Apple, Google болон Netflix зэрэг томоохон компаниуд ажилчдаасаа диплом шаарддаггүй бөгөөд одоо энэ нь бараг л хэвийн үзэгдэл болжээ

1

Товчхондоо, диплом хэрэггүй!

LinkedIn-ийн баримтаас харахад дэлхийд алдартай компаниуд дээд боловсролын диплом шаардахгүй байна гэж Business Insider–т бичжээ.

Дээд боловсрол мэргэжилтнүүдийг үнэхээр ажилд бэлдэж чадаж байна уу гэдэг асуултыг томоохон компаниудын топ-менежерүүд тавих боллоо. Үүний зэрэгцээ зарим нэг нь бүр суралцаж байгаа оюутнуудыг ч ажилд авах болжээ.

Оюутнуудын бодож байгаар бол хэдэн мянган долларын кредит цуглуулж диплом өвөртөлж байж л Apple, Google болон Netflix зэрэг томоохон компанид орох цорын ганц арга ажээ.

Алдартай бизнес удирдагчид, жишээ нь АНУ-д Siemens-ийн Ерөнхий захирал Барбара Хамптон болон Apple-ийн Ерөнхий захирал Тим Кук нар диплом заавал авсан байх ёстой эсэх дээр эргэлзэж эхлээд байна.

АНУ-д Apple компанийн ажлын байрны тал хувийг их сургуулийн дээд боловсрол эзэмшээгүй хүмүүс эзэлж байгаа тухай Кук саяхан мэдэгдсэн юм.

Кукийн тайлбарлан хэлж байгаагаар бол ихэнх их сургууль ажил дээр гараад хэрэг болох чадварт буюу баримжаа олгох мэдлэгт сургадаггүй гэжээ. Хамптоны хувьд бол диплом ажилд бэлэн гэдгийг баталж чадахгүй гэж үздэг байна.

Саяхан Цагаан ордонд болсон боловсон хүчний бодлогын зөвлөлийн хуралдаанаар Хамптон ийн хэлжээ:

“Ажилд авах ихэнх зарууд дээд боловсролыг батлах диплом шаардсан байдаг. Хэрвээ тэр ажилд үнэхээр дөрвөн жилийн дээд боловсрол шаардахааргүй байвал тэгээд яах юм болж байна”.

Одоогийн байдлаар Google, Apple зэрэг томоохон компаниуд шинжлэх ухааны түвшин шаардсан болон шаардаагүй хүмүүсийг хөлслөн ажиллуулж байгаа.

Дэлхийд алдартай томоохон компаниуд өнөөдөр ажилтнуудаасаа дээд боловсрол эзэмшсэн байхыг шаардахгүй байгааг LinkedIn судалгаагаар тогтоожээ.

LinkedIn-ийн мэдээллийг дүгнэж үзэхэд, их дээд боловсрол зайлшгүй эзэмшсэн байвал зохих албан тушаалын жагсаалтыг мөн гаргажээ, жишээ нь электроникийн техникийн мэргэжилтэн, механик – зохион бүтээгч, маркетингийн чиглэл.

АНУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн төвөөс гаргасан сүүлчийн тайлангаас харахад, 2018 онд бакалаврын зэрэг эзэмшсэн ажилтнууд долоо хоногт 932 ам.доллараас ихгүй орлого олж чадсан байна, гэхдээ энэ бол бүх л ажилтнуудын долоо хоногт олдог л орлого.

Дээд боловсрол эзэмшихийн тулд оюутны сургалтын зээл авахад хүрнэ, америк хүн болгон тэр зээлийг авч чаддаггүй.

АНУ-ын Боловсролын яамны мэдээнээс харахад, хоёрдугаар курсын оюутнуудын дөнгөж 42% нь л дөрвөн жилийн боловсрол авахын тулд үргэлжлүүлэн суралцдаг ажээ.

Коллеж төгссөн оюутнуудын тал хувь нь цагийн ажил хийдэг. Өөрөөр хэлбэл тэд дээд боловсрол шаарддаггүй ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн үг юм.

“Манай компанийг коллежоо орхисон хүн үндэслэн байгуулсан” гэж Цагаан ордон дээр болсон зөвлөлийн хуралдаан дээр Кук хэлжээ. – Тийм ч учраас бид их сургуулийн диплом гол үзүүлэлт гэж бид хэзээ ч бодож байсангүй. Бид хил хязгаараа байнга тэлж өргөжүүлэхийг л хүсдэг.” гэжээ.

Хүссэн албан тушаалаа хашихын тулд таны хувьд юу чухал вэ? Туршлага уу эсвэл боловсрол уу?

4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2019/09/11 at 13:00

    goy yumaa

  2. zochin

    2019/09/11 at 14:52

    tegeed yugaar shalgaruuldag yum bolj baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *