“Parasite”-аас дутахааргүй гүн сэтгэгдэл төрүүлэх Солонгосын 10 кино

4

2 дугаар сарын 9-нөөс 10-ны өдөр шилжих шөнө “Оскар”-ын шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө: “Parasite” кино авч болох бүх л төрлөөр шагнал авсан гэхэд буруудахгүй. Энэ бол түүхэндээ анх удаа Ази кино хамгийн олон шагнал авсан тохиолдол юм. Үзэгч олон Өмнөд Солонгосын кино үзэх дуртай, үнэхээр ч сонирхол татахуйц дэлгэцийн бүтээл хийж чаддаг ард түмэн юм.

“Parasite” кино бүтээгчдэд баяр хүргээд та бүхэндээ сүүлийн 20 жилд үзэгчдийн дунд шуугиан тарьсан Өмнөд Солонгосын кинонуудаас танилцуулахаар бэлдлээ.

Sseo-ni (2011)

© Sseo-ni / CJ Entertainment

IMDb-ийн үнэлгээ: 7,8

Киноны үйл явдал На-Ми гэх нэртэй эмэгтэйн түүхээр эхэлнэ, тэрээр эмнэлэгт эмчлүүлж байгаад цуг сурч байсан охинтойгоо таарах ажээ. Үхлээ хүлээж буй эмэгтэйн сүүлчийн хүсэл – цуг сурч зүү ч орох зайгүй үерхэж байсан найз охидуудтайгаа уулзах. Ингээд На-Ми 25 жил уулзаагай хүмүүсийн эрэлд гарна, энэ хугацаанд өнгөрсөн хүүхэд үеэ дуурсах ажээ.

Уг кино хүүхдийн гэнэн цагаахан үерхлийг харуулсан. Хүний сэтгэл хөдлөлийг бүхий л талаас нь эндээс мэдэрнэ. Үзэж дууссаны дараа ч бодогдсоор, мөн 80-аад оны үеийн сонсох дуртай байсан саундтрекүүд эгшиглэх ажээ.

 

Oldboy (2003)

© Oldboy / Show East

IMDb-ийн үнэлгээ: 8,4

Пак Чхан-укийн бүтээлд О-Де-су гэх залуу гарна, түүнийг гудамжнаас хулгайлаад цонхгүй битүү өрөөнд хорино… 15 жил. Эрх чөлөөгөө эргэж олж аваад О-Де-су өөрийг нь хулгайлсан хүнийг олохоор шийднэ, ямар учир шалтгаанаар түүнийг хулгайлж энэ олон жил хорих болов?

Квентин Тарантино уг киног “хэдэн арван жилд ганц л тохиох төгс бүтээл” гэж үнэлсэн . Уг кино Каннын кино наадмаас Гран-при хүртсэн бөгөөд чухам Квентин Тарантино шагналыг гардуулсан байдаг. Өшөө авах чин хүсэл, хорсол энэ төрлийн кино үзэх бэлтгэлгүй үзэгчийг ч өөрийн эрхгүй татна.

 

O-jik geu-dae-man (2011)

© O-jik geu-dae-man / Showbox

IMDb-ийн үнэлгээ: 7,8

Солонгосын уянгын кино үзээд та зарцуулсан цагтаа огт харамсахгүй. Уг киноны үйл явдал, боксчин байсан Чхоль-мин нуугдмал амьдралаар амьдрах болсон, өдрийн хоолоо залгуулах гэж хэд хэдэн ажил давхар хийнэ. Түүний амьдралд гэнэт нэгэн хараагүй бүсгүй орж ирдэг, залуугийн хувь тавилан орвонгоороо эргэх ажээ.

Сэтгэл хөдөлгөм гэгээн хайрын сайхан түүх. Тэдний замд тулгарах саад тотгор. Хажууд түших бат бөх мөрийг дэрлээд нулимс дуслуулан үзээрэй.

 

Gongdong gyeongbi guyeok JSA (2000)

© Gongdong gyeongbi guyeok JSA / CJ Entertainment

IMDb-ийн үнэлгээ: 7,8

Хойд болон Өмнөд Солонгосын хил дээр болсон үйл явдлыг өгүүлнэ, хоёр улсын төлөөлөгчид аль аль нь хохирчээ. Асуудлыг шийдэхийн тулд Өмнөд Солонгос гаралтай Швецарь мэргэжилтнийг урьж авчирна.

Уг кино – аливаа дайн ямар ч утгагүй гэдэг үзэл санааг үргэлжлүүлсэн юм. Дайны эсрэг сайхан бүтээл.

 

Bakjwi (2009)

© Bakjwi / CJ Entertainment

IMDb-ийн үнэлгээ: 7,1

Цус сорогчийн сэдвийг солонгосын кино бүтээгчид зүгээр үлдээсэнгүй. Уг кино алдарт “Twilight” кино дэлгэцнээ гарснаас хойш нэг жилийн дараа үзэгчдийн хүртээл болсон. Өөр дээрээ эдгэршгүй өвчнийг анагаах эмийг туршаад цус сорогч болсон залуугийн тухай түүхийг өгүүлнэ.

Киног сюрреалист гэж үнэлэх бөгөөд, цус сорогчийн түүхийг Өмнөд Солонгосын кино урлаг талаас бүрэн гаргаж чадсан. Бүтээл 2009 онд Каннын кино наадмаас шагнал авч байжээ.

 

Salinui chueok (2003)

© Salinui chueok / CJ Entertainment

IMDb-ийн үнэлгээ: 8,1

“Parasite” киноны найруулагч, мөн гол дүрд тоглосон жүжигчин тус киног бүтээлцжээ. Киног бодит үйл явдлаас сэдэвлэсэн гэдэг – Өмнөд Солонгосын цуврал алуурчин. Гэмт хэрэг дээр урьд өмнө нь огт том хэрэг дээр ажиллаж үзээгүй нэгэн мөрдөгч ажиллана Түүнд туслахаар Сөүлээс бас нэгэн мөрдөгч ирнэ, тэрээр орон нутагт ажиллаж байгаа цагдаа, мөрдөгчтэй тэр болгон ойлголцож чадахгүй.

Уг кино Солонгост маш их алдаршсан, тэр ч бүү хэл Квентин Тарантино 1992-2009 оны хоорондох шилдэг кино хэмээн үнэлжээ.

 

Bom yeoreum gaeul gyeoul geurigo bom (2003)

© Bom yeoreum gaeul gyeoul geurigo bom / Sony Pictures Classics

IMDb-ийн үнэлгээ: 8,0

Найруулагч Ким Ки Дук гэдэг нэрийг зөвхөн Өмнөд Солонгосын ард иргэд мэдээд зогсохгүй, дэлхийн олон улсад танил болоод удаж байна. Чухам энэ л бүтээл түүнийг алдартай болгосон гэлцдэг. Кинонд нэгэн лам, түүний залуу шавь гарна. Өсөж торниж байгаа залуу шавь амьдралтай танилцах ажээ.

Энэ бол артхаус. Заримдаа таатай, заримдаа тэвчихийн аргагүй гэмээр. Нуугдмал утга агуулгыг эрэлхийлэх дуртай хүмүүст энэ кино тохирно.

 

Ah-ga-ssi (2016)

© Ah-ga-ssi / CJ Entertainment

IMDb-ийн үнэлгээ: 8,1

“Oldboy” киноны найруулагч Пак Чхан-ук-ийн бас нэгэн бүтээл. Сара Уотерсийн “Fingersmith” романаар сэдэвлэн бүтээсэн. Кинонд Сук-хи гэх бүсгүйн тухай өгүүлнэ, Гүн хочтой этгээдийн санааг хэрэгжүүлэхээр нэгэн баян айлд үйлчилэгчээр ажилд оржээ. Гүн гэрийн эзэгтэйн толгойг эргүүлж түүнтэй гэрлэх бодолтой, ингэснээр гэрийн эзэгтэйн өв хөрөнгийг өвлөж авна. Харин Сук-хи гэрийн эзэгтэй Гүнд танилцуулах үүрэгтэй юм. Бүсгүй гэрийн эзэгтэйн талаар ихийг олж мэдэх тусам Гүнгийн санаа бүтэхгүй гэдгийг ухаарна.

Кино сонирхолтой үйл явдлаар үзэгчдийг татаад зогсохгүй мөн зураг авалтаар ч алмайруулна. Зарим нэг хэсгийг нь шууд гэрэл зураг болгож буулгаад гэрээ чимсэн ч болохоор.

 

Sinsegye (2013)

© Sinsegye / Next Entertainment World

IMDb-ийн үнэлгээ: 7,6

Цагдаагийн нууц ажилтан олон жилийн турш Солонгосын гэмт хэргийн бүлэгт гишүүн болж ажиллаж байгаа. Ча-сон мафийн бүлэгт том байр суурь эзлэх болжээ. Мафийн толгойлогчийн үхлийн дараа хоёр хүү нь (Ча-сон нэгнийх нь баруун гар) гол хүний байр суурийг эзлэх гэж тэмцэлдэнэ. Эргэн тойрон нөхцөл байдал улам хурцдах тул залуу шийдвэр гаргахаас өөр аргагүй: эргээд цагдаа болох эсвэл гэмт хэрэгтнээрээ үлдэх.

“The Godfather”, “The Departed” кино бүгд нэг төрлийнх. Уг кино үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан юм.

 

Bin-jip (2004)

© Bin-jip / Cineclick Asia

IMDb-ийн үнэлгээ: 8,0

Ким Ки Дукийн бас нэгэн сэтгэлд нийцэх артхаус бүтээл. Тхэ-сок сурталчилгааны цаас айлуудын хаалган дээр нааж удаан хугацаагаар эзэнгүй байгаа айлд нь хэсэг амьдардаг. Амьдарсныхаа хөлсөнд гэрийнх нь тодорхой зарим нэг ажлуудыг хийж өгнө. Санамсаргүй байдлаар нэг айлд тэрээр дуу чимээгүй Сон-Хватай танилцдаг. Бүсгүй гэр бүл гэдгийг хүчирхийлэл, доромжлол гэдэг утгаар нь л мэдэх нэгэн. Тэрээр Тхэ-сокийн амьдралын хэв маягт шилжин түүнтэй цуг айлаас айлд амьдрах болжээ.

Хайр дурлалын нэгэн хачирхалтай кино, урьд нь хайр дурлал гэдгийг та энэ өнцгөөс огт харж байгаагүй болов уу? Урьдчилан таахын аргагүй үйл явдал өрнөнө: та үйл явдлыг таах гэж бүү оролд, яагаад гэвэл ямар ч боломжгүй.

Та “Parasite” киног үзсэн үү? Таны үзэх дуртай Солонгос кино юу вэ?

30
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Uyanaa Baatar

    Uyanaa Baatar

    2020/02/15 at 20:52

    Uyanaa Baatar

  2. Boloroo Bolor

    Boloroo Bolor

    2020/02/15 at 21:31

    Angel Angel hardaa…..

  3. Bayarmaa Baamaa

    Bayarmaa Baamaa

    2020/02/15 at 21:46

    Uyanga Jargalsaikhan

  4. Boris Nasanjargal

    Boris Nasanjargal

    2020/02/15 at 23:15

    Мөнхгэрэл Б.

  5. train to busan the flu ene huyor haana bbn

  6. Dulamsuren Gombojav

    Dulamsuren Gombojav

    2020/02/16 at 09:58

    Uzmeer bn

  7. Orgil Selenge

    Orgil Selenge

    2020/02/16 at 10:35

    Parasite yadag kino iin

  8. Soyolmaa Tuvshin

    Soyolmaa Tuvshin

    2020/02/16 at 13:18

    Badral Byambadorj

  9. Алтаноргил Лхажав

    Алтаноргил Лхажав

    2020/02/17 at 00:24

    Parasite iig vzeed 3 honog setgeld evgvi medremj torsoon er ni boĺ ih evgvi kino

  10. Uuganbaatar Gansukh

    Uuganbaatar Gansukh

    2020/02/17 at 03:11

    My Way gej tasartsan kino bdagda

  11. Зочин

    2020/02/18 at 14:32

    MOther, Sea Fog geh met zunduu kino bii.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *