Суугаа ажил хийдэг хүмүүсийн булчингийн хөшилт, өвчинг арилгах 8 дасгал

3

Эдгээр үр дүнтэй дасгал нь таны хатуурч хөшсөн булчинг суллаж ажлаасаа түр ч гэсэн хөндийрч амрахад тань туслах болно. Та энэ дасгалын дараа ажилдаа илүү эрч хүчтэй, санаачлагатайгаар орох билээ.

Оффисын ажил гэдэг бол суугаа ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Томоохон компанийн ажилтан нар олон цагийн турш компьютерын ард, тухтай биш сандал дээр суух хэрэгтэй болдог. Үүнээс болж биеийн доод хэсэгт цус хуралдан, хөл хөшиж, нуруу болон хүзүүгээр өвдөж эхэлдэг байна. Эдгээр нь хөдөлгөөний дутагдлаас л болж байгаа билээ. Үүнээс гарах цорын ганц арга зам нь бие организмыг хэвийн хэмжээнд байлгах хэмжээний ачааллаа нэмэгдүүлэх явдал юм. Иймд эдгээр дасгалыг ажлын байран дээрээ хийж болох билээ.

 

Булчингийн хөшилт, өвчлөлийг үгүй болгох, ядаргаа арилгах, бие сэргээх энгийн дасгалууд

1-р дасгал. Тайван оюун санаа, хөдөлгөөнгүй байрлал

Хөлөө завилан сууна. Толгой тэгш, нүд хагас аниатай, урагшаа цэх харна. Нуруугаа тэгшилж биеэ дээд зэргээр суллахыг хичээ. Мөрөө суллан, цээж тэнүүн амьсгалж, гэдсээ татна.

Нэг алгаа гэдэсний доод хэсэгт, нөгөө алгаа дээд хэсэгт нь тавина. Амаа зөөлөн хааж хэлээ хэвийн байдлаар аман дотор байлгана. Жигд амьсгал.

Орчноосоо бүрэн тасарч сэтгэл санаагаа амраан ци энергиэ дань-тянь буюу хүйс ба бэлэг эрхтний хооронд чиглүүлнэ. 3-5 минутын дараа та бүсэлхий болон үе мөчний үзүүр хавиар дулаан болж байгааг мэдэрнэ. Дасгал хийх бүх л хугацаандаа дань-тяньд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ дасгалыг хийх хугацааг дахиад 5 минутаар сунгаж болно.

 

2-р дасгал. Хоёр гараараа кунь кунь барих

Куньлунь цэг нь шилэн хүзүүний ясны ойролцоо байрлана. Шүдээ зөөлөн байдлаар 20-30 удаа тагш. Хуралдсан шүлсээ залги. Хоёр гарын хуруугаа салаавчлан холбож зөөлөн хөдөлгөөнөөр толгойн ард шилэн хүзүүн дээр тавина.  Хоёр гараараа шилэн хүзүүгээ дарж толгойн байрлалыг хэвийн хадгалах гэж хичээнэ. Гараар дарахын эсрэг үйлчлэх хүч нь тухайн цэгт зохих үйлчилгээ үзүүлэх болно.

Амьсгаа авах эсэргүүцэх хөдөлгөөнөө хамтатгаж болно: амьсгаа авахдаа шилэн хүзүүн дээрээ гараараа даран толгойгоор эсэргүүцэх бол амьсгаа гаргахдаа биеэ суллах гэх мэт. Энэ дасгалыг 10 минутаас багагүй хугацаагаар хийгээрэй.

 

3-р дасгал. Юйчжэнийг гараар хаах

Юйчжэний баруун болон зүүн талын цэг нь тэгш хэмтэй байрладаг байна. Өмнөх дасгалыг хийж дуусаад гараа салган шилэн хүзүүнээс авч чихээ таглах мэт байрлуулна.

Долоовор хуруугаа юйчжэний цэгүүд дээр байрлуулж тухайн цэг дээр 10 удаа дарна.

 

4-р дасгал. Толгой савах

Өмнөх дасгалыг хийж дуусаад биеэ суллан гараа зөөлөн буулгана. Нэг гараа гэдэсний доод хэсэгт авчран алгаар дарах бол нөгөө гараараа уг гарын дээрээс дарах байдлаар байрлуулна. Толгойгоо урагш тонгойлгож хүзүүний булчинг ажиллуулах ба толгойгоо хоёр тийш 20 удаа савна.

Шүдээ тагшиж байхдаа хоолойгоо зайлж байгаа мэт хөдөлгөөн хийх ба хэлээ нааш цааш болгоно. Хуримтлагдсан шүлсээ буцаан залгина.

 

5-р дасгал. Шэньшу цэгийг дарж, илэх

Энэ цэг нь нурууны хоёр талд, хоёр болон гуравдугаар үений орчимд байна. Өмнөх дасгалыг дуусгаад цэх сууж, гүнзгий амьсгалан хэсэг байна. Ци энергиэ дань-тянь руу чиглүүлнэ.

Амьсгаагаа барьж хүйс, гэдэсний орчимд дулаан мэдрэгдтэл байлгана. Гараа үрж халуун болгох ба шэньшу цэгийг алгаараа 20 удаа дарж иллэг хийнэ. Иллэгт хамаг анхаарлаа хандуулах ба энэ үед бүсэлхий гэдэсний орчим халуу оргихыг анзаарч болно.

 

6-р дасгал. Цагираг эргүүлэх

Энэ дасгалыг хийхдээ хөлөө урагш зэрэгцүүлэн жийж гарын алгаар шаланд хүрэх гэж урагш зүтгүүлнэ. Цагираг байдлаар тойрсон хөдөлгөөн хийнэ. Хуучин цагт ийм хөдөлгөөнийг  хөлөө жийгээд хоёр гараараа татлага эргүүлэн татах гэж нэрлэж байжээ.

Гараа тааз орчмоос хавирганы доод хэсэг рүү чиглүүлэн хуруугаа салгаж, бага зэрэг нугална. Гараараа цагираг эргүүлж байгаа мэт хөдөлгөөн хийнэ. Дараа нь эсрэг чиглэлд энэ хөдөлгөөнөө давтана.

 

7-р дасгал. Хөлийн хурууг сунган татах, цэг дээр дарах

Энэ дасгал нь гэдэсний булчинг хөгжүүлж, бүсэлхий, цээжний орчим болон бусад үе мөчүүдэд тустай юм. Өмнөх дасгалыг хийж дуусаад гарын алгаа салаавчлан нийлүүлж доош харуулна. Дараа нь гараа салгахгүйгээр дээш өргөн толгой дээр гарган алгаа гадагшаа харуулан хэдэн секунд барина. Хэдэн секундын турш толгойгоороо дээш зүтгэх ба гарын араар түүнийг эсэргүүцнэ.

Гараа сулла. Тонгойж гараараа хөлийн ул хүрэх ба өвдгөө нугалахгүй баруун болон зүүн юнцюань цэг дээр дарна. Энэ дасгалыг хэд хэдэн удаа хийнэ.

 

8-р дасгал. ЖЭНЬ болон ДУ хоолойгоор Ци явуулах

Жэнь хоолой нь нугасны дагуу урд хэсэгт нь байх бол ду нь ард хэсэгт нь байна. Энэ хоёр хоорондоо холбоотой бөгөөд биеийн бүх л судас, хоолойн гол уулзвар билээ. Эхнийх нь инь бол дараагийнх нь ян. Энэ хоёр хамтдаа байж биед инь болон яны зохилдлогоо бий болгоно. Ци энерги жэний дагуу доош чиглэх бол ду хоолойгоор дээш явж буцан жэнь-ээр доош чиглэнэ. Үүнийг бага сансрын эргэлт, тэнгэрийн эргүүлэг зэргээр нэрлэдэг байна.

Тэгшхэн сууж нүдээ ань: тайван амьсгалж, ухаан санаагаа цэлмэг байлга, дань-тяньд анхаарлаа хандуулж гэдсээрээ амьсгал. Үр дүнд нь дань-тянь-ы орчимд халуун дулаан мэдрэгддэг болно. Ци энергийг хоолойгоор явуулахад нэг их хүч зүтгэл шаардагдахгүй билээ.

Дасгалуудаа хийж дуусахын өмнө гараа нийлүүлэн хүйсний өмнө авчраад цагийн зүүний дагуу 20, цагийн зүүний эсрэг 20 удаа эргүүлнэ. Нүүрээ гараараа илж, нүдээ нээ.

6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tuya Tuvanaa

    Tuya Tuvanaa

    2018/09/24 at 15:18

    UuGii Khos

  2. Sainaa Sena

    Sainaa Sena

    2018/09/24 at 18:35

    Батчулууны Оюунчимэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *