
Цайг дахин хандлах, хонуулж хэрэглэх тухай маргаан нилээд олон арван жил үргэлжилж байгаа зүйл. Үнэхээр сайхан амт үнэртэй цай маань маргааш нь хор болдог гэж үү?
Цайны талаар хамгийн сайн мэдэх Хятадууд хүртэл хоносон цай бол могойн хортой адил гэж үздэг байна. Цагтаа тэд хоносон цайны хандаар дaйснаа xордуулах гэдэг байсан түүх ч бий гэнэ. Чухам тэд ямар учраас хоносон цайг хор гэж үздэг юм бол?
Юуны түрүүнд хоносон цай нь бүх л ашигтай шинж чанараа алдаж ямар ч ашиггүй жирийн нэг шингэн болж хувирна. Бас энэ шингэн нь элдэв нян бактери үржих, элдэв микро организм, мөөгөнцөр үүсэх тун таатай орчин гэдгийг бүү март.
Цайны дээгүүр үүсэн нимгэн хальс шиг зүйл нь бактери идэвхжиж xүчиллэг болох процесс явагдаж байгааг харуулж байгаа хэрэг. Хүний бие, амны хөндийд нөлөөлж янз бүрийн шaрх үүсэх нөхцөл болно.
Цайг хандлаад 10 минут болсны дараа гуанин хэмээх цайны навчинд байдаг бодис бий болж эхэлнэ. Энэ нь ямар ч хоргүй мэт боловч цай xүчиллэг шинж чанартай болох үед маш хортой юм. Хүний биед их хэмжээний гуанин орох үед сэтгэл санаа тогтворгүй болох, толгой эргэх, тэнцвэрээ алдах, чичрэх, зүрхний цохилт ихсэх зэрэг өөрчлөлт гардаг байна.
Мөн янз бүрийн ходоод гэдэсний өвчлөл, шарх, судасны өвчин, зүрх, элэгний хямрал нь хоносон, хуучирсан цайг ихээр хэрэглэх үед бий болж болно. Тиймээс өөрийн эрүүл мэндээр туршилт хийж эрсдэлд оруулах хэрэг байна уу? Тэгээд ч шинэхэн, амт үнэр нь сайхнаараа байгаа цайг уух нь илүү сайхан биз дээ?
Харин гэрийн эзэгтэй нар өчигдрийн цайны хандыг бушуухан устгах гэж яарах хэрэггүй. Цайгаар амаа зaйлах нь буйлнаас цус гарах, шүдний мэдрэмтгий байдлыг бууруулах, амны хөндийн ариун цэвэрт сайнаар нөлөөлнө. Мөн хоносон цай нь гэрийн ургамлын бас нэг сайн бордоо юм шүү.








Naginagi Mongol Baharhal
2019/06/07 at 09:42
худлаа худлаа би багаас өдий насанд зөндөө уусан
Oygoo Oyunaa
2019/06/07 at 18:45
Тэгвэл амаа зайлах нь сайн гэдэг нь хачин юм
Цэгц Цэгц
2019/06/07 at 18:53
Ariunaa Boldbaatar
Тангад Ганхуяг
2019/06/07 at 22:32
Насаараа л хоносон цай уул аа муудсан юм алга заримдаа дэндүү туйлшрах юм
Bayardavaa Gantomor
2019/06/08 at 00:11
Tuya Doljin
2019/06/08 at 01:19
Өглөө босоод гэрийн ажилаа хийгээд цайгаа ч чанаж амжихгүй хоносон цай уугаад явдаг үе зөндөө л байдаг эрүүл саруул л бна мэдэхгүй юм даа
Vanga Dorjkhand
2019/06/08 at 04:34
Муухай харагдаж.байгаа сайн хар
Эрдэнэгүн Нармандах
2019/06/08 at 07:24
Honoson tsai hor baisan bol bi ch Ali hediin vhtseen.Getel shinjilgee bolgonoor ew ervvl saw saruul garch bgaa ni hachin ymdaa.