Жил бүрийн өвөл Хятадын зүүн хойд хэсэгт Оросын хилийн ойролцоо Харбин хотод Олон улсын цас мөсний фестиваль болдог. Маш хүйтэн өвөл болдог учраас Мөсөн хот гэж нэрлэгддэг тус хотод яг одоо 29 дэх удаагийн цас мөсний фестиваль “Харбины Олон улсын цас мөсний фестиваль 2013” нэрийн дор болж байна. Энэ 5-ны өдөр нээлтээ хийж, агаарын температур хасах хэмтэй байх хугацаанд нээлттэй байх уг фестивалийн Сонгхуа голын эрэг дээр сүндэрлэн боссон цас мөсөн баримал, барилга байгууламжууд маш үзэсгэлэнтэй, сүрлэг байдлаараа сонирхогчдыг татдаг байна.Уг фестивалийн хамгийн чухал үзмэр болсон цас мөсөн баримал, байгууламжуудыг голдоо хөндий бүхий мөсөн блокнуудаар хийж, хөндийгөөр нь ЛЕД /LED/ гэрэл оруулан гэрэлтүүлсэн учир шөнийн тэнгэрийн харанхуйг гэрэлтүүлсэн гайхамшиг болдог аж. Энэхүү фестивальд хүрэлцэн ирсэн зочид Дэлхийн шилдэг цас мөсөн баримал урлаачдын уран гар, ухаанаар бүтсэн цас мөсөн гайхамшгуудыг үзэж сонирхох, Мөсөн Хот /City of Ice/-ын дээгүүрх баярын буудлагыг үзэж сонирхох, аварга том мөсөн гулсуурнууд дээр яг л хүүхэд байхдаа гулсуур дээр гулгадаг байсан шигээ гулган зугаацдаг байна. 1963 оноос эхтэй энэхүү цас мөсний фестиваль цаг агаарын байдлаас шалтгаалан сар гаруйн хугацаанд үргэлжилж, зочдын хөлд дарагддаг гэнэ.
0
0
0
0
0
0
0
0
Зочин
2013/01/12 at 18:08
Зочин
2013/01/13 at 10:29
goe ymoo
Jellyfish
2013/01/18 at 13:34
ene jil harbin-d manai mongoliin siilberchin zaluus ochij olon ulsiin musun siilberiin temtseend oroltsood mungun medali avsan shd. sain yvaa negnee demjihgui ym daa..
brokenbaby
2013/01/20 at 23:18
nice[img]http://tinyurl.com/ank8u5j/.jpg[/img][img]http://tinyurl.com/bgwz72t/.jpg[/img]
Зочин
2013/01/23 at 00:37
ene jiliihiig uzej amjaagui haramsaltai