GoPro гудамжаар алхах эмэгтэйчүүдийн санааг зовоодог зүйлсийг илчиллээ

0

Нэгэн эмэгтэй гудамж уруудан ганцаараа алхаж явна. Гудамжны дунд зогсох нэг эр бүсгүй рүү шүгэлдэж, өөр нэгэн эp “Яасан, чи юм яримааргүй байгаа юм уу?” гэж хашхирсан ч бүсгүй алхсаар л байна. Энэ бүхэн дахин дахин давтагдана.

Энэхүү бичлэг нь өдөр бүр зүгээр л гудамж уруудан алхаж байгаа эмэгтэй ямар санаа зовоосон үйлдлүүдтэй тулгардаг болохыг харуулжээ. Shoshana B. Roberts нэртэй энэ эмэгтэйн урд талд нуруундаа GoPro камер нуусан эр алхаж байгаа юм. Нью Йоркын гудамжинд хийсэн 10 цагийн нууц бичлэгийн үр дүнгээс харахад Roberts 100 гаруй удаагийн шүгэлдэлт, өдөөн хатгалт, эрээ цээргүй ширтэлт, зориудын хоосон магтаал болон бусад санаа зовмоор үйлдлүүдэд өртсөн байна. Хэд хэдэн эрчүүд Roberts-ыг хэдэн байшин өнгөртөл дагаж, нэг нь бүр 5 хүртэл минут түүний дэргэд үг дуугүй дагаж алхах гэх мэт үйлдэл хийжээ. Бичлэгийг хийхэд оролцсон Roberts нь сайн дурын оролцогч бөгөөд санамсаргүй субьект биш юм.

Тэрээр NBC-д өгсөн ярилцлагандаа “Би инээмсэглэж байсан ч, инээмсэглэхгүй байсан ч ялгаагүй дээрх хандлага, үйлдлүүдийг амсаж байсан.” хэмээжээ. Мөн иймэрхүү үйлдлүүд тохиогоогүй өдөр гэж байхгүй гэж хэлсэн байна.

Энэхүү бичлэг нь цаашлаад эмэгтэйчүүд өдөр бүр санаа зовмоор ийм үйлдлийн хохирогч болж байдгийн баталгаа юм. Гэсэн хэдий ч YouTube дээр янз бүрийн олон үгтнүүд болон зарим эрчүүд бичлэгийн талаар элдвийг бичиж, эрчүүд “оройг сайхан өнгөрүүлээрэй” гэж хэлж байгаад сүйдтэй, санаа зовмоор зүйл байхгүй гэж зүтгэцгээж байгаа юм.

Видео

Гудамжинд тохиолддог санаа зовмоор, ичиж эмээмээр үйлдлийг зогсоох зорилго бүхий Hollaback! компанит ажилд зориулан Rob Bliss Creative маркетингийн агентлаг энэ бичлэгийг хийжээ.

Hollaback-аас илгээсэн мэдээлэлд өгүүлснээр эмэгтэйчүүдийн 70-99% нь амьдралынхаа аль нэгэн үед гудамжин дахь санаа зовмоор үйлдэлтэй тулгарч байсан гэдгийг судалгаагаар харуулсан гэнэ. Мөн Bliss-ийн хэлж байгаагаар эрчүүд ихэнхдээ шүгэлдсэнийхээ нөлөөг олж хардаггүй гэнэ.

Нью Йоркын гудамжаар 10 цагийн турш алхсан Roberts-ын бичлэг цахим ертөнц даяар хурдацтай тархаж байгаагаас үүдэн Funny Or Die News-ийнхэн Нью Йоркын гудамжаар алхаж байгаа цагаан арьст эрд юу тохиолдож байгааг харуулсан бичлэгийг наргиан болгон хийсэн байна.

Хөгжилтэй хувилбар

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *