Ходоодны хорт хавдар болохоос сэргийлэх байгалийн гаралтай 8 арга. Таны эрүүл мэнд, амь насыг хамгаална!

2

Хорт хавдар бол яах аргагүй хүнд хэцүү өвчин, дотроо хэд хэдэн төрөл бий, тэдгээрийн нэг нь бүдүүн гэдэсний хорт хавдар юм.

Lightspring / Shutterstock.com

 

Ходоодны хорт хавдар гэж юу вэ?

Албаны эх сурвалжийн мэдээллэж буйгаар, энэ төрлийн хорт хавдар том гэдсэнд үүсдэг. Бүдүүн гэдэс бол том гэдэсний сүүлийн хэсэг.

Анхандаа өчүүхэн хэмжээтэй байдаг, хавдрын бус бөөгнөрсөн эсүүд буюу полипууд сүүлд нь бүдүүн гэдэсний хорт хавдар болж хувирдаг. Хэдийгээр бүдүүн гэдэсний хорт хавдраар нас харгалзахгүй өвчилж болох ч, ихэнхдээ ахмад настай хүмүүст тохиолддог.

Бид бүхэн энэ өвчинд үхлийн аюултай эсэхээс үл хамааран анхаарал хандуулах ёстой бөгөөд “урьдчилан сэргийлэх нь эмчилгээнээс илүү үр дүнтэй байдаг” гэх үгийн дагуу үргэлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байх нь чухал. Бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулах үйлчилгээтэй зарим нэг гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой органик бэлдмэлүүд гэж байдаг.

Албаны эх сурвалжийн мэдээллэснээр, дараах хоол хүнс нь бүдүүн гэдэсний хорт хавдраас таны биеийг бүрэн хамгаалах боломжтой гэнэ.

Emily frost / Shutterstock.com

 

1. Маалингын үрийн тос: найрлагандаа Омега-3 тосон хүчил агуулдаг, энэ нь үрэвсэл үүсгэгч молекулууд биеийн тодорхой хэсгүүдэд бий болохоос сэргийлдэг байна, тухайлбал бүдүүн гэдэс гэх мэт. Хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусална.

bitt24 / Shutterstock.com

 

2. Сармис: найрлаганд нь аллицин гэх бодис багтдаг бөгөөд энэ хүчтэй элемент хавдар үүсгэгч эсүүд тархахаас сэргийлдэг. Түүнээс гадна сармис бол хавдрын эсүүд биеийн эрүүл эсүүдэд хор хөнөөл учруулахаас сэргийлж, хавдрын эсүүдийг устгах үйлчилгээтэй ховор орцуудын нэг юм.

Marian Weyo / Shutterstock.com

 

3. Хүн орхоодой: маш их идэвхтэй антиоксидант бөгөөд хавдар үүсгэгч эсүүдийн тархалтанд саад учруулдаг. Мөн хавдар үүсгэгч эсүүдэд апоптозын урвал явагдахад хүргэдэг байна. Энэ цайг олон төрлийн өвчин, тэр тусмаа онцгой нөхцөлд буюу хорт хавдрын эсрэг уудаг.

tarapong srichaiyos / Shutterstock.com

 

4. Нэрс: маш их антиоксидантыг найрлагандаа агуулдаг тул дархлааны системийг хүчирхэг болгож, хорт хавдар тусах эрсдэлийг бууруулна. Мөн чөлөөт радикалуудыг устгах болон эргэлтийн мутацид хязгаарлалт хийж, хорт хавдрын хэмжээг багасгах ач тустай.

Subbotina Anna / Shutterstock.com

 

5. Бууцай: өтгөн хаталт болон шамбарам зэрэг архаг өвчнүүд нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг байна. Харин бууцайн хэрэглээгээ ихэсгэснээр, та гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөө сайжруулж, дээрх өвчнүүдийг байгалийн гаралтай аргаар эмчлэх боломжтой болох бөгөөд үр дүнд нь бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлж чадах юм.

nesavinov / Shutterstock.com

 

6. Оливын тос: энэ ургамлын тос фенол-карбоны хүчлээр баялаг бөгөөд хавдрын эсрэг үйлчилгээтэй. Оливын тос хоол боловсруулах эрхтэн болон гэдсэн дэх ферментүүдийн боловсруулалтыг нэмэгдүүлдэг, тийм учраас бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэхийн тулд оливын тосыг хэрэглээрэй.

DUSAN ZIDAR / Shutterstock.com

 

7. Куркума: энэ бүтээгдэхүүний найрлаганд куркумин байдаг бөгөөд апоптозын урвалын үед хэрэглэвэл, үр ашигтай болох нь батлагдсан. Куркумаг хоол хүнсэндээ ашигласнаар таны бие махбодийн системд шаардлагатай антиоксидантууд бий болох бөгөөд хорт хавдар тусах эрсдэлийг бүрмөсөн үгүй хийх ач тустай.

tarapong srichaiyos / Shutterstock.com

 

8. Ногоон цай: Хорт хавдрын эсрэг тэмцэгчийн үүргийг гүйцэтгэдэг, яагаад гэвэл хавдрын тархалтаас сэргийлж, хавдар томрохоос хамгаална. Найрлагандаа эпикатихин болон катихин гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй бөгөөд эдгээр нь хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.

taa22 / Shutterstock.com

Хэдийгээр та эрүүл, зөв хооллосон ч гэсэн тамхи татах мэтийн зарим нэг муу зуршлаа хаяхгүй бол, бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлтэй нүүр тулгарах боломж байсаар байх болно.

АНУ-ын Хорт хавдрын нийгэмлэгийн зүгээс зарим буруу зуршлаа хаяж, эрүүл зуршлыг дадал болгон хэвшүүлж, бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх боломжтой гэж үзэж байна:

  1. Согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах
  2. Тамхи татахаа болих
  3. Үзлэг, оношилгоо тогтмол хийлгүүлэх: Та 50 нас хүрмэгцээ бүдүүн гэдэсний хорт хавдрын шинжилгээ өгч эхлэх хэрэгтэй. Харин гэр бүлийн аль нэг гишүүн чинь уг өвчнөөр өвчилж байсан түүхтэй бол 50 нас хүрэхээсээ өмнө эмнэлэгт очиж, заавал үзлэг оношилгоо хийлгүүлэх шаардлагатай.
  4. Дасгал хийх: 7 хоног бүр дор хаяж 5 удаа дасгал хөдөлгөөн тогтмол хийгээрэй.
VolianskyiPhoto / Shutterstock.com

Дээрх зөвлөгөөнүүд танд бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэхэд чинь тус дэм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна, дээрээс нь та эдгээр хүнснүүдийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй. Эрүүл хооллолтонд байгалийн гаралтай хоол хүнс эсвэл элдэв янзын сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн багтдаг болохыг бүү мартаарай.

via GIPHY

Уншигч таны эрүүл мэнд бидний хувьд ч бас чухал ач холбогдолтой байдаг, тийм учраас бид энэхүү мэдээг та бүхэндээ зориулан бэлтгэлээ. Та энэ мэдээг гэр бүл болон дотнын найз нөхөддөө заавал дуулгаж, тэдний эрүүл мэндийн мэдлэг, боловсролд тус нэмэр хүргээрэй.

8
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *