Зуны аагим халуунд гэрийн тэжээвэр амьтдыг хэрхэн зөв арчлах вэ? Мал эмнэлэг рүү сандран гүйхгүйн тулд эдгээр зөвлөмжүүдийг урьдчилан хэрэгжүүлээрэй!

0

Гэрийн тэжээвэр амьтад цаг агаарын өөрчлөлтөд их мэдрэг байдаг. Зуны улиралд агаарын хэм өндөр, агаарын чийгшил бага байдаг нь амьтдын биеийн байдалд нөлөөлдөг, тэр ч бүү хэл наранд цохиулах ч тохиолдол бүртгэгдэж байжээ. Гэртээ амьтан тэжээдэг хүмүүс зуны халуун өдрүүд ямар хэцүү өнгөрдгийг гадарлах биз ээ. Тиймээс, хайртай амьтдынхаа зовлонг бага ч болов нимгэлэх зорилгоор хэдэн зөвлөмжийг бэлдлээ. Тэднийхээ хэлийг бага унжуулж, хоншоорыг нь хөлрөхөөс хамгаалъя.

Гадуур зугаалах цагаа өөрчлөөрэй

© depositphotos, © depositphotos

Агаарын хэм өндөр биш буюу өглөө эрт эсвэл оройн цагаар зугаалахаар гарч байгаарай. Ингэснээр хайртай амьтнаа хэт халалтаас хамгаалахын зэрэгцээ хөлийн сарвууг нь түлэгдэхээс хамгаална. Зуны халуунд зам ихээр халдаг тул сарвуу нь түлэгдэж хагарч болзошгүй.

 

Цонх, хаалгаа битгий хаагаарай

© depositphotos

Гэрээсээ явах гэж байгаа бол цонхоо онгорхой орхисон эсэхийг заавал шалгаарай. Агаар дутагдвал халуунд цохиулах аюултай. Боломжтой бол гэрийнхээ хэд хэдэн цонх болон тасалгаа хоорондын хаалгыг онгорхой үлдээгээрэй. Нэг ёсондоо нэвт салхилах боломжийг бий болгоно. Ингэснээр таныг эзгүй хойгуур амьтан өөртөө илүү сэрүүхэн газрын сонгож таныг ажлаас иртэл тайван хэвтэх боломж үүсдэг.

 

Амьтныг угаах хэрэггүй

© depositphotos, © depositphotos

Хүмүүс бид халуунтай тэмцэх өөрийн гэсэн аргатай, жишээ нь, хүйтэн шүршүүрт орж сэрүүцдэг. Энэ арга муур эсвэл нохойд тохирно гэсэн үг огт биш шүү. Хэрвээ таны гэрийн тэжээвэр амьтан усанд орох дургүй бол түүнийг хүчлэх хэрэггүй, энэ нь түүний сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Биеийн хэм огцом унахад стресст хүргэх эрсдэлтэй.

Өдрийн туршид сарвуу, гэдсийг нь норго эсвэл хоншоорыг нь угааж өгсөн ч болно. Тасалгааны голд устай сав тавих, тасалгааг чийгшүүлэх зорилгоор ус шүршээрэй.

 

Уух усыг нь тогтмол сольж байгаарай

© depositphotos

Гэрийн тэжээвэр амьтан хангалттай хэмжээний ус ууж чадаж байгаа эсэхийг анхаараарай. Савтай ус нь эвгүй үнэртэй болсон эсвэл хоолны үлдэгдэл орсон бол амьтад уухаас татгалздаг. Тиймээс өглөө, оройдоо саванд нь шинэ ус хийж өгч байгаарай.

 

 

Нойтон хоолноос татгалз

© depositphotos © depositphotos

Халуунд шөлтэй, нойтон хоол хурдан мууддаг, үүнээс болоод гэрийн тэжээвэр амьтан хордлого авах эрсдэлтэй. Энэ л шалтгааны улмаас малын эмч нар халуунд хуурай хоол өгөхийг зөвлөдөг байна. Хайртай амьтандаа идэх дуртай махны нухшийг нь өгмөөр байгаа бол үлдэгдэл хоолыг нь шалан дээр үлдээлгүй цааш хөргөгчинд хийж хадгалаарай.

 

Үсийг нь битгий хус

© depositphotos

Ихэнх эзэд хайртай амьтныхаа зовлонг нимгэлэхээр зуны цагт үсийг нь хусчихдаг. Энэ бол түгээмэл алдаануудын нэг, яагаад гэвэл амьтны үс ноос тухай амьтны дулааны солилцоонд маш их үүрэг гүйцэтгэдэг байна. Үс ноос нь нимгэн арьсыг түлэгдэлтээс хамгаалдаг ажээ.

Халуунд тав тухтай байлгахыг хүсэж байгаа үсийг нь самна эсвэл багахан засна, огт хусаж болохгүй шүү.

 

Зугаалганд гарахдаа хангалттай ус нөөцлөөрэй

© depositphotos

Нохой, муур халуунд их хэмжээний ус уух шаардлагатай байдаг. Хэрвээ та гэрээсээ удаан хугацаагаар гарах гэж байгаа бол уух усны хангалттай нөөц бэлдээрэй. Ус хэтэрхий хүйтэн байж болохгүй, бидний л адил ханиад хүрч болзошгүй. Уухад нь амар байх үүднээс бүдүүн амтай хуванцар савтай явна. Нохойн өөрийнх нь усны сав шүү.

 

Бонус: Гэрийн тэжээвэр амьтан халуунд цохиулсныг хэрхэн мэдэх вэ?

  • Биеийн дулаан нэмэгдэх
  • Зүрхний цохилт ихсэх, амьсгал нь доголдож өөрт нь хэцүү байх
  • Хоолны дуршил өөрчлөгдөх: хоолноос татгалзах эсвэл хэтэрхий их ховдоглох
  • Хөдөлгөөн нь өөрчлөгдөх: хэтэрхий хөдөлгөөнтэй болох эсвэл сулбайх
  • Шүлсний ялгаруулалт ихсэх
  • Амны хөндийн өнгө нь өөрчлөгдөх: хэл нь улайх эсвэл цайх, буйл нь улайх
  • Сарвуу нь хөлөрч чийг татах (муурных)

Бидний хайрлаж явдаг гэрийн тэжээвэр амьтад халуунаас зугтаахын тулд заримдаа санаанд оромгүй буюу хөгжилтэй арга ашигладаг. Жишээ нь, бүтээлэг дор нуугдах эсвэл гудамжны тогтоол усанд орж хөрвөөх. Харин таны гэрийн тэжээвэр амьтан яаж байсан бэ?

9
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *