Бага талбайтай байранд амьдардаг хүмүүсийн хамгийн их гаргадаг 9 алдаа

3

Бид бага талбайтай өрөөгөө илүү том харагдуулах эсвэл өрөөгөө сайхан харагдуулах гэж чимэглэхдээ алдаа гаргаж нөхцөл байдлыг улам дордуулах тохиолдол гардаг. Гэрээ тохижуулахдаа бид тавилгуудаа хэвшил болсон байрлалынхаа дагуу л байрлуулна, бас том талбайтай өрөөнд зориулсан засал чимэглэл хийх гэж оролдоно эсвэл байгаа бүх эд хогшлоо гар дор бэлэн байлгах гэж хичээдэг.

 

Жижиг байрны тохижилтын дизайн

1. Зурагтай хана

Жижиг хээ хуартай ханын цаас, кафель эсвэл бүр эсрэгээрээ хэт том зурагтай ханын цаас – энэ бол жижигхэн байранд шилдэг сонголт болохгүй. Ингэснээр өрөө тань улам жижигхэн болж сэтгэл санааг дарамталдаг.

Хэрвээ нэг өнгийн хана танд уйтгартай санагдаад байвал өрөөний зөвхөн нэг ханыг эсвэл буланд онцгой чимэг оруулаарай. Дунд зэргийн хэмжээтэй цэцэг, моодны зураг эсвэл этгээд гэмээр геометрийн хээтэй ханын цаас сонгож наагаарай.

 

2. Олон тооны тавилга

Мэдээж буйдан, шкаф, комод, гоо сайхны ширээ, номын тавиуруудыг багтаамаар санагдана. Зөв зохион байгуулалт хийхэд тавилга саад болохгүй гэж боддог. Гэхдээ жижигхэн талбайтай өрөөнд буруу зохион байгуулалт гэж хэлмээр байна. Таны байр яг л хог новшоо хураасан амбаар шиг харагдана, тэгээд ч чөлөөтэй хөдөлж чадахгүйд хүрнэ.

Минимализм – жижиг байрны үнэнч анд. Одоо моод болоод байгаа бөгөөд загварлаг харагдана. Энэ асуудлыг олон үйлдэлт тавилга шийдэж чадна. Тавиуртай ор эсвэл бүгд нэг шкафанд нуугддаг тавилга байна. Бичгийн ширээ нь гоо сайхны ширээд болоод хувирч болж байна. Мэдээж бүгдийг өөртөө тохируулах нь ойлгомжтой: гэртээ бичгийн ажил хийгээд байдаггүй бол бичгийн ширээ тавих хэрэг гарахгүй.

 

3. Гоёл чимэглэлийг хэтрүүлэх

Уран зураг, гэрэл зураг, тавилга дээр байрлуулсан баримал – энэ бүгд жижиг байранд гаргаж буй маш том алдаанууд. Чимэглэлийн төлөө хийж байгаа чимэглэл нь таны байрыг бэлэг дурсгалын лангуу болгож хувиргана.

Таны хэв маягт тохирох 1-2 зураг, нэг хивс, хэдхэн баримал эсвэл лаа байхад л хангалттай. Ингэж чадвал таны өрөө илүү уужим цэлгэр харагдахаас гадна бас тав тухтай болж чадна. Тийм ээ, бас цэвэрлэгээнд зарцуулах цаг ч эрс багасна шүү.

 

4. Олон давхар хөшиг

Хөшиг ямар ч уйтгартай зохион байгуулалтыг чимж чадахын зэрэгцээ таны хичээл зүтгэлийг ч алж чадна. Олон давхар хөшиг нь жижиг тасалгаанд болхи бүдүүлэг харагддаг, мөн тасалгааг улам жижигхэн болгодог байна. Тэгээд ч одоо моодноос гарсан зүйл – том виллад хүртэл ийм төрлийн хөшиг ашиглахаа больсон юм. Гэхдээ зарим нэг дизайнерууд гаргаж буй загвартаа тохируулаад ашиглах нь ашиглаж байгаа.

Орчин үеийн моодонд ороод байгаа хөнгөн тааран материалтай хөшиг эсвэл жалюзинд анхаарлаа хандуулаад үзээрэй. Эсвэл нимгэн хөшигнүүд байж болно, гаднаас орж ирэх гэрлийн 50%-ийг бууруулдаг хөшигнүүд одоо моод болжээ.

 

5. Том хэмжээтэй гэрлийн бүрхүүл

Хэтэрхий том эсвэл жижигхэн хэмжээтэй гэрлийн бүрхүүл – нэг зүйлийн хоёр туйл бөгөөд аль аль нь жижигхэн тасалгаанд тохирохгүй. Хэтэрхий том хэмжээтэй нь тааз дээрээс орж ирэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ, харин хэтэрхий жижиг нь жижиг тасалгааны өө сэвийг улам тодосгож өгдөг.

Тиймээс шууд таазандаа суусан гэрлийн бүрхүүл илүү зохимжтой, мөн ширээний эсвэл булангийн чийдэнгүүдээр гэрээ чимэглэх ч арга бий. Үнэхээр таазандаа гэрлийн бүрхүүл хиймээр байгаа бол аль болох таазандаа суурилснаас бусдыг хүлээн зөвшөөрөх хэрэггүй гэж хэлмээр байна.

 

6. Өнгөний олон төрөл

Олон өнгийн зохицолдлогоо, хээ хуар – жижиг талбайтай өрөөний хувьд маш хүнд асуудал бөгөөд жирийн оршин суугч төдийгүй чадварлаг дизайнерын хувьд ч хүнд даалгавар болно. Олон төрлийн өнгө зөвхөн том талбайтай өрөөнд л зохимжтой. Ингэж өөрийнхөө амьдралыг хүндрүүлэх шаардлага огт байхгүй.

Өнгөний зохицолд баримтлах дүрэм гэж бий – нэг дор гурваас илүүгүй өнгө ашиглах. Харин үндсэн суурь болгон ашиглах туяа ямар ч байж болно. Жишээ нь цайвар шаргал – үндсэн, харин өрөөг чимэх өнгө нь ягаан эсвэл шаргал гэх мэт.

 

7. Задгай тавиурууд

Ил задгай тавиурууд нь өрөөг амилуулж биежүүлдэг гэдэг, гэхдээ зөв бөгөөд сонирхолтой байрлуулсан тавиурууд шүү. Тавиурууд дээр ихэнхдээ төрөл бүрийн зүйл овоолох нь их.

Хамгийн гол нь тавиурны өөрийн байрлал болон тавиур дээр байрлуулах эд хогшил дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрвээ сонголт хийхэд хэцүү санагдаад байвал хаалгатай эсвэл хосолсон тавиур сонгоно. Задгай тавиур бага байх тусам эмх цэгцтэй байлгах гэж зовох нь багасна.

 

8. Хурц өнгөтэй шал

Хурц өнгөтэй шал талбайг том харагдуулж болох юм, гэхдээ бусад тавилгууд нь адил өнгөтэй байх нь чухал. Бусад тохиолдолд өрөөг жижигхэн бас эмх замбараагүй болгоно. Тиймээс нэг өнгийн шал сонгохыг  зөвлөж байна. Үүнд мөн хивс ч хамаарахыг анхаараарай.

 

9. Гипс, картонон тааз

Жижиг талбайтай бол гипсэн давхар таазны тухай шууд мартах хэрэгтэй. Таазыг намхан болгож тасалгааг бүр жижигхэн болгож харагдуулна.

Илүү тохиромжтой хувилбар – таазны плинтуз болон карниз. Ханатайгаа адилхан өнгөөр будвал тааз улам өндөр харагддаг сайн талтай. Ийм нэмэлт чимэглэлээс бүр татгалзсан ч бас болно. Мөн таазандаа толин эсвэл тусгалтай чимэглэл хийх аргууд ч бий.

Аливаа өрөө хэмжээнээсээ үл хамааран тав тухтай бас энгийн байх ёстой. Та гэртээ ирээд өөрийнхөө тав тухыг мэдэрч байх ёстойг анхаараарай. Тийм учраас бага талбайтай байрандаа засвар хийхээр төлөвлөж байгаа бол эдгээр алдаануудыг гаргахаас зайлсхийгээрэй. Мэдээж үүнд бас таны сонголт болон санхүүгийн боломж нөлөөлнө.

Та жижигхэн өрөөг том харагдуулахын тулд ямар арга хэрэглэдэг тухайгаа бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай. Мөн байрны засварт гаргахаас зайлсхийх эдгээр алдаануудыг найз нөхөдтэйгөө сошиал сувгаар хуваалцаарай.

17
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Санаа Санаа

    Санаа Санаа

    2019/04/05 at 18:36

    1

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *