Таны урьд өмнө нь сонсож байгаагүй аспирины 9 ашигтай хэрэглээ

3

Үрэвсэл дарах, загатнаа арилгахад нэг хавтгай аспириныг хазуулсан шархан дээрээ шууд тавина.

Батга хатаана

Таны хийх зүйл гэвэл хавтгай аспириныг нухаад багахан усаар чийглэнэ.

Дараа нь зуурмагийг батган дээрээ тавьж хэдэн минут байлгаарай. Хэсэг хугацааны дараа савантай усаар угааж цэвэрлэнэ. Улайлт багасаж батга аажимдаа хатаж эхэлнэ.

Арьсыг залуужуулна

Аспиринд агуулагдах салицилийн хүчил нь улайлт, батгыг эмчилж арьсны үхэжсэн эсийг гуужуулдаг. Мөн тосны хэт ялгаруулалтыг тэнцвэржүүлнэ. 5 хавтгай аспириныг нухаад ¼ стакан усаар зуурна, дээрээс нь 1 цайны халбага зөгийн бал хийнэ.

Зуурмагийг арьсандаа түрхээд 10 минут байлгана. Бүлээн усаар угаана. Энэ маскыг тогтмол хэрэглэвэл арьсны хэд хэдэн асуудлыг шийдэж чадахаас гадна арьсыг залуужуулж чадна.

Хатуу эврийг арилгана

5 хавтгай аспириныг нухаж нимбэгийн шүүс, тал цайны халбага зөгийн бал хийж зуурна. Зуурмагийг хуруун дээр гарсан хатуу эвэр дээр түрхээд бүлээн алчуураар бэгнэж бооно. Дээрээс нь гялгар уутаар ороогоорой. 10 минутын дараа гялгар уутыг авахад үр дүнг нь хараад та алмайрах болно шүү.

Хагнаас салгана

2 ширхэг аспириныг нухаж нунтаг бэлдэнэ. Нунтаг аспиринаа шампуньдаа хийгээд хэсэг минут болсны дараа үсээ угаадгаараа угаагаарай. Хагийг арилгах, хаг дахин гарахаас урьдчилан сэргийлнэ.

Хөлсний толбо арилгана

Энэ энгийн аргын тусламжтайгаар хувцсан дээр тогтсон хөлсний толбоос салаарай: хэдэн ширхэг аспирин нухаад тал стакан усанд уусга. Дараа нь бохирдолтой хэсгийг уусмалаар норгоод хэдэн цаг орхино.

Үсний өнгийг сэргээнэ

Ялангуяа та үсээ цайвар өнгөөр будуулсан бол хлоржуулсан ус үсийг тань маш ихээр гэмтээж байгаа. Үсний өнгийг сэргээхээс гадна хөвсгөр болгох бодис бэлдэхийн тулд 6-8 хавтгай аспириныг 1 аяга бүлээн усанд хийж уусгаад үсээ норгоорой. Үсээ ойролцоогоор 10-15 минут нойтноор нь байлгах хэрэгтэй.

Гал тогооны сав суулганы өөх тосыг арилгана

Цэвэрлэх пастаг бэлдэхдээ, хэд хэдэн хавтгай аспириныг нухаад бага зэргийн ус хийж зуураарай. Бэлэн болсон зуурмагаар сав суулгаа зүлгэж арчина, үр дүн нь гайхалтай.

Цэцгийг удаан хугацаанд цэцэглүүлнэ

Жижиглэсэн аспиринаа усанд хийж цэцгээ услаарай. Дэлбээлэн гарсан цэцэг таныг удаан баясгах нь гарцаагүй.

13
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.