
Олны танил хүмүүсийг боловсрол нимгэнтэй гэж өнгөцхөн дүгнэж болохгүй болов уу. Тэдний дундаас олон алдартан туйлын өндөр IQ-тай, боловсролын зэрэгтэй, тэр бүү хэл MENSA-гийн гишүүнчлэлтэй байдаг.
1. Brian May
Хэн бэ? : Queen хамтлагийн гоцлол гитарчин, үсний модель
1970-аад онд алдар нэрэнд хүрэхээсээ өмнө тэрээр Лондонгийн Эзэн хааны коллежийн сансрын физикийн мэргэжлээр докторант оюутан болж элсэн оржээ. Хамтлаг нь алдаршингуут чөлөө авсан ба 2007 онд докторын зэргээ хамгаалжээ. Хорвоо ертөнцийн талаарх цөөнгүй номны хамтран зохиогч тэрээр 2008-2013 он хүртэл Liverpool John Moores Их сургуулийн хүндэт тэргүүнээр ажиллаж байлаа.
2. Rowan Atkinson
Хэн бэ? : жүжигчин, хурдны машины жолооч
Английн хамгийн алдартай хошин шогийн жүжигчин болохоосоо өмнө тэрээр цахилгааны инженерээр магистрын зэрэг хамгаалжээ. Түүний жүжиглэх авьяас олонд танигдсанаар инженер болоогүй билээ.
3. Geena Davis
Хэн бэ? : жүжигчин, мэргэжлийн харваач
Thelma & Louise-д тоглохоосоо өмнө тэрээр Бостоны их сургуулийн драмын жүжигчний ангийг төгсчээ. Түүний IQ 140 бөгөөд MENSA түүнийг хамгийн гайхалтай гишүүдийн нэг хэмээн бахархалтайгаар мэдэгдэж байсан.
4. Lisa Kudrow
Хэн бэ? : жүжигчин, туршлагагүй неврологич
Усан толгойт Phoebe Buffay-ийн дүрийг бүтээсэн тэрээр амьдрал дээр биологийн мэргэжилтэн хүн бөгөөд жүжиглэхийн хажуугаар 8 жилийн турш солгой гартай хүмүүсийн толгойн өвдөлтийг судалжээ.
5. James Woods
Хэн бэ? : жүжигчин, мэргэжлийн покер тоглогч
Уг нь нүдний мэс засалч болохыг хүсч байсан ч тэрээр улс төрийн ухааныг судлаж эхэлсэн. Тэрээр өөрийн элссэн MIT сургуулиа төгсөөгүй ч хэнд хамаа байхав. Түүний IQ 184 ба тэрээр мөн MENSA-гийн гишүүн билээ.
6. Jerry Springer
Хэн бэ? : нэвтрүүлгийн хөтлөгч, Cincinnati-гийн экс хотын дарга
Олны танил хүн болохоосоо өмнө тэрээр Northwestern-ийн их сургуулийн хуулийн ангийг дүүргэсэн ба Robert F.Kennedy-гийн компанит ажлын зөвлөгчөөр ажиллаж байжээ.
7. Mayim Bialik
Хэн бэ? : од хүүхэд, Big bang theory-гийн од
Жүжиглэхийн хажуугаар неврологийн чиглэлээр профессорын зэрэг хамгаалсан ба түүний голлон судалсан сэдэв нь “Хүүхэддээ хэт дассан эцэг эхчүүд” байлаа.
8. Dolph Lundgren
Хэн бэ? : жүжигчин, тулааны мастер
Rocky 4 киноны Ivan Drago болон Grace Jones-ийн дүрийг бүтээхээсээ өмнө тэрээр химийн инженер болсон байсан юм. Сиднейн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан тэрээр Fulbright-ийн тэтгэлэг авдаг байсан нь ирээдүйтэй оюутан байсны баталгаа биз ээ.
9. Jodie Foster
Хэн бэ? : жүжигчин, канибал анчин
1980-аад онд амжилтынхаа ид үед тэрээр Lycee Francais de Los Angeles-ийн төгсөгч байсан ба удалгүй Yale-гийн их сургуулийн утга зохиолын ангийг төгссөн байдаг.
10. Ed Norton
Хэн бэ? : жүжигчин, дүр буруу хуваарьлагдсан Hulk
А зэрэглэлийн жүжигчин болохоосоо өмнө тэрээр Yale-гийн их сургуульд түүх судалж, дараа нь Япон руу нүүсэн бөгөөд тэндээ өвөөгийнхөө үл хөдлөх хөрөнгө зуучлах компанид зөвлөхөөр ажиллаж байжээ.
11. Asia Carrera
Хэн бэ? : порно жүжигчин, Logjammin-ийн гишүүн
Мэргэжлийн төгөлдөр хуурч тэрээр 15 нас хүрээгүй байхдаа хоёр ч удаа Carnegi Hall-д тоглочихсон байлаа. Түүний IQ 156 бөгөөд MENSA-гийн гишүүн тэрээр Японд сурах Rutgers-ийн тэтгэлгээр шагнагджээ.
12. Hedy Lamarr
Хэн бэ? : алтан үеийн жүжигчин, Wi-fi үндэслэгч, 6 хүнтэй гэрлэсэн эмэгтэй
Жүжигчний амьдралаас уйдсан тэрээр хавсарга шинжлэх ухааныг сонирхох болжээ. Түүний туршилт торпедыг хамгаалах аргыг эцэст нь сайжруулж чадсан байдаг. Тэрээр өөрийн “Signal hopping” технологийг патентжуулж авсан бөгөөд тухайн үед цэргийнхэн үүнийг ашигладаггүй байсан юм. Гэвч хожим нь түүний бүтээл Bluetooth, Wi-fi туйлын чухал зүйл болох суурийг тавьж өгсөн байдаг билээ.
13. Kate Beckinsale
Хэн бэ? : жүжигчин, Pearl Harbor-ийыг үзэх цорын ганц шалтгаан
Дэлгэцээр чононуудыг устгаж харагдахаасаа өмнө тэрээр WH Smith Young writer’s prize шагналыг хүртсэн байсан ба дараа нь Оксфордын их сургуульд Франц, Оросын утга зохиол болон драмыг судалжээ.








Зочин
2015/08/12 at 16:22
Kate Beckinsale <3 xD
Зочин
2015/08/12 at 21:51
Сэтгэгдэл 8 deeer Sydney ix surguuli Fulbright tetgeleg ogloo gej uu. Ortoi yum bicheechee
Зочин
2015/08/13 at 23:00
Svvliin emegteig oxford gesnee rowan atkinsoniig oxford gedgii n bichidgvvsh
Зочин
2015/08/14 at 06:41
IQ 184 bol delhiin record shdee shal hud
Зочин
2015/08/14 at 19:44
Сэтгэгдэл *
Сүүлийн зочин бас шал худлаа яриж бна аа Дэлхий дээр IQ нь 206 тай хүн байдаг шүү дээ
Зочи
2015/08/15 at 10:54
Сэтгэгдэл *
hehe
2015/08/15 at 10:55
ter ni chingis haan xaxa