Эртний энэхүү барилга өнгөрсөн 19-р зуунд баригджээ. Гэхдээ өнгө үзэмж муутай энэ цамхагийг гадна талаар нь бүү дүгнээрэй, доторхыг нь хараад та алмайрах вий…

3

Эртний барилга байгууламжийг заавал түүхэн дурсгалт зүйл, музей болгож хүн амьдрах боломжоор хаах хэрэггүй – Англи улсад үүний нэгэн тод жишээ байх ажээ. Зуунаар дамжиж өдий хүрсэн нэгэн цамхагийг тав тухтай орон сууц болгон тохижуулсан байна. Тэр цагт энэ цамхаг улс эх орныг Наполеоны дайралтаас хамгаалах ёстой байв. Харин одоо гурван давхар байр болсон – гэхдээ барилгын үндсэн хэв маяг, тоосгоны өрөлтийг огт оролдож өөрчилсөнгүй.

Энэ цамхаг дотроо орчин үеийн тав тухтай амьдрах орчныг бүрэн цогцлуулж чаджээ

 

Ийм хэв маяг бүхий цамхагийг Британийн эзэнт гүрэн 19 дүгээр зууны эхэн үед  босгож байсан түүхтэй

Хэмжээгээр жижигт тооцогдох энэ цамхагийг 19 дүгээр зууны эхэн үед Британийн эзэнт гүрэн далайн эрэг хавиар босгох болжээ. Цамхаг босгох болсон үндсэн шалтгаан нь Наполеоны болзошгүй дайралтаас хамгаалахтай холбоотой бөгөөд цамхагийг “мартелло” хэмээн нэрлэдэг байсан байна.

 

Энэхүү Мартелло нь Сассексийн гүнлэгт байрладаг

 

Эртний барилгыг 2010 онд сэргээн засварлан одоогийн шинэ төрхөө олж авчээ

Цамхагийг сэргээн засварласны дараа 1,25 сая фунт стерлингээр зарахаар болжээ – энэ мөнгөөр тэд юу санал болгож байгааг хамтдаа сонирхоцгооё.

 

Энэ байшин дотроо гурван давхар – хоёрдугаар давхар руу шууд төмөр шатаар гарч болно

 

Зочдыг шууд камин зуух угтах ажээ

 

Гуравдугаар давхарт гал тогоо, хоолны өрөө цуг байхаар зохион байгуулсан байна

 

Эндээс шууд террас руу гарах боломжтой, гадаа гараад та байгалийн сайхныг шууд харах болно

Архитектурын шүүмжлэгч Жонатан Гланси энэ газрын тухай сэтгэгдлээ ийн бичжээ:

Та террас руу гараарай, орчин үеийн усан онгоцны дээд талын тавцан дээр зогсож байгаа мэт далайн цэнгэг агаарыг шууд мэдрэх болно.

 

Гурван унтлагын өрөө, хоёр ажлын өрөө бас хоёр угаалгын өрөө нэгдүгээр давхарт бий

 

Гэрлийн тусгай зохицуулалт хийсэн учраас огт харанхуй санагдахгүй

 

Доороос дээш болон дээрээс доошоо ийм шатаар гарна

 

Нөр их хөдөлмөрийн ачаар хуучны цамхаг сайшаагдах бүрэн эрхтэй

The Guardian сэтгүүл Мартеллогийн тухай ийн бичсэн байна: “Британийн орчин үеийн барилга байгууламж дундаас хамгийн их сэтгэл доглуулсан нь болжээ”. Шүүмжлэгчид ч мөн уг барилгыг баялаг түүх болон орчин үеийг нэгтгэж чадсан гэж дүгнэсэн байна.

Хэрвээ сэргээн засварлах ажил гүйцэтгэвэл ингэж л хийх ёстой –  21 дүгээр зууны тав тух байхын зэрэгцээ 19 дүгээр зууны хэв маягийг алдагдуулахгүйгээр.

58
ГайхмаарГайхмаар
19
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ulziibayar Ulzii

    Ulziibayar Ulzii

    2019/08/31 at 10:36

    Их сургууль,өгөөж чихэр боовны үйлдвэрийн хашаанд иймэрхуу хэнч тоодоггуй цамхагууд бдаг байхаа?

  2. Khukhtumur Battuvshin

    Khukhtumur Battuvshin

    2019/09/01 at 18:03

    hna bdgiin

  3. Bulgan Dash

    Bulgan Dash

    2019/09/01 at 18:19

    Dotor ni orood manaih gedeg shig goy baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *