Өндөр өсгийт өмсөх үед бүсгүйчүүдийн заавал дагаж мөрдөх ёстой 10 алтан дүрэм

0

Бүсгүйчүүд бид өндөр өсгийтөөр гангарах дуртай. Тэд бүхий л хувцастай төгс зохицож, бидний гадаад байдал, дүр төрхийг тодотгож өгдөг учраас өмсөхгүй байхын аргагүй. Гэхдээ… ихэнх тохиолдолд өндөр өсгийт өмсөх нь хөл холгож, тухгүй мэдрэмж төрүүлж бас зарим тохиолдолд зүгээр л бидний хөл өндөр өсгийт өмсөхөд тохиромжгүй хэмээн бодолхийлэхэд хүргэх нь бий. Сайхан мэдээ гэвэл эдгээр таагүй мэдрэмжүүдээс хол байж, хүссэн өндөр өсгийтөө өмсөж, сэтгэл хангалуун алхах дүрэм гэж бий. Жишээлбэл, хөлийнхөө хэмжээнд төгс тохирсон өндөр өсгийт сонгож авах, өсгийн өндөр болон өргөн нь бүсгүй таны биед элдэв сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмжээнд байх гэх мэт.

Манай сайт уншигч танд хэрхэн гоёмсог өндөр өсгийтийг элдэв таагүй мэдрэмжгүйгээр өмсөж болох тухай 10 дүрмийг танилцуулж байна.

1. Хөлийн тань хэмжээнд төгс таарсан эсэхийг шалгах

© Cinderella / Walt Disney Productions

Авахгүй өнгөрч чадамгүй хараа булаам өндөр өсгийтийн хэмжээ бидэнд таарахгүй байх үе олон байдаг биз дээ? Хэрэв таны харааг булаасан тэрхүү өндөр өсгийт бага зэрэг барьж байвал хэзээ ч битгий аваарай. Багадаж буй зүйлийг засах шийдэл гэж байхгүй. Харин танд үл ялиг том санагдаж байвал таны хөл өндөр өсгийт дотор тань хөдөлгөөнд орж таагүй мэдрэмж төрүүлнэ. Үүнд мөн л ямар нэгэн төгс шийдэл гэж байхгүй. Харин өндөр өсгийт доторх таны хөлийн хөдөлгөөнийг хязгаарлах бяцхан заль бий. Жишээлбэл, силикон улавч дэвсэж болох юм.

 

2. Хөлийнхөө хэлбэрийг тодорхойлж, өөрт тохирох гутлын хэлбэрийг мэддэг болоорой

© Alexandra Maria / Pexels

Хэрэв та гутал сонгохдоо өрөөсөн хөлдөө өмсөж үзээд авдаг бол болих хэрэгтэй гэж зөвлөж байна. Учир нь бидний хөл хоорондоо үл ялиг ялгаатай байдаг. Та гутлаа оройн цагаар эсвэл шөнийн цагаар өмсөж үзэх нь маш тохиромжтой бөгөөд энэ цагаар хүний хөл хавдаж хөөсөн байдаг тул бидэнд ямар ч тохиолдолд өмсөж болох гутал сонгоход төгс цаг үе байх болно. Гутал сонгохдоо хөлийн хурууг тулгаж сонгож болохгүй ба хоёр тал руугаа өргөн гутал сонгохоо ч болих хэрэгтэй. Энэ нь таныг алхах үед эвгүй мэдрэмж төрүүлэх үндэс суурь болдог ажээ.

 

3. Өсгий нь хэдий чинээ өргөн байна, төдий чинээ сайн

© Beyoncé / Instagram, © Beyoncé / Instagram

Нарийн өсгийтэй бол хамгийн аятайхан харагдана гэсэн бодлоо одооноос эхэлж авч хаях хэрэгтэй шүү. Үүнээс гадна хэт нарийн өсгийтэй гутал өмсөх нь бидний эрүүл мэндэд ч төдийлөн сайн биш ажээ. Учир нь биеийн жин өлмийд төвлөрч өгснөөр маш их даралт хөлөнд үүсэж байдаг байна. Харин өргөн өсгийтэй гутал өмсөх нь таны биеийн жин болон тэнцвэрийг тэнцвэржүүлж байдгаараа давуу талтай.

 

4. Амьтны арьсан хээ эсвэл өнгө алагласан зурагтай өндөр өсгийт өмсөхөөс айх хэрэггүй

© Gigi Hadid / Instagram, © Katy Perry / Instagram

Хэдийгээр зарим тохиолдолд ийм төрлийн өнгөний сонголт хийх нь тийм ч тохиромжтой биш байдаг ч яагаад оролдоод үзэж болохгүй гэж? Өнгө алагласан өндөр өсгийт бүх төрлийн гадуур хувцастай сайхан хоршдог гэдгийг та мэдэх үү? Жишээлбэл, амьтны арьсны хээтэй өндөр өсгийт хар, цагаан, гүн ногоон, улбар шар, ягаан, бор гэх мэт өнгөтэй маш сайн зохицдог.

 

5. Өндөр өсгийт дээр алхаж сурах

© Erchog / DepositPhotos, © lanakhvorostova / DepositPhotos

Өндөр өсгийт дээр алхахад хүндрэлтэй бас таатай мэдрэмж төрүүлэх нь тун ховор. Мөн бүдрэх, гүйх үед шагайгаа хальт гишгэх гэх мэт хүндрэлүүд их байдаг. Тиймээс өндөр өсгийт дээр алхаж сурах нь хамгаас чухал.

 

 

6. Таны гуталны шүүгээнд зайлшгүй байх ёстой зүйл бол түрийтэй өндөр өсгийт

© Friends / Warner Bros. Television

Түрийтэй өндөр өсгийт нь цаг хугацааны шалгарлын дагуу шигшигдэж үлдсэн сонгодог сонголт бөгөөд гадуур хувцастай ч мөн маш сайн зохицдог байна. Та “Friends” цувралын Моника Геллерийн (Monica Geller) дүрийг санаж байна уу? Маш сайхан харагдсан нэг гутал авах гэж хамаг цалингаа үрдэг шүү дээ. Гэтэл өнөөх гутал нь алхахад хүндрэлтэй, хөлийг нь холгож эхэлдэг. Тиймээс хөлд эвтэйхэн бөгөөд хувцастайгаа зохицсон гутал сонгох нь чухал.

 

7. Педикюр эмчилгээ хийлгэ

© cottonbro / Pexels

Педикюр нь таны хөлний эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй сайхан харагдахад ч мөн тусална. Мөн арьсыг нөхөн төлжүүлж, стрессийг ч бууруулах ид шидтэй гээч!

 

8. Нимгэн ултай гутлаас зайлсхийх хэрэгтэй

© Daniel Reche / Pexels, © senivpetro / Freepik, © Verity Sanders / Unsplash

Нимгэн ултай гутал өмсөх нь өлмийн ясанд муугаар нөлөөлж байдаг ажээ. Мөн түүнчлэн нимгэн ултай гутал нь хөлийн нуман ясыг тэгшилж суурь өвчний эхлэл болж байдаг байна. Гутлын ул нь хөлийн хөдөлгөөнд саад болохгүй, аль болох зөөлөн материалаар хийгдсэн, 3-4 см зузаантай байх хэрэгтэй.

 

9. Хөлийг зөв байрлалаар барьж байх гутал сонгох хэрэгтэй

© badgalriri / Instagram, © badgalriri / Instagram

Бидний өмсдөг гутал бүр энэ шаардлагад нийцэж чадахгүй ч хөл нугалрахгүй зөв байрлалтай барих хэлбэртэй байх нь зүйтэй.  Мөн өсгийний дээд хэсгээр хөлийг хөдөлгөөнгүй барих оруулгатай гутлыг сонгохыг зөвлөж байна.

 

10. Хэт өндөр өсгийт сонгохгүй байхыг зөвлөж байна

© LA ROSALÍA / Instagram, © LA ROSALÍA / Instagram

Хөл нүцгэн байх үед бидний биеийн жин тэнцвэртэй байдлаар хуваагддаг. Энгийн үед өлмий хэсэг нийт жингийн 43 хувийг өөртөө хүлээн авдаг бол өсгийтэй гутал өмсөхөд энэ нь 57 хувь болтлоо өсдөг ажээ. Хэрэв өсгийний өндөр 4 см бол хөлөнд ямар нэгэн даралт мэдрэгддэггүй. Харин үүнээс өндөр болох үед өлмий хэсэгт хэт их даралт ирж эхэлдэг байна. 10 см өндөр өсгийт өмсөх үед биеийн жингийн 90 хувь зөвхөн өлмий хэсэг даралт болон ирэх бөгөөд өсгий өндөр болох тусам энэ хувь 100 хувь болтлоо өсөх боломжтой. Тиймээс хэрэв та өдөр бүр өндөр өсгийт өмсөх шаардлагатай байдаг бол 4 см өндөртэй, өргөн өсгийтэй гутал сонгохыг санал болгож байна.

Та ямар төрлийн өндөр өсгийт өмсдөг вэ? Танд бидэнтэй хуваалцах хувийн зөвлөгөө байна уу?

35
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Batmunkh Uuganbat

    Batmunkh Uuganbat

    2020/07/18 at 18:58

    Д. Баднаагарав

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *