Дэлхийн хамгийн хүнд унадаг дугуй: бүхэлд нь цемент цутгаж хийсэн 130 килограмм жинтэй, бүрэн ажиллагаатай унадаг дугуй

0

Дэлхий дээр байж болох хамгийн хачин гэмээр бүх зүйлийг үзэж харсан гэж бодож явдаг бол та ёстой эндүүрч байна шүү. Блогерууд цементээр анхны унадаг дугуй хийхэд бүхэл бүтэн хоёр сарыг зарцуулжээ.

i0.wp.com

Сошиал сүлжээнд дэлхий дээрх анхны Concrete Bike гэх нэртэй цементэн унадаг дугуй бүтээх үйл явцыг харуулсан бичлэгийг байршуулжээ. Хотын гудамжаар ямар ч асуудалгүй хөдөлгөөнд оролцох бүрэн ажиллагаатай загвар болсон гэж үзэж байна. Цул цементэн унадаг дугуй унаад явах хэцүү ч гэлээ эзнийгээ эцсийн цэгт нь саадгүй хүргэж өгөх ажээ. Дугуй жийж байгаа хүн зорьсон газраа хүрээд зогсохгүй мөн биеийн хүчний ачаалал ч авах аж.

i0.wp.com

Дэлхийд байхгүй унадаг дугуй хийхэд хоёр гаруй сарыг зарцуулжээ. Төслийн багийнхан унадаг дугуйндаа төмөр унадаг дугуйны эд анги мөн ашигласан. Бетон элементийг цутгахад инженерүүд тусгай фанер урьдчилан бэлдсэн байна. Тэд цементээр суудал, дуулга, тэр ч бүү хэл унадаг дугуй унахдаа зүүх нүдний шилийг хүртэл цутгажээ.

i0.wp.com

Нэгэнт цементээр гинж зэрэг өөр явах эд ангийг хийх боломжгүй тул металл эд анги зайлшгүй оруулахад хүрсэн юм. Тус унадаг дугуйны ганц аюултай зүйл – тормоз байхгүйд оршино. Төмөр, цементээр хийгдсэн унадаг дугуйны өөрийн жин 130 орчим килограмм болжээ.

i0.wp.com

Concrete Bike нь урд хожид хотын гудамжаар хөдөлгөөнд оролцож байгаагүй хоёр дугуйтай хамгийн хүнд унадаг дугуйнд зүй ёсоор тооцогдоно.

2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *