
Өнөөгийн бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон ухаалаг гар утаснаас бидний амьдрал үнэхээр хамааралтай болжээ. Үүнтэй зэрэгцээд гарч ирсэн нэг шаардлага нь гар утасны аюулгүй байдал, хамгаалалтын асуудал бөгөөд үүнтэй холбоотойгоор пин код, зурган цоож, нүүр царай танигч, хурууны хээгээр танигч зэрэг технологиуд гарч ирсэн. Эдгээртэй адил үүрэг зориулалт бүхий бас нэгэн арга бий болж байгаа нь Motorola-гийн дижитал шивээс юм.
Анх Moto X-ийн хэрэглэгчдэд зориулагдан гарсан энэ төхөөрөмж нь дуртай үедээ хуулаад авчихдаг арьсан дээр наадаг наалт аж. Хэрэглэгч ухаалаг гар утсаа наалтан дээгүүр гүйлгэх үед ухаалаг гар утасны цоож автоматаар тайлагдсанаар хэрэглэгч пин эсвэл зурган кодоо оруулах боломжтой болох юм.
Өнгөрсөн жил дижитал технологийн хурал дээр танилцуулагдаж байсан энэ технологи одоо зах зээл дээр гарч ирээд байгаа аж. [tweetable]Google болон VivaLnk-ийн хамтын энэхүү төслийн үр дүн болсон наалт нь зоосны хэмжээтэй[/tweetable] бөгөөд шүршүүрт орох болон ямар ч хөдөлгөөн хийж байгаа нөхцөлд ашиглаж болох юм байна. Ухаалаг гар утасны цоожийг хурдан, аюулгүй, стрессгүйгээр тайлах уг төхөөрөмжийн сурталчилгаанд өгүүлснээр [tweetable]дундаж хэрэглэгч гар утасныхаа цоожийг тайлахад 2,3 секундыг зарцуулдаг[/tweetable] ба өдөрт дор хаяж 39 удаа энэ үйлдлээ хийдэг гэжээ. Түүнчлэн энэ процесс нь [tweetable]хүмүүст тухгүй санагддаг тул гар утсаа огт цоожилдоггүй[/tweetable] гэсэн байна.
Утасгүйгээр мэдээлэл солилцох боломжийг олгодог NFC /Near Field Communication/ технологийг ашигласан дижитал шивээс хаана ч байсан нууц үг оруулахгүйгээр гар утсаа хурдан бөгөөд найдвартай цоожийг нь тайлах боломжийг олгож байгаа юм.
10 ширхэг шивээс бүхий нэг багц нь 10 долларын үнэтэй энэ шивээсний нэгийг нь л 5 хоног ашиглах боломжтой юм байна.








Baljinnyam Batbold
2014/08/11 at 15:49
t1 iin
Baljinnyam Batbold
2014/08/11 at 15:49
t1 iin
Baljinnyam Batbold
2014/08/11 at 15:49
t1 iin
Baljinnyam Batbold
2014/08/11 at 15:49
t1 iin
Зочин
2014/08/11 at 18:00
iluu zardal um bishu, huruunii hee bj bhad.
Baykaa Baynaa
2014/08/11 at 18:42
humuus robot bolhod 1 alhamar uragsh :/
Baykaa Baynaa
2014/08/11 at 18:42
humuus robot bolhod 1 alhamar uragsh :/
Baykaa Baynaa
2014/08/11 at 18:42
humuus robot bolhod 1 alhamar uragsh :/
Baykaa Baynaa
2014/08/11 at 18:42
humuus robot bolhod 1 alhamar uragsh :/