Үүнийг уншсаныхаа дараа та дахин хүүхдийнхээ уруул дээр үнсэхгүй байхыг хичээнэ. Яагаад гэвэл…

2

Саяхан Victoria Beckham өөрийн охин болох Brooklyn-ийхээ уруул дээр үнсэж байгаа зургаа постолж, түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж байсан билээ. Сэтгэгдэл бичих хэсэг дээр нь хүмүүсийн дунд байж болох асуудал эсвэл байж боломгүй зүйл гэдэг тал дээр маргаан дэгдсэн юм. Эмч нар хүүхдүүдэд хайр халамж хэрэгтэйгээс гадна, гэр бүлийн аюулгүй орчинд өсч торних ёстой гэж үздэг. Гэхдээ хүүхдийн уруул дээр үнсэх нь хайрыг мэдрүүлэх оновчтой арга зам биш ажээ.

Манай хамт олон үүний учрыг олохоор шийдсэн бөгөөд хайраа илэрхийлэх энэ арга зам юуны учир хүмүүсийн дунд маргаан дэгдээх болсон шалтгаан, мөн сэтгэлзүйчдийн үзэл бодлыг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.

Энэ нь хүүхдийн хувийн хил хязгаарын талаарх ойлголтонд нөлөөлөх боломжтой

Уруул болон ам бол хүүхдийн биеийн хувийн хил хязгаар юм гэж сэтгэлзүйч Charlotte Reznick тайлбарлажээ. Таныг хүүхдийнхээ уруул дээр үнсэхэд, та түүнд биеийн хил нь нээгдэж, хэн нэгэн түүний нутаг дэвсгэрт ямар ч асуудалгүй нэвтрэч болно гэсэн ойлголтыг төрүүлнэ.

Үүнд мөн чанга өлгийдөх, хүчээр хооллох, бас ширүүн гижигдэх багтана. Түүнчлэн түрэмгий эцэг эхчүүд хүүхдийг “хохирогчийн хам шинж” болох эрсдэлийг нэмэгдүүлэх бөгөөд “үгүй” гэж хэлж чадахгүй байх болон хувийн хил хязгаараа хянаж чадахгүй байхад хүргэдэг байна.

© khloekardashian / instagram

 

Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй үйлдэл

Эмч нар болон тэр тусмаа шүдний эмч нар аманд маш их хэмжээний микробууд байдаг бөгөөд тэдгээр нь насанд хүрэгчдэд халдварлахгүй байж болох ч, хүүхдэд амархан халдварлаж, хор хөнөөл учруулдаг болохыг анхааруулж байна. Хүүхдийн дархлаа суларснаас хойш, зарим аюултай халдварууд шүлсээр дамжин хүүхдийн биед нэвтэрдэг болохыг Charlotte Reznick хэлжээ.

© Greg Rutherford / instagram

 

Хүүхэд магадгүй хайрын илэрхийлэл гэж үзэж, бусад хүмүүсийн уруул дээр хяналтгүй үнсэнэ

Хүүхэд магадгүй таны заасан зүйлсийг гэртээ сурч авч, даган дуурайж мэднэ. Тэр тусмаа гэр бүлийн тойргоос гадуур хэрэгжүүлнэ – бусад хүүхэд эсвэл насанд хүрэгчдийн уруул дээр хайрын илэрхийлэл гэж үзэж, үнсэх болно. Сэтгэлзүйч энэ тал дээр дараах тайлбарыг өгчээ. Хэдийгээр энэ нь эцэг эхчүүдийн хийдэг гэмгүй үйлдэл мэт боловч, хүүхдүүд даган дуурайх хандлагатай байдаг. Тэгэхээр хүүхдүүд эцэг эхээсээ сурч авсан зүйлээ бусад хүмүүс дээр гарах үр дагавар, утга учрыг нь үл харгалзан, дуурайж хийх эрсдэлтэй гэсэн үг. Энэ бол яагаад та хүүхдийнхээ зөвхөн хацар эсвэл духан дээр үнсэх ёстой шалтгаануудын нэг юм.

davidbeckham / Instagram

Таны бодлоор хүүхдийн уруул дээр үнсэх нь байж болох асуудал уу? Хэрэв тийм бол хэдэн наснаас нь эхлэн үнсэж болох вэ? Эцэг эх нь хүүхдийнхээ уруул дээр үнсэх нь байж болох асуудал юм байж, тэгвэл эцэг эх нь эсрэг хүйсийнхээ хүүхдийн уруул дээр үнсвэл яах уу? Эдгээр асуултанд хариулангаа та бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.

© Leonid Mamchenkov / flickr
8
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. mahakaali

    2019/12/11 at 14:56

    huuhdiinhee uruul deer unsene gej yu gesen ug ve. durlasan humuus l urul deer unsdeg biz dee. huuhdiinhee hatsar duhan deer l unsdeg baimaariin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *