Бугуйндаа үсний боолтоо зүүдэг бол энэ зуршлаа яг одоо хаях 3 шалтгааныг мэдэж аваарай!

0

Та магадгүй бугуйндаа үсний боолт зүүх нь эрүүл мэндэд хортой гэж сонсож байсан ч үүнд төдийлөн их анхаарал хандуулж байгаагүй байх. Гэвч үнэндээ энэ нь зүгээр ч нэг эмчийн зөвлөдөг зөвлөгөө төдий биш бөгөөд дараах 3 шалтгааныг анхаарч, энэхүү зуршлаасаа салахыг зөвлөж байна.

1. Энэ нь цусны эргэлтийн хүндрэл үүсэх шалтгаан болдог

© MeowMeowMeowMan / reddit

Үсний боолтоо бугуйндаа зүүх үед энэ нь таны цусны эргэлтийг боож, биеийн хэвийн үйл ажиллагаанд саад болж байдаг ажээ. Үүний улмаас хуруу мэдээ алдах, судас дагаж өвдөлт мэдрэгдэх зэрэг хам шинж илэрдэг байна.

 

2. Энэ нь таны амьдралыг эрсдэлд ч оруулж болзошгүй

© shutterstock.com, © shutterstock.com, © shutterstock.com

Удаан хугацаагаар бугуйндаа үсний боолт зүүх үед бугуй хэсэгт булцуу үүсэж буйг олж тогтоосон бөгөөд антибиотик хэрэглэсэн ч үр дүн өгөхгүй байсан бөгөөд хагалгаанд орж авахуулсан тухайгаа эмч Одре Копп (Audree Kopp) өгүүлжээ. Дээрх түүх нь үсний боолтыг бугуйндаа удаан хугацаанд зүүснээр үрэлт үүсэж гаднын нян бактери халдварлах нөхцөлийг бүрдүүлж буйн тод жишээ билээ.

 

 

3. Таны гадаад үзэмжинд ч сөргөөр нөлөөлдөг

© shutterstock.com

Гоо зүйн ямар нэгэн мэдрэмжийн талаар энд дурдаад хэрэггүй болов уу. Үсний боолтны оронд чамин бугуйвч эсвэл хувцастай тань зохицсон бугуйн цаг зүүх нь илүү дээр сонголт байх болно.

 

Бонус: Маш олон үсний боолт хөглөрөөд, хаана хийж цэгцлэхээ мэдэхгүй байна уу?

© diyhsh.com

Үсний боолтоо бугуйндаа зүүх шалтгаан нь охид бүсгүйчүүдийн хувьд мэдээж хаана тавихаа мэдэхгүй байх эсвэл гээхгүй байх зорилготой байдаг. Тэгвэл танд карабинер (carabiner) туслах болно. Маш жижигхэн хэмжээтэй ч хангалттай олон үсний боолтыг хийх боломжтой. Хаана ч авч явсан авсаархан гэдгээрээ онцлогтой шүү.

Та бугуйндаа үсний боолт зүүдэг үү? Энэ тухай өөрийн бодлоо сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

4
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *