Та өөрийн насандаа тохирсон хоолны дэглэм баримтлах нь эрүүл мэндэд ач тустайгаас гадна үр дүнтэй байдлаар жин хасахад тусална!

3

Хүмүүсийн хамгийн ихээр итгэдэг худал зүйл бол “төгс хоолны дэглэм” гэж байдаг гэсэн ойлголт юм. Хоёр хүний бие хоорондоо яг ижилхэн байна гэдэг боломжгүй зүйл бөгөөд хэн нэгэнд тохирч буй хоолны дэглэм өөр хүнд адилхан тохирно гэж байхгүй.

Гэсэн хэдий ч таны хэдэн настайгаас шалтгаалан, эрүүл чийрэг байхад туслах, хоолны дэглэмдээ хэрэглэж болох, хориглох ёстой хоол хүнс гэж байдаг.

Бид нас насны уншигчиддаа зориулан, хоолны дэглэмдээ оруулах болон оруулахгүй байвал зохих хоол хүнсийг ангиллаа. Та энэ мэдээллийг алгасалгүй заавал уншаарай.

1. Өсвөр насныхан

Энэ насан дээр таны бие өсөж хөгжиж байдаг бөгөөд танд их хэмжээний шим тэжээл хэрэг болдог. Хүмүүс өглөөний цайгаа уухгүй байх, түргэн хоол тогтмол иддэг нь буруу юм.

Хэрэв та энэ насанд хамаарах бол, өдөр бүр өглөөний цайгаа ууж хэвших хэрэгтэй. Та идэх дуртай хөнгөн зуушнаасаа татгалзах хэрэггүй боловч, хэрэглэх хэмжээгээ багасгах нь чухал. Кальци, уураг болон төмрөөр баялаг хоол хүнс хэрэглээрэй.

© Pixabay.com © depositphotos.com

 

2. 20-иод насныхан

Та 20-иод насандаа түргэн хоолноос татгалзаж эхлэх хэрэгтэй! Попкорн болон шарсан төмсийг амтат төмсний нухшаар орлуулж, сүүтэй шоколадны оронд хар шоколад идэж, мөхөөлдөс идэхээ больж, тараг хэрэглэж эхлэх нь чухал. Омега-3 хүчил болон фолийн хүчлээр баялаг хүнс болох ногоон навчит ургамал, талх, гоймон, хушга, сальмон болон чиа үр хэрэглэж хэвшээрэй.

© depositphotos.com © depositphotos.com

 

3. 30-аад насныхан

Энэ насанд тохиолддог биеийн өөрчлөлтийг дэмжих зорилгоор булчинг хөгжүүлж, яс бэхжүүлэх хоол хүнс хэрэглэх нь зөв юм. Өндөг, үр, самар, шар буурцгийн бүтээгдэхүүнүүд, тахианы цээж мах зэрэг уургаар баялаг хүнсийг сайн найзаараа сонгоорой. Сүү болон тараг ясыг бэхжүүлэхэд сайн нөлөөтэй ч, гол төлөв кальци болон уургийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг.

© pixabay.com © depositphotos.com

 

4. 40-өөд насныхан

Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, бодисын солилцоог дэмжихийн тулд энэ насан дээр ширхэглэг ихтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, брокколи, бүхэл үр болон төмс зэрэг нь арьсанд давхар тэжээл өгдөг байна. Түргэн хоолноос татгалзах хэрэгтэй ч, бага хэмжээгээр хэрэглэхэд гэмгүй – жишээ нь хүнсний ногоогоор баялаг бургер идэж болно! Эрүүлээс гадна таны биед хэрэгтэй ширхэглэгийг агуулдаг. Гэхдээ захиалж идэхийн оронд гэртээ өөрийн гараар эрүүл бургер хийж идээрэй. Бусад идэхэд тохиромжтой хоол хүнсэнд гэртээ хийсэн хачиртай талх, тослоггүй сүүн бүтээгдэхүүн болон жимс, хүнсний ногоог нэрлэж болно. Хооллохдоо дандаа уураг агуулсан хоолыг сонгож байгаарай.

© pixabay.com © depositphotos.com

 

5. 50-иад насныхан

Энэ насанд бодисын солилцоо буурдаг тул, бие организмд хялбар шингэх хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. 50-иад насанд та сүүг бүйлс самрын сүүгээр орлуулж, тогтмол сахар болон чихэр агуулаагүй овьёосны будаа хэрэглэж байгаарай. Чихэрлэг амттай зүйл идэхийг хүсвэл зөгийн бал дээр нь нэмж хийж, орлуулах боломжтой. Нас ахих үеийн шинж тэмдгүүдээс сэргийлэхийн тулд авокадо, брокколи, нэрс, самар болон бууцай идээрэй. Алим идэх нь сайн нөлөөтэй бөгөөд холестериныг багасгаж, чихрийн шижин өвчинтэй тэмцэх ач тустай байдаг.

© depositphotos.com © depositphotos.com

 

6. 60 болон түүнээс дээш насныхан

Та энэ насан дээр 5 порц бүхий хүнсний ногоо болон 2 порц бүхий жимсийг өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэж байх ёстой. Төмрөөр баялаг бууцай, шош болон сэвэг зарам зэргийг мөн хэрэглээрэй. Шар буурцаг болон ногоон навчит ургамал таныг эрүүл чийрэг байхад тусална. Дээрээс нь давсны хэрэглээгээ багасгах нь чухал. Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахын өмнө давсны агууламжийг нь шалгахад буруудахгүй. Илүү их ус ууж, түргэн хоол болон чихэрлэг бүтээгдэхүүнээс аль болох татгалзаарай.

© depositphotos.com © depositphotos.com

Та өөрийнхөө насанд тохирсон зөв хоолны дэглэмийг баримталдаг уу? Та түргэн хоол хэр их иддэг вэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

7
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *