Кокосын тос хэрэглэх нь транс тос хэрэглэхтэй адил биед сөрөг муу нөлөөтэй

2

Сүүлийн хэдэн жилийн турш эрүүл мэндийн олон мэргэжилтнүүд кокосын тос хамгийн эрүүл, биед хэрэгтэй тос гэж үзэж байсан. Тэгвэл саяхан АНУ-ын “Эрүүл Мэндийн Байгууллага”-аас гаргасан судалгаагаар кокосын тос хүний эрүүл мэндэд тийм ч сайн нөлөөтэй биш болохыг олж тогтоожээ.

Кокосын тос нь найрлагандаа их хэмжээний ханасан тос агуулдаг байна. Зарим мэргэжилтнүүд ханасан тос хүний биед сайн нөлөөтэй гэж үзэж байгаа ч дээрх байгууллагын хувьд эсрэг байр суурьтай байгаа аж.

Кокосын тос нь найрлагандаа их хэмжээний ханасан тос агуулдаг

Судалгаагаар хүний хэрэглэж буй кокосын тосонд агуулагдаж буй ханасан тос нь транс тостой адилхан нөлөөтэй ба 100 гр тосонд 83 гр ханасан тос агуулагдаж байгаа нь тогтоогдсон байна.

Кокосын тос муу холестерины хэмжээг өсгөдөг

Бас нэгэн өөр судалгаагаар кокосын тосыг оливийн тостой харьцуулахад муу холестерины хэмжээг илүү их нэмдэг болох нь батлагджээ. Судалгааны багийхан 7 сорил хийсэн ба үр дүнд нь судлаачид кокосын тос үхрийн махны өөх тос, бусад энгийн тос болон транс тосноос ямар ч ялгаагүй муу холестерины хэмжээг нэмдэг гэж үзсэн байна. Муу холестерины хэмжээ ихэссэнээр зүрх судасны өвчин тусах эрсдэл бий болдог аж.

АНУ-ын “Эрүүл Мэндийн Байгууллага”-аас хүн өдөрт хамгийн ихдээ 13 гр ханасан тос /өдөр тутам авах ёстой калорийн 5-6% гэсэн үг/ хэрэглэх ёстой болохыг анхааруулж байна.

Мөн оливын тос болон наранцэцгийн тос зэрэг илүү эрүүл мэндэд хор багатай тос хэрэглэхийг уриалж байгаа юм.

Та энэхүү хэрэгтэй мэдээг фэйсбүүк дээрээ бусадтай хуваалцаарай.

2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dyyrenhooson Bagshiinhair

    Dyyrenhooson Bagshiinhair

    2018/12/11 at 00:12

    Amitnaas gargaj avsan tos hynii bied hezee ch shingehgyi eeh chylyy bolj ylddeg yrgamliin garaltai tos tseverlegeenii zoriylttai tyl bieiig tseverleh zoriylaltaigaar mash baga heregle genee.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *