
1. Kahn загвар Flying Huntsman 105 6×6
Энэхүү Range Rover нь нэмэлт хос сайн чанарын дугуйтай, маш хурдан машин болох Corvette-гийн хүчтэйгээр бүтээгджээ.
2. Flying Huntsman 105 Pickup
Магадгүй энэ нь Flying Huntsman 6×6-аас илүү сайн бүтээгдсэн бөгөөд 500 морины хүчтэй хөдөлгүүртэй, бусад Range Rover-уудыг бодвол хэмжээний хувьд бага зэрэг жижигхэн, гэрэлтүүлэг сайтай, хөнгөн, мөн ачааны кабинтай хийгджээ.
3. Paul Smith-ын гайхалтай технологитой Range Rover
Ямагт өөрчлөн шинэчлэлт хийж байдаг Paul Smith энэ удаад Land Rover-ийг шинэ өнгө загвартайгаар хийх захиалга авчээ.
4. Arkonik-ын цуглуулга: Rapide Defender
Tire’d Watch компанийн зохион бүтээсэн Rapide нэртэй энэхүү машин нь тус брендийн хамгийн сүүлийн үеийн загвар болоод байгаа бөгөөд сурталчилгааны томоохон цувралуудын нэг болоод байгаа юм.
5. Давхар кабинтай Chelsea Wide Track
Урьд урьдны онуудаас илүү сайн зураг төсөл дээр боловсруулагдан бүтээгдсэн Wide Track нь өөрийнхөө шинжийг хадгалж үлдэж чадсан ч технологийн хувьд хувьсан өөрчлөгдөж яг л хүчирхэг араатан мэт болжээ.
6. The South Beach Defender
Уг машин нь цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэхэд оршино. АНУ-ын иргэн өөрийн 25 насныхаа төрсөн өдөрт зориулж тусгайлан бүтээлгэсэн байна.
7. Madeline
Ямагт Хамгийн Төгс Бэлэг байх болно. Madeline мөн л шинэлэг бүхнийг агуулсан бөгөөд орчин үеийн загвараар хийгдэхдээ 40 хүн 3000 орчим цаг зарцуулсны эцэст төгс төгөлдөр бүтээл болжээ.
8. Blizzard
АНУ-ын шилдэг Land Rover машиныг зохион бүтээгч мэргэжилтнүүдийн бүтээсэн Blizzard гэж нэрлэгдэх машинд сүүлийн үеийн тоног төхөөрөмж, дэлгэц, нөөц камер зэрэг шинэ технологийг нэвтрүүлсэн бөгөөд шилдэг бүтээл болгоход 8 сарыг зарцуулжээ.
9. “Explorer”
Энгийн хэрнээ маш өвөрмөц, анхаарал татсан хэв шинж байж гэмээнэ сайхан эд болно.







