
Ф. Скотт Фицджералд өөрийн “The Great Gatsby” номдоо “нарны гэрэл моддын навчсыг ургуулдагтай адил, кинон дээр юм бүхэн хурдан өрнөдөг шиг, энэ зун би амьдралаа дахин эхлэх болно” хэмээсэн байдаг. Бид үүнтэй санал нэг байгаа учраас энэ зуныг таны хувьд ч гэсэн маш гайхалтай өнгөрөөсэй гэж хүсэж байна. Ингээд зуны улиралд амьдралыг хөнгөвчлөх 10 лайфхактай танилцана уу.
1. Хүүхдийн талькийг хөлс дарагч болгон ашиглах

Хөлрөхөөс сэргийлж хүүхдийн тальк сугандаа түрхээд үз. Тальк нь цэвэр эрдэнэ шишийн нунтгаар хийгдсэн учраас маш сайн шингээх чадвартай байдаг. Түүнчлэн таны хөл хөлөрдөг бол гутал дотроо багахан тальк цацаад үзээрэй.
2. Нарны шилэн дээрээ резин боох
Шил хамар дээр тогтохгүй унаад байхаар үнэхээр уур хүрмээр биш гэж үү? Тэгвэл үүнийг хамтдаа шидэцгээе: Шилнийхээ гаран дээр нарийхан өнгөгүй резин боогоод үз. Одоо шил тань байрнаасаа дахиж хөдлөхгүй.
3. Кокосын тос

Бассейнд сэлмээр байвч усан дахь хлор үсийг тань хуурайшуулна гэдгээс айж байна уу? Тэгвэл ингэж шийдэж болно: Бассейнд орохоосоо өмнө үсэндээ кокосын тос түрх. Ингэснээр үс гялалзсан сайхан өнгөтэй болохоос гадна бохирдож, хуурайшихаас хамгаалагдах болно.
4. Бараан крем

Зуны цагт биеэ бор харагдуулах нь зайлшгүй зүйл юм. Харин тэгэх бүртээ биедээ түрхэх бор крем авч мөнгө үрэх хэрэггүй. Хамгийн энгийнээр шийдье гэвэл крем дээрээ шингэн сүүдэр нэмж холино. Арьсны өнгөтэйгөө тохирох хүртэл нэмж хийж болно.
5. Кофетой мөс

Халуун зун, хүйтэн уух зүйлийг дууддаг! Зуны нарлаг өглөөг мөстэй кофегоор эхлүүлэх гоё биш гэж үү? Гэвч кофенд мөс хийх үед мөс хайлж кофег хэт усархаг болгочхоод байдаг талтай. Ингэхгүйн тулд мөс хөлдөөгч дотроо хар кофе хийгээд хөлдөөгөөд үзээрэй. Ингээд мөсний оронд хэрэглэж болно.
6. Суга норохоос сэргийлэх

Зуны улиралд хөлөрч, хувцас норох нь байдаг л зүйл. Гэхдээ та сугаа норгохыг хүсэхгүй байгаа бол цамцныхаа суганд өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл наах хэрэгтэй. Ханцуй хангалттай урт, материал нь наалдамтгай байх ёстой шүү.
7. Ус нэвтэрдэггүй утасны гэр
Утсаа элс, шороо, уснаас хамгаалмаар байна уу? Тэгвэл утсаа түгжээтэй “ziplock” уутан хийхэд л хангалттай. Ингэснээр утсанд элдэв бохирдол орохгүй бөгөөд мэдрэгч нь ажилласан хэвээр байх тул санаа зовох зүйлгүйгээр ашиглаж болно.
8. Зуун настын хандтай мөс

Наранд удаан байснаас болоод арьс түлэгдэх явдал олон тохиолддог. Улайлтыг дарах хамгийн хурдан, үр дүнтэй арга бол зуун наст хэрэглэх юм. Мөсөнд хийчихвэл бүр ч илүү үр дүнтэй байхаас гадна арьсыг хурдан тайвшруулах болно.
9. Хөхөвчөө унагаахгүйгээр тогтоох

Сүүлийн хэдэн жилүүдэд мөр гардаг топ, даашинзууд жинхэнэ трэнд болж байгаа билээ. Харамсалтай энэ трэндийг дагахад хөхөвчний асуудлаа шийдэх нь бага зэрэг төвөгтэй байдаг. Хэдийгээр мөргүй өмсөх зориулалттай хөхөвчнүүд гарсан боловч тогтохгүй байх асуудал гарсаар л байна уу. Тэгвэл хөхөвчиндөө онцгой нэгэн цавууг түрхээд үзэх хэрэгтэй. Энэ цавуу нь хөхөвчийг таны арьстай наалдуулан тогтоож өгдөг тул дахин хөхөвч доошилж ичмээр байдалд орохгүй. Мөн хэрэв та харшилгүй бол цаасны цагаан цавуу (супер цавуу биш) ашиглаж болно.
10. Салхинд сөхөгддөггүй юбка
Гадаа салхитай байгаа болохоор юбка өмсөж чадахгүй л байна уу? Харин та энэ аргыг ашиглавал ахиж тийм асуудалд санаа зовох хэрэггүй болно. Хэдэн ширхэг зоос аваад барааны скотч ашиглан юбканыхаа дотор талд нь наана. Одоо та хэзээ ч дахин Мэрилин Монро шиг мэдрэмж авах хэрэггүй боллоо.







