Арьсан дээр үүссэн бор толбыг байгалийн гаралтай аргаар арилгах 3 арга

2

Хэрвээ арьсан дээр тань гоо үзэмжийг гутаах бор толбо байдаг бол толбоны шалтгаанд санаа зовж л яваа байх. Эдгээр толбо нь хоргүй, 50-иас дээш насныханд ихэвчлэн туурч эхэлдэг. Арьсны пигментийн асуудал нь маеланины ялгаруулалт буурсан эсвэл идэвхижсэнтэй холбоотой юм. Үүний үр дагаварт арьсанд меланоцит гэх нэртэй эсүүд бий болно. Наранд хэт удаан байх нь меланины ялгаруулалтыг идэвхжүүлдэг, уг шалтгаанаар мөн арьсанд толбо үүснэ.

Арьсанд үүсэн толбыг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр багасгах бүрэн боломжтой.

1. Алимны уксус (эмчилгээнд зарцуулах хугацаа: нэг долоо хоног)

Алимны болон бусад бүх төрлийн уксус арьсыг хатаах чадалтай. Тийм ч учраас арьсны төрөл бүрийн өвчний үед өргөн ашигладаг байна, жишээ нь, батга, псориаз. Алимны уксус нь пигментийн толбыг мөн арилгах чадалтай ажээ.

Тал цайны халбага алимны уксусыг хоёр хоолны халбага жүржийн шүүстэй холиод толботой хэсгээрээ түрхэнэ. Уусмал бүрэн хатах ёстой, дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Уг эмчилгээ нь толбыг хатахад нөлөөлөх юм. Хэрвээ жүржийн шүүс арьс цочроогоод байвал алимны уксусыг ус болон зөгийн балтай холиорой (1/1/1). Уг эмчилгээг өдөр болгон бүтэн долоо хоногийн турш хийнэ. Мэдэгдэхүйц үр дүн үзүүлнэ.

 

2. Зуун наст (эмчилгээнд зарцуулах хугацаа: нэг сар)

Зуун наст – бүх төрлийн арьсанд тохиромжтой. Уг ургамал нь арьсыг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй. Зуун настыг пигментийн толбо арилгахад мөн ашиглаж болно.

Зуун настын гелийг аваад толбо болгон дээрээ түрхээрэй (хэрвээ гель олдохгүй байгаа бол хүнсний дэлгүүрээс зуун настын шүүс авч болно). Гелийг хагас цаг орчим байлгаад хүйтэн усаар сайтар угаана. Өдөрт хоёр удаа уг эмчилгээг хийх бөгөөд толбо цайртал бүтэн сар үргэлжлүүлэн хийнэ.

 

3. Нимбэгийн шүүс (эмчилгээнд зарцуулах хугацаа: хоёр сар)

Болсон нимбэгийн шүүс нь байгалийн гаралтай цайруулагч хэмээгддэг, мөн арьсыг зөөлрүүлж өнгийг сэргээнэ. Энэ шалтгаанаар нимбэгийг маш олон маск болон өөр бусад төрлийн гоо сайхны бүтээгдэхүүний орц болгон ашигладаг байна.

Насны өөрчлөлтөөс үүдэлтэй толбыг нимбэгийн шүүсээр арилгана: арьсандаа нимбэгийн шүүс түрхээд 30-45 минут байлгасны дараа хүйтэн усаар угаана. Хэрвээ таны арьс хэт мэдрэг бол шүүсийг ус эсвэл зөгийн балаар шингэлээрэй. Өдөр болгон өдөрт 2 удаа ойролцоогоор найман долоо хоногийн турш буюу хүссэн үр дүнд хүртлээ түрхэнэ.

26
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
12
Ха ХаХа Ха
10
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2020/03/26 at 18:53

    Баярлалаа . Маш их .таалагдлаа цаашид олон сайхан мэдээлэл өгнө гэдэгт итгэж бна . Хоолны жор байвал зүгээр шүү .

  2. zagarsuren

    2022/01/30 at 14:12

    unexeer saixan zowolgoo bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *