Хүмүүсийн зургийг аниме-ийн дүр болгож хувиргадаг сайт нээгджээ. Та өөрийнхөө селфи зургийг оруулахад л болно

3

Анимед маш их дуртай, түүнийг үзэхгүй байж огт чаддаггүй хүмүүст зориулан өөрсдийгөө Японы аниме-ийн дүрээр харах боломж нээгджээ. Энэ сайт нь таныг хэдхэн минутад аниме-ийн дүр болгох ба та өөрийнхөө селфи зургийг оруулахад л болно. Үр дүн нь янз бүр байж болно: гайхан шагширч дуу алдахаас эхлээд “юун муухай амьтан бэ?” гэх хүртэл олон янзын байж болох магадлалтай ажээ.

Selfie2Anime хэмээх сайт хүмүүсийн зургийг аниме-ийн дүр болгон хувиргадаг юм байна

Үүний тулд та эхлээд өөрийн селфиг оруулах хэрэгтэй

 

Зөвхөн нүүр хэсэг харагдахаар зургаа сонгож янзлаад шидэт товчийг дараарай

 

Дараа нь жаахан тааруухан зүйл шаардах нь таны цахим хаяг хэрэгтэй болох ба үүний дараа хэсэгхэн хүлээнэ

Хэдхэн минутын дараа та үр дүнг нь харах болно. Гэхдээ зураг маань зөвхөн мэйлийн спам гэсэн хэсэгт л очих юм шүү. Ингээд тэндээс та зургаа гаргаж ирж хараад өөрийгөө ямар болсныг мэдрээрэй.

Бид хэд хэдэн алдартай хүмүүсийн зургийг оруулаад ямар үр дүн гарахыг нь харсан бөгөөд тэр болгон амжилттай болдог гэж хэлж чадахгүй нь. Энэхүү цахим оюун ухаан нь хүний нүдийг гаргахдаа жаахан тааруухан бололтой.

Рианна

 

Бенедикт Камбербэтч

 

Киану Ривз

 

Бейонсе

 

Эмилия Кларк

 

Хааяа алдартай хүмүүс ч бас дайралдах л юм

 

Инстаграммаас алдартнуудын зургийг авч хийсэн байгаа нь

Хиймэл оюун ухаан маань төгс төгөлдөр биш байгаа нь ойлгомжтой ба заримдаа хачин сайхан үр дүн гарч байхад зарим нь инээдтэй гэмээр ч юм шиг. Бидний анзаарснаар эмэгтэйчүүдийн зураг илүү дээр болоод байх шиг. Та өөрийнхөө зургийг хийгээд үзээрэй.

11
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *