Хүүхдээ хэрхэн зөв хүн болгож хүмүүжүүлэх вэ? Үүний тулд та хүүхдийнхээ 1-18 хүртэлх насанд нь дараах зүйлсийг зааж өгөх хэрэгтэй!

13
0
25,672

Олон нийттэй харилцагч Уиллиам Чэннинг (William Channing) хүүхдийг өсгөхөд улс орныг хөгжүүлэхээс илүү чин сэтгэлийн бодол болон гүн цэцэн ухаан шаардлагатай гэж хэлсэн нь үнэхээр зөв юм. Хүүхдийг өсгөж хүмүүжүүлнэ гэдэг хэцүү зүйл, туршлагатай эцэг эхчүүд ч мөн ялгаагүй, яагаад гэвэл хүүхдийг өсч томрохоос өмнө зааж сургах ёстой олон чухал зүйлс бий. Дээрээс нь та үр хүүхдэдээ зөв талаараа үлгэр жишээ болж, тэдэнд зөв зуршлыг өөртөө хэвшүүлэхэд нь тус болох үүрэгтэй.

Бид та бүхэнд эцэг эхчүүдийн заавал мэдэж байх хэрэгтэй, хүүхдэд нас насанд нь зааж сургах ёстой чухал зүйлсийн жагсаалтыг хүргэж байна.

5 хүртэлх нас

  • Хэрхэн алдаа дутагдал болон уур бухимдлаа даван туулах
  • Хэрхэн бусдыг уучилж, өршөөх
  • Хэрхэн бусад хүүхдүүд болон насанд хүрсэн хүмүүсийн санал бодлыг хүлээж авах
  • Хэрхэн биеэ даах

  • Гэрийн хаягаа сайн мэддэг байх
  • Эргэлзэлгүйгээр танихгүй хүмүүстэй юм ярихгүй байх эсвэл дагаж явахгүй байх
  • Эрүүл хоол хүнс идэх (харшил үүсгэх хоол хүнснээс татгалзах)

  • Насанд хүрсэн болон ахмад настай хүмүүсийн өмнө ичихгүй байх
  • Мэдэхгүй зүйлээ хэн нэгнээс айж эмээлгүй асууж мэдэх
  • Хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх

 

6-8 нас

  • Хэрхэн энгийн хоол хийх (цай, хачиртай талх)
  • Түргэн тусламж, эмнэлэг, гал командын дугааруудыг мэдэх
  • Юмыг цагт нь амжуулж хийх

  • Хэрхэн сэлэх
  • Хэрхэн дүрмийн дагуу зам гарах
  • Шинэ хүмүүстэй уулзахаасаа эмээхгүй байх
  • Хэрхэн ширээн дээр зөв сууж, халбага сэрээ хэрэглэх

  • Хэрхэн ном болон интернетээс мэдээлэл хайх
  • Хэрхэн толгойдоо орж ирсэн үг болгоныг хэлэхгүй байх, яагаад гэвэл энэ нь хэн нэгнийг гомдоож мэднэ гэдгийг ойлгох
  • Хэрхэн хүрээлэн буй орчин болон амьтдыг хайрлах
  • Цээжээр эцэг эхийнхээ гар утасны дугаарыг мэддэг байх

 

9-12 нас

  • Хэрхэн хүсэл тэмүүлэл болон өөрт хэрэгтэй байгаа зүйлсийг ялгаж салгах
  • Хэрхэн өөдрөг байх, гэхдээ бусад хүмүүст заавал таалагдах албагүй гэдгийг ойлгох
  • Хоббитой болох бас хоббигоороо амжилтад хүрэх гэж хичээх
  • Зөв хувцаслах

  • Интернетийг аюулгүй хэрэглэж сурах
  • Гэрээсээ гарахдаа гэрийн түлхүүр болон халаасны мөнгө авч явах
  • Хөнгөн зууш хийх, хоол чимэглэх болон хүнсний ногоо арилгаж сурах
  • Телевиз үзэх эсвэл компьютер тоглохдоо цагийн хязгаартай байх

  • Биеийн тамирын дасгал хийх
  • Хэрхэн дэлгүүр явах
  • Хэрхэн луужин ашиглах болон майхан барих
  • Ойр дотнын хүмүүс болон хамаатан саднуудыхаа төрсөн өдрийг мэддэг байх

 

13-15 нас

  • Согтууруулах ундаа болон мансууруулах бодисны хор хөнөөлөөс сэрэмжлэх
  • Хотыг сайн мэдэх болон аюултай газрууд руу очихгүй байх
  • Ганцаараа нийтийн тээврээр зорчих
  • Хүмүүсийг байгаа байдлаар нь хүлээж авах, илүү зүйл хүсэхгүй байх

  • Нөхөрлөлдөө анхаарал хандуулах
  • Эсрэг хүйстэндээ өөрийнхөө мэдрэмжийг ил гаргах
  • Буруу зүйл хийсэн үедээ уучлалт гуйх
  • Мөнгө хадгалах болон хэрэгтэй зүйлд зарцуулж сурах

  • Өөртөө итгэлтэй байх гэхдээ бусдад их зан гаргахгүй байх
  • Хувийн орон зайгаа хүндэтгэх
  • Хэрхэн депресс бий болдгийг ойлгох, үр дагавар болон түүнээс сэргийлэх

 

16-18 нас

  • Чухал шийдвэр гаргахын өмнө сайтар бодох
  • Зөрчлийг хэрхэн шийдвэрлэх
  • Хэрхэн зөвшилцөх арга хайж олох
  • Эрсдэлийг ухаалгаар хэрхэн шийдвэрлэх
  • Биеийнхээ жинд анхаарах

  • Хүч чадлаа тооцоолох
  • Хичээл ном болон сэтгэл хөдлөлөө бие дааж хариуцах
  • Хэрхэн давуу болон сул талаа үнэлж дүгнэх
  • Ирээдүй болон ажил мэргэжлийнхээ талаар бодолхийлэх
  • Сайн дураараа цагийн ажил хийх

  • Бэлгийн харьцааны талаар зөв ойлголттой байх
  • Өөрийнхөө болон бусдын юу мэдэрч байгааг ойлгох

Та эдгээр зөвлөгөөнүүдийг зөв гэж бодож байна уу? Танд өөр нэмж хэлэх зөвлөгөө байна уу? Бид бүхэн таны санал сэтгэгдлийг сонсохдоо хэзээд таатай байх болно.

11
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

13 Сэтгэгдэл

  1. Күнсая Таней Хызы

    Күнсая Таней Хызы

    2019/04/05 at 12:47

    Studyent Abil

  2. Naranbaatar Nomunerdene

    Naranbaatar Nomunerdene

    2019/04/05 at 13:16

    Бямбатогтох Д.

  3. Otgonchimeg Lamjav

    Otgonchimeg Lamjav

    2019/04/05 at 17:17

    Alinga Lamjav

  4. Ariuntuya Uvgunkhuu

    Ariuntuya Uvgunkhuu

    2019/04/05 at 19:21

    Sarangerel Ganbat

  5. Ariuntuya Uvgunkhuu

    Ariuntuya Uvgunkhuu

    2019/04/05 at 19:21

    Erdene Ganbat

  6. Бямбасүрэн Сарнай

  7. Handaa Tamila

  8. Ulzii Tsoodol

    Ulzii Tsoodol

    2019/04/06 at 00:11

    Tselmeg Tsegii

  9. Monhoo Booloi

    Monhoo Booloi

    2019/04/06 at 03:18

    Tuguldur Enkhtsetseg
    Мөнхжаргал Сарантуяа

  10. Gaasii Saagii

    Gaasii Saagii

    2019/04/06 at 08:18

    Lilo Stitch

  11. Б. Мөнхсайхан

    Б. Мөнхсайхан

    2019/04/06 at 08:39

    Uursduul zuw yaw ayaandaa zuw xvn bolno

  12. Tuyasaikhan Bazarsuren

    Tuyasaikhan Bazarsuren

    2019/04/06 at 09:08

    Munkherdene Batsaikhan

  13. Tuyasaikhan Bazarsuren

    Tuyasaikhan Bazarsuren

    2019/04/06 at 09:08

    Ariunaa Altansukh