Зурхайн ямар ордууд 2018 онд илүү азтай байх вэ?

2

2018 онд шинэ амжилт, ялалт байгуулахыг хүсэж байна уу? Хүн бүхэн л амжилттай жил байгаасай гэж хүсэж байгааг хүлээн зөвшөөрөх болов уу? Шинэ жил бидэнд хэрхэн хандахыг олж мэдэцгээе.

1. Хонь

Та маш их идэвхтэй, амьдралд хэтэрхий их хайртай юм, ингэснээр та амар амгаланг авчирч чадахгүй. Та байнга ямар нэгэн зүйлийн араас хөөцөлдөж явдаг, сэтгэл хөдлөл ихтэй. 2018 онд та өөрийнхөө чин хүсэл зорилгыг тодорхойлж чадах бөгөөд хайр дурлалд эрч хүчээ зарах ажээ.

 

2. Үхэр

Өөрийн халуун дулаан харилцаа, үнэнч шударга зан чанар, хайр халамжийнхаа ачаар та сайхан хүмүүсээр хүрээлүүлж чаджээ. Тэд бүгд танд туслахад бэлэн. Тиймээс эрсдэл хийхээс өөр аргүй нөхцөл байдал үүссэн үед таны ард найдвартай дэмжлэг байгаа гэж бодож яваарай.

 

3. Ихэр

Та дэлхий ертөнцийг ажиглах дуртай, эрч хүчийг нь авч чадна. Та өөрийнхөө сонирхож байгаа болгонд анхаарлаа хандуулдаг нэгэн. Тиймээс шинэ онд таны мэдрэмж хаашаа хөдлөх ёстойг танд мэдрүүлнэ, дуулгавартай дагаарай. Танд юу хэрэгтэйг сайн мэдэж байгаа шүү, мэдрэмж тань.

 

4. Мэлхий

Та дотоод “би”-г сайн сонсож чаддаг, юу хүсэж байгаа, юу шаардлагатай байгааг сайн мэднэ. Айж байсан ч хамаагүй та дотоод сэтгэлээ л сонсож дагна. 2018 онд таны энэ чадвар хэрэгтэй, алдаж болохгүй боломж гарч ирэхийг анхааруулж байна.

 

5. Арслан

Боломжгүй байсан ч хамаагүй та ямар нэгэн арга замаар боломжтой болгож чаддаг хүн. Хүмүүс ядарч амрахаар сууж байхад та идэвхтэй хэвээрээ хичээнгүй ажилласаар өөрийнхөө зорилгод хүрнэ. Ирэх жилийн тань хичээнгүй зан чанар, хичээл зүтгэл том амжилтын үндэс болно.

 

6. Охин

Та бусдыг бодвол илүү үнэнч, өөрөө өөрийгөө шүүмжилж чаддаг хүн. Шийдвэрийг хэд хэдэн хувилбараар гаргаж ирнэ, дүгнэж цэгнэнэ. Энэ чадвар танд маш их хэрэг болно, яагаад гэвэл ирэх жил ямар нэгэн алдаа мадаггүй зөвхөн нэг хувилбарыг л сонгох шаардлага гарна.

 

7. Жинлүүр

Эелдэг зан тань эргэн тойрны хүмүүсийг өөрийн эрхгүй татдаг. Та маш олон танилтай, бүгд таны тухай сайн амтай. 2018 онд бүгдийг өөрчлөх боломж гарна, мэдээж сайн талаар.

 

8. Хилэнц

Та бол бие даасан хүн, тэр болгон тусламж хүсэхгүй – зорилгодоо хүрэхийн тулд ганцаараа л зүтгээд байна. Энэ бүгдэд хариу ирнэ, ирэх жил танд урагшлах боломж гарна.

 

9. Нум

Та бол засаршгүй оптимист хүн, юунд ч сөхрөхгүй. Бүтэлгүйтлээс та айхгүй, тэмцэж л байна. Амжилтад хүрэх амаргүй гэдгийг сайн мэдэх нэгэн. Ирэх жил танд багагүй хүндрэл учирч болзошгүй, гэхдээ таны зан чанар энэ бүгдийг давж туулж чадна.

 

10. Матар

Та энэ насандаа амжилтын араас хөөцөлдөж байгаадаа хэзээ ч залхахгүй, амрахыг ч бодохгүй. Та улам л эрч хүчтэй ажиллаж амжилтад хүрэхийн тулд золиос гаргах хэрэгтэй гэдгийг сайн ойлгосон нэгэн. 2018 онд таны зүтгэл талаар өнгөрөхгүй – удаан хөөцөлдсөний эцэст барианд орно.

 

11. Хумх

Анхаарлын төвд бүгдийг байлгахыг хичээдэг. Та ажлаа сайн гүйцэтгэх зорилготой. 2018 онд олон өрсөлдөгчдөөс цойлж гарах хэрэгтэй тул багагүй хичээл зүтгэл гаргана.

 

12. Загас

Зөөлөн сэтгэлтэй, эргэн тойрондоо халамжтай байхыг хүсдэг. Урьд өмнө үзүүлж байсан туслалцаа дэмжлэг, сайхан сэтгэл 2018 онд танд хариу болж ирнэ. Хүнд хэцүү үед танд тусалж дэмжих хүмүүс их байгаа тул санаа амгалан байгаарай.

9
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *