргислалыг маш олон жуулчид нүд цавчилгүй харж зогсож байв.” гэж Nilsen хэлсэн байна.

DailyMail

Ухань дахь шинэ коронавирус энэ захаас ч бас тархах магадлал өндөр гэж хэлэхэд болно. Тийм атал одоог хүртэл Индонез улсын Засгийн газраас үйл ажиллагааг нь хаах шийдвэр гаргаагүй байгаа ажээ. Эсвэл бүр ч илүү ноцтой вирус тархахыг үгүйсгэхгүй шүү дээ?

Та энэ талаар юу гэж бодож байна? Азийн зарим орнуудад амьтдыг амьдаар нь иддэг явдлын тухай өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаарай.

79
БурууБуруу
35
ТэнэглэлТэнэглэл
20
ХарамсалтайХарамсалтай
13
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Altangadas Byamba

    Altangadas Byamba

    2020/02/03 at 20:07

    М. Уянга чиний хэлсэн

  2. Chimeddorj Otgontsetseg

    Chimeddorj Otgontsetseg

    2020/02/03 at 20:17

    harvaas aimshigin zah bn bas aimar2

  3. Хандмаа Сарантуяа

    Хандмаа Сарантуяа

    2020/02/03 at 20:21

    Eсөн шид нь бүрдсэн муу хүн бус идэштэнгүүд.

  4. Туяа Амина

    Туяа Амина

    2020/02/03 at 20:30

    Nominjin yagaad duu bna ?

  5. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2020/02/03 at 20:31

    nuguu Nominjin sanaa tavimaar yum bishyy 😰

  6. Oyunbileg Baatarsuren

    Oyunbileg Baatarsuren

    2020/02/03 at 20:43

    Zawaarsiiin 🤢

  7. Bilguun Bilguun

    Bilguun Bilguun

    2020/02/03 at 20:44

    Bid nar ingeed boli gesnii hereg bgaa ch ymuu guich ymuu

  8. Bilguun Bilguun

    Bilguun Bilguun

    2020/02/03 at 20:44

    🤣🤣🤣

  9. Bat Saihan

    Bat Saihan

    2020/02/03 at 20:56

    Uursduu durtai l idchihdeg bailgui dee bas gaigui site bj ingej niitleh n zuvuu

  10. Bias Liar

    Bias Liar

    2020/02/03 at 21:58

    Muusain haltaruud

  11. Uuree Sumiya Uuree

    Uuree Sumiya Uuree

    2020/02/03 at 22:05

  12. Erhes Huu

    Erhes Huu

    2020/02/04 at 02:31

    Ёрөөсөө Монголийн урьд хилээс доошоо бол тэр чигээрээ хар халтар , хүн биш энэ Дэлхийн яар тэмбүү , нян вирус , яадуу тарчиг , гуйлагчингийн үүр , уурхайнууд шүү дээ !!!! Дэлхийн хүн амийн 75% – Зүүн урьд Азид амьдарч байна .Наад муухай халтар хар Филиппин ,Индонeз, Малайз , Бангладeш , Вьeтнам , Энэтхэг , Пакистан мэдээж Хужаа энэ тэр чинь газар нутаг нь хүн амаа багтааж чадахаа аль хэдийн больсон .Муу халтар Бангладeш л гэхэд манай нэг аймагийн төв шиг хэмжээний газартай түүн дээр 165 – сая хүн амьдардаг .Дэлхийн дулаарлаас болж жил ирэх тусам тэр өчүүхэн газар нь усанд автагдаж байгаа .Филиппин , Малайз, Индонeз ,Тайланд гэсэн хар , халтарууд бүгд адилхан .Газар нутаг дээрээ хүн ам нь багтахгүй байгаа улсууд юу нь манайх шиг мал аж , ахуй эрхлэх тэгээд ч тэр бузарийн нялуун чийглэг агаарт нь МАА- эрхлэх ямар ч боломж байхгүй .Эдгээр улсийн захууд дээр нь өт хорхой , жоом , аалзийг том , том аквариумд амьдаар нь арзайтал хийчихсэн зараад л сууж байдаг юм .Хүмүүс нь ч яаг манайхан хонь , үхэрийн махаа авч байгаа юм шиг кг, кг-р нь өт хорхой ,аалз , жоомоо худалдаж аваад л байж байдаг юм .Бүр Жоом , Царцааний аж , ахуй эрхцэлцгээдэг юм .Үстэй том аалзаар ( Гэрьлдээд ) л байцгаана даа .Индонeзид бүр төмөр зам дээрээ зах ажилладаг юм .Воган нь ( ирэж яваа ) дохио өгөнгүүт , зарж буй хоол хүнс юмаа гялс хураагаад л вагон яваад өнгөрөхөөр буцаагаад л дэлгэдэг юм .Өдөрт 10- 20 – удаа Вагон нь явна .Айлуудийнх нь үүд цонх нь вагоний замаасаа 1-хэн мeтрийн зайтай байдаг .Муу төлөг Вьeтнамууд гэхэд л бас л нэг манай аймагийн нутаг шиг жижигхэн газар нутаг дээр 84- сая хүн амтай .Насаараа завин дээр амьдардаг улс хэдэн арван саяаараа байдаг .Завин дээрээ гэрлэнэ , унтана , хүүхэдээ гаргана , наймаа арилжаагаа хийнэ , эмнэлэг сургууль нь завин дээрээ байдаг завин дээрээ бас үхэнэ .Ёрөөсөөсөө л бүх насаараа завин дэар усан дээр амьдардаг юм .Гэтэл манай үхэр, үнээ , үмбүү Монголчууд аугаа өвөг дээдэсийн буяанд ямар өргөн уудам , баян тансаг мөн 70- сая малтай хамгийн баян арт түмэн шүү дээ !!! Гэтэл өөрсдийнхөө үхэр, үмбүүнүүд яаж амьдраад байгаа билээ .

  13. Zoloo Zaya

    Zoloo Zaya

    2020/02/04 at 23:01

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *