Ямар ч хүний хувьд газрын холыг товчилж, хүрэх газарт саадгүй хүргэдэг унаа тэрэг нь хамгийн эрхэм зүйлсийнх нь нэг. Мэдээж хэрэг унасан хүлгээ арчилж тордох нь тухайн унаа хүлгийг унаж, эзэмшиж яваа хүний хувьд цэвэр цэмцгэр машинаар зорчих таатай сэтгэлийг төрүүлэхийн дээр бусдын нүдэнд хүртэл аятайхан харагдахад тустай. Гэвч хүрээлэн буй орчны нөлөө, эзэн хүний зав зай, зан араншин, дадал зуршлаас шалтгаалаад нэг бус машин тоос шороондоо дарагдчихаад манаргаж явах нь бий. Гэхдээ бидний толилуулж буй дараах зургуудыг үзсэн хүмүүст машиныхаа тоосыг арчихгүй байх хүсэл төрж мэдэх юм шүү. Ямартай ч тоостой машин дээр урлагийн бүтээл туурвигч Рафаэл Веисов гэдэг бөгөөд тэрээр Азербайжаны нийслэл Баку хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд бүтээлээ туурвидаг аж. Гудамжаар зорчих явган зорчигчид болон бусад жолооч нарын амыг ангайлгах гайхалтай бүтээлийг туурвидаг энэ эрхэм ‘бохир машины урлаг’-ийг санаачлагч Техасын зураач Скотт Вэйд /Scott Wade/-ээс санаа авч, бүтээлээ туурвих болсон юм байна.
Тоостой бохир машин дээрх урлагийн бүтээл
0
0
0
0
0
0
0
0