Хүнсний зориулалттай гялгар уутанд сармистай төмс болгох цорын ганц жор. Та урьд нь ийм амттай төмс идэж үзээгүй дээ?

3

Хоол болгох хүнсний уут – хэрэглэхэд амар бөгөөд шарах шүүгээнд ямар ч хоолыг шим тэжээлийг нь алдагдуулахгүйгээр болгоход тусална гэж iLadies-д бичжээ.

Үүнээс гадна шарах шүүгээний хавтан цэвэрхэнээрээ үлдэнэ, ямар ч тос үсэрч бохирдохгүй.

Ийм уутанд хамгийн түгээмэл хийдэг хоол бол жигнэсэн төмс юм. Амттай бас шим тэжээлтэй болно. Загас зэрэг махтай хоолны амттай хачир байхаас гадна өдөр болгон хийж идэхэд ч тохиромжтой.

Уг хоолыг хийхэд танд шаардлагатай зүйл гэвэл:

  • 500 г төмс
  • 2 хумс сармис
  • 2 х.х дижоны гич
  • 2 х.х чидун жимсний тос
  • 1 х.х хуурай цагаан дарс
  • 1 ц.х давс
  • Нунтаг хар перец
  • Дурын амтлагч ногоо

Бэлдэх арга:

1. Төмсөө сайтар угааж хальсална. Дараа нь дурын хэлбэрээр хэрчээрэй, гэхдээ том хэмжээтэй байхаар хэрчинэ.

iladies.ro

2. Том саванд хийж давс цацна.

3. Сармисаа шахагчаар шахна. Ногоон навчит ногоогоо жижиглэн татна.

iladies.ro

4. Саванд хийсэн төмсөн дээрээ гич, тос, дарс, татсан ногоо, сармисаа хийгээд сайтар хутгана.

iladies.ro

5. Амталсан төмсөө хүнсний гялгар уутандаа хийгээд халаасан шарах шүүгээнд хийнэ.

iladies.ro

6. Төмсөө 30-35 минут бүрэн болтол шарна, үе үе хольж байхаа мартаж болохгүй.

7. Төмс гадна талаараа шаргалтаж шаржигнана, харин дотроо зөөлөрсөн байх ёстой.

iladies.ro

Та төмсөөр ямар хоол хийж идэх дуртай вэ?

8
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Зочин

    2019/08/30 at 18:58

    hi

  2. Зочин

    2019/08/30 at 18:58

    fhx

  3. Зочин

    2019/08/30 at 18:58

    hi

  4. Зочин

    2019/08/30 at 18:58

    fhx

  5. Зочин

    2019/08/30 at 19:15

    test

  6. Зочин

    2019/08/30 at 19:15

    test

  7. Sarangerel Radnaa

    Sarangerel Radnaa

    2019/08/31 at 02:20

    gilgar uutand hiisen hvnsnii zvil habdar vvsgen

  8. Naraa Nyamsvren

    Naraa Nyamsvren

    2019/08/31 at 18:37

    Gylgar uut horoid bhad bh umu

  9. Jigmed Chimgee

    Jigmed Chimgee

    2019/08/31 at 21:41

    Хүнсэнд халааж /гялгар уутыг /хэрэглэхийг хориглодог .
    Харин тугалган цаас буюу зориулалтын
    хүнсний цаасанд хиймээр юм .

  10. Nyam-osor Haraavch

    Nyam-osor Haraavch

    2019/09/01 at 22:25

    Gylgar uut ch arai bolohgui bhaa tugalgan tsaas bval yadag yum

  11. Baigalmaa Duger

    Baigalmaa Duger

    2019/09/02 at 16:25

  12. Одгэрэл Батцагаан

    Одгэрэл Батцагаан

    2019/09/02 at 16:36

    Гялгар уут халахаараа хортой гэдгийг хүмүүс мэдмээр юм даа

  13. Ariuntuya Anka

    Ariuntuya Anka

    2019/09/02 at 21:37

    Zoriulaltin gylgar uut bdagshdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *